UBn.mn ЮУ БАЙНА (@UBn_mn) header
UBn.mn ЮУ БАЙНА (@UBn_mn) profile picture

Мэдээллийг ЭРГЭЦҮҮЛЬЕ

Mongolia
Joined June 2014
Photo by UBn.mn ЮУ БАЙНА (@UBn_mn)Photo by UBn.mn ЮУ БАЙНА (@UBn_mn)Photo by UBn.mn ЮУ БАЙНА (@UBn_mn)Photo by UBn.mn ЮУ БАЙНА (@UBn_mn)Photo by UBn.mn ЮУ БАЙНА (@UBn_mn)Photo by UBn.mn ЮУ БАЙНА (@UBn_mn)Photo by UBn.mn ЮУ БАЙНА (@UBn_mn)Photo by UBn.mn ЮУ БАЙНА (@UBn_mn)Photo by UBn.mn ЮУ БАЙНА (@UBn_mn)Photo by UBn.mn ЮУ БАЙНА (@UBn_mn)
Р.Даваадорж: 2010 онд дөрвөн ширхэг ДЦС-5 барих мөнгийг тарааж орхисон жишээг өнөөдрийн эрх баригчид давтах гэж байна‼️ ubn.mn/articles/6aec4428592c… -Эдийн засагч Р.Даваадоржтой ярилцлаа- 📌Хоёр хүн ажилладаг буузны гуанз гэхэд жилийн эцэст ямар орлоготой ажиллахаа мэдэхгүй. Нэг улирал дуусахад юу болохыг, нөхцөл байдал яаж өөрчлөгдөхийг хэлж мэдэхгүй шүү дээ. Гэтэл бид өнөөдөр гурван их наядын ногдол ашиг гэж яриад байгаа нь харамсалтай 📌Улс орноо бодож л байвал бэлэн мөнгө тараах ёсгүй. Эрх баригчдад эдийн засгийн ямар ч бодлого алга 📌Төрд итгэх иргэдийн итгэл байхгүй байна. Тиймдээ ч мөнгө хадгалуулбал ингээд л идэж уугаад дуусгах учраас өөрсдөө авъя гэж л хандаж байна 📌Ард иргэдийнхээ хүнд амьдрал дээр доог тохуу хийгээд байгаа нь туйлын ёс зүйгүй, хуулиа уландаа гишгэсэн бүдүүлэг харагдаж байна @rdavaadorj @Tsogtgerel_O @batpureva @NyamUchral @Mendsaikhan29 @BYAMBATSOGT_S
4
6
897
#Өглөөний_Мэнд Улаанбаатарт 2 хэм дулаан 2026.11.08 ⛅⛅ #Багавтар_үүлтэй 🤝Хамтран ажиллагч: Агис Даатгал - Aegis Insurance
2
94
Б.ЖАРГАЛАН: МАН аль хэдийнэ төрийн дээр гарчихжээ‼️ Тэрбээр “Эрэн сурвалжлагдаж байгаа, шалгагдаж байгаа, олон тэрбумын хэрэгт холбогдсон этгээдүүд сүр дуулиантай гэгч нь тайз засаж, нэгнийгээ магтан дуулж хуралдаж, тамга тэмдгээ шилжүүлж байна” гэв ubn.mn/articles/6aef2a94592c… Өнөөдөр Нийслэлийн МАН хуралдаж, шинэ даргаараа Хотын дарга Б.Пүрэвдагвыг сонгосон. Түүнд тамга тэмдгийг нь Хотын дарга асан Д.Сумъяабазар гардуулан өгсөн билээ
6
6
568
АЛТАН ЦОМ: О.Хангай, Э.Батмагнай, М.Лхагвагэрэл ахлагчтай багууд эхний ялалтаа авлаа ubn.mn/articles/6aef2393592c… Шинэ улирлын “Алтан цом” барилдааны нээлт сайхан боллоо. Хүч тэнцүүхэн долоон багийн дунд өрнөх энэхүү барилдаан эхний өдрөөсөө маш ширүүн өрсөлдөөн дунд өрнөж байна. Энэ удаад өмнө жилийн Алтан цомын эзэн “Хатант интернэшнл” баг барилдалгүй өнжиж, бусад зургаан баг эхний тойргийн барилдаанаа хийсэн юм.
1
402
🌃Маргааш #ЦагАгаар ямар байх вэ❓ Улаанбаатарт 2 хэм дулаан #БагавтарҮүлтэй 2026.11.08 ⛅️🌤️⛅️ 🤝Хамтран ажиллагч: Агис Даатгал - Aegis Insurance State Bank of Mongolia (Төрийн банк)
3
1
239
Н.УЧРАЛ: Манай том дарга нар бүгд л Замын-Үүдэд байцаагч томилуулъя гэж яриад байдаг. Байцаагч бүр ардаа хүнтэй байдаг нь үнэн шүү дээ. Тиймээс гааль дээрх бүх юмаа цахим руу шилжүүлж, хүний оролцоогүй болго‼️
1
28
5
41
4,052
Х.Нямбаатар: Улс удирдахад 100 кг-аар 20 шахах челленж хэрэггүй. Энэ дэглэм нуран нуртал танай багийн бүх бузар булайг илчилж дуусгана. Миний сэдэв дуусах болоогүй‼️ Ирэх 7 хоногт "Бодь"-ийн 110 сая ам.долларын задаргааг ярина. Танай найзуудын хувааж авсан, монголчуудын эсрэг ГЕМОЦИТ хийсэн үйлдвэрийн талаар ярина
4
30
11
53
5,797
Х.Нямбаатар: У.Хүрэлсүх ирэх 7 хоногт "Сайд нарыг хольж соль" гэх байх. Монгол Улс нэгхэн хүний засаглалтай болсныг сая харууллаа. Ерөнхий сайд, Сангийн сайд хоёрыг зогсоож байгаад "Мөнгө тараа" гэдэг үүрэг өгч байна‼️ Хоёр дахь удаагаа гарч ирэхдээ "Шатахууны асуудлыг шийд" гэнэ. Шатахууны асуудлыг шийдэх хүн нь У.Хүрэлсүх өөрөө шүү @UKhurelsukh @NyamUchral @Mendsaikhan29 @Daimka07
1
19
1
20
2,620
Х.Нямбаатар: ЕТГ-ын дарга А.Үйлстөгөлдөр MCS, "Бодь"-иос долоо хоног бүр мөнгө авч инфлюнсерүүдэд тарааж байгаа гэж сонссон‼️ Ерөнхийлөгч чинь ХУЛГАЙ хийчихээд байхад, та нар ядаж өгсөн мөнгөөр нь Нөмрөгийн асуудалд дуугар л даа
1
32
1
29
2,584
Х.Нямбаатар: У.Хүрэлсүх намайг ямар ч хамаагүй аргаар авчрах үүргийг Тусгайгийнханд өгсөн байна. Өмнө нь Дамирангийн Энхбатад унтуулах эм тарьж хулгайгаар авчирч байсан шиг аргаар авчрах үүрэг даалгавар өгсөн байна‼️ Би Канадаас ямар нэг орогнол хүсээгүй, хууль зөрчөөгүй. Визийнхээ дагуу амьдарч байна @KhNyambaatar @UKhurelsukh @NyamUchral
15
34
8
49
7,202
🇲🇳The MongolZ баг “IEM Beijing 2026” тэмцээний аваргын төлөө өрсөлдөхөөр шалгарлаа
3
9
468
Я.Содбаатар: 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчийг ард түмнээсээ асууж тодруулна ubn.mn/articles/6aeedf6c592c… Тэрбээр 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчийг намын анхан шатны байгууллага, гишүүд, иргэдийн санал болон судалгаанд тулгуурлан тодруулах зарчмыг танилцууллаа. Энэ хүрээнд Ерөнхийлөгчид нэр дэвшигчийн хүлээлт, рейтингийн судалгаа хийж, намын анхан шатны байгууллага, дэргэдэх байгууллагуудаас санал авахаар төлөвлөжээ.
1
2
604
🔴ШУУД: Хотын дарга Б.Пүрэвдагва 97.5 хувийн саналаар Нийслэлийн МАН-ын даргаар сонгогдлоо МЭДЭЭ УНШИХ: ubn.mn/articles/6aeebc01592c…
1
1
303
Хотын дарга Б.Пүрэвдагва Нийслэлийн МАН-ын даргын тамгаа гардан авч буй мөч... МЭДЭЭ УНШИХ: ubn.mn/articles/6aeebc01592c…
1
3
2
3
3,205
Нийслэлийн МАН-ын даргаар сонгогдсон Б.Пүрэвдагвад Д.Сумъяабазар тамгыг нь гардуулан өгчээ Тэрбээр өнөөдөр Нийслэлийн МАН-ын Бага хуралд оролцсон 489 төлөөлөгчийн 97.5 хувийн саналаар сонгогдсон юм.
2
3
333
Б.Пүрэвдагвыг Нийслэлийн МАН-ын даргаар 97.5 хувийн саналаар сонгож, Х.Нямбаатарыг чөлөөллөө ubn.mn/articles/6aeebc01592c… Өнөөдрийн хуралд Нийслэлийн Монгол Ардын Намын 78 мянга гаруй гишүүнийг төлөөлж, 489 төлөөлөгч оролцжээ. @NyamUchral @Sodbaatar_Ya @Purevee___ @KhNyambaatar
171
Хотын даргын орлогч асан Т.Даваадалай 40 орчим минут хувцасны өлгүүрт нуугдаж, хэвлэлийнхнээс зугтлаа‼️ 📌-Туулын хурдны зам, 1-р тойрог зам төсөлд шалгарсан ААН-үүдээс эхнэрийнхээ болон түүний үеэл дүүгийн үүсгэн байгуулсан компанид 5.6 тэрбум төгрөг, -Мөн эхнэрийнхээ найзын үүсгэн байгуулсан 2 ААН-д 709 сая төгрөг, -Эхнэрийнхээ 50 хувийг эзэмшдэг компаниар 47.9 сая төгрөгийг шилжүүлэн авч, ажил гүйцэтгэсэн мэтээр мөнгө угаасан байж болзошгүй хэрэгт холбогдож, яллагдагчаар татагдсан Т.Даваадалай Нийслэлийн МАН-ын Бага хуралд оролцож байна. @NyamUchral @KhNyambaatar
1
2
1,116
"Монголын төмөр зам" ТӨХК-ийг Төрийн дээд шагнал "Алтан гадас" одонгоор шагналаа ubn.mn/articles/6aeec731592c… Энэхүү шагнал нь “Монголын төмөр зам” ТӨХК-ийн өнөөгийн хамт олны төдийгүй үндэсний төмөр замын хөгжил, бүтээн байгуулалтын төлөө мэдлэг, ур чадвар, хөдөлмөр зүтгэлээ зориулж ирсэн үе үеийн удирдлага, инженер, техникийн ажилтан, төмөр замчдын хамтын хөдөлмөрийн үнэлэмж гэдгийг онцоллоо.
1
467
Х.Нямбаатар: Бүх албан тушаалаа өгч улс төрөөс түр завсарлага авч байна Тэрбээр өнөөдөр Нийслэлийн МАН-ын Бага хурлын үеэр өнгөрсөн дөрвөн жилийн тайлангаа танилцуулахдаа ингэж мэдэгджээ. @NyamUchral @Sodbaatar_Ya @KhNyambaatar @Purevee___
1
201
БАГА ХУРАЛ: Нийслэлийн МАН-ын хорооны 36 дугаар Бага хурлын санал хураалт дуусаж, тооллогын комисс ажиллаж байна Санал хураалтын дүн гарсны дараа хэвлэл мэдээлэлд танилцуулах аж.
146