Altai Khangai retweeted
Би дэлхийн 40 улсаар аялахдаа энд тэндэхийн улс орнуудын ажилчдын цалинг байнга асууж явдаг. Ядуу буурай улс орнуудын иргэдийн цалин 100-150$ хавьцаа л бдаг. Монголчууд харин 800-1000$ хавьцаа авдаг. Монгол яахаа алдчихсан хүнд хэцүү, бүх юм болж бүтэхгүй болчихсон дампуурчихсан улс орон биш ээ. Сүүлийн үед бүх юм болж бүтэхгүй сүйрсэн гэж ярьдаг оркууд их болж. Хэзээ ч тийм биш. Монгол дэлхийд байхгүй эрх чөлөөтэй гоё улс орон. Энэ түгжрэл, утаа 2 оо л шийдчихвэл болчих гээд бгаа юм. Шатахууны асуудал бол түр зуурынх. Удахгүй газрын тос боловсруулах үйлдвэр маань ашиглалтанд орохоор асуудал дуусна. Улаанбаатар хотын бүх захыг холбосон тойрог хурдны зам төсөл зөв. Бас өөрсдийн байгалийн хийн нөөцөө түшиглэж, ашиглаж хийн халаалтанд бүрэн шилжих ёстой. Энэ бол Монгол Улс үндэстний эрх ашиг мөн. Тэр сүйрлээ мөхлөө гээд бгаа гарууд үнэндээ мөрийтэй тоглоомонд донтож баларсан л гарууд.
Манайд юмсыг эсэргүүцэн шүүмжилдэг мөртлөө шийдэл ярьдаггүй хүмүүсийг тэмцэгч, эх оронч гэцгээнэ. Тэгсэн хирнээ шийдэл гаргаад зүтгүүлж буй хүмүүсийг муу хэлнэ. Наад захын жишээ гэхэд л хот нь түгжрэлтэй, агаар нь бохирдолтой, хүн тайван амьдрах аргагүй болсон. УБ-ын 2 сая иргэн үүнээс хохирч байгаагаа бүгд мэддэг. Шинэ замууд барих, гаазжуулах гэх мэт галтай хирнээ шийдэх ёстой ажлууд байна даа байна. Шийдэлгүй шүүмжлээд л суугаад байвал өдрөөс өдөрт асуудал улам хүндэрсээр л байх болно. Манайхтай ойр жишээ гэхэд Алматы сүүлийн 30 жилд бүрэн гаазжаад, хотынхор урдуур хөндлөн гардаг Аль Фараби хурдны зам тавьж, метро бариад түгжрэл, утаагаа тодорхой хэмжээнд шийдчихсэн байх юм…
Чингис хаан маань яг хэдэн сард төрсөн хүн юм бэ? 2008 онд төрсөн өдрийг нь 5 сарын 21-нд тэмдэглэж байсан байх юм…
1921-1989 оны хооронд монголчууд 11 сарын 7-ны өдөр Октябрийн баяр тэмдэглэдэг байв. 1917 оны 11 дүгээр сарын 7-нд (хуучин тооллоор аравдугаар сарын 25-нд учир Октябрийн гэсэн аж) Оросод Ленин тэргүүтэй большевикууд төрийн эрхийг хувьсгалын замаар авсныг дурсан тэмдэглэдэг баяр байжээ. Чингэхдээ төв талбай дээр ажилчдын парад зохион байгуулдаг байсан агаад, парадад жагсаагүй ажилтнуудаа байгууллагууд ажил тасалсанд тооцдог байсан гэдэг. Монголд хамгийн сүүлд энэхүү баярыг 1989 онд тэмдэглэсэн юм байна.
Доорх зураг: Улаанбаатар дахь Октябрийн баярын жагсаал (1961 он)
Зурагчин: Ховард Сочурек
Эх сурвалж: LIFE сэтгүүл ©1961
Манай хамгийн ууган ААН болох Монголын Үндэсний Олон Нийтийн Радио Телевиз, 1931 онд байгуулагдаж байж ээ. Харин Японы хамгийн ууган ААН, Конго Гүми гэдэг барилгын компани 578 онд байгуулагдаж байсан байх юм…
1,153
Оросын сэтгүүлч, хөтлөгч Сергей Асланян хүүхэд ахуйдаа Монголд амьдарч байсан тухайгаа өөрийн юутюб сувгаараа ярьжээ. Түүний аав нь “Новости Монголии” сонины зөвлөх редактор байсан ба тэдний гэр бүл 1975-1981 хооронд манайд амьдарч байжээ. Тэрээр Монголын тухай дандаа л гэгээлэг дурсамж тээж явдаг аж. Балгас болоод удаж байгаа “Хангай” зочид буудлын 15 давхарт амьдардаг байсан юм байна. Улаанбаатарт зөвлөлтийн дунд сургуульд сурдаг байсан, ангид нь сурдаг байсан монголчуудтай одоо ч холбоотой байдаг тухайгаа хуучилж. Манай цаг агаар эрс тэс учир байгаль нь өвөрмөц, гэхдээ гайхамшигтай сайхан гэж шагшихын зэрэгцээ, энд байх хугацаандаа зөвлөлтийн сансрын нисгэгчид, алдартнууд Монголд ирэх үеэр нь уулзаж байснаа дурсаж ээ. Тухайлбал Сталины зурагчин С.Гурарий (Ялтад Сталин, Чэрчиль, Рүзвельт гурвын алдарт зургийг дарсан) Улаанбаатар дахь гэрээр нь зочилдог байсан гэнэ. Тухайн үед ЗХУ-д олдодгүй номуудыг эндээс худалдан авч болдог байсан тухай, манай төгрөг хорийн талх маш амттай байсан тухай дурссан нь сонирхолтой байв. Мөн тэр үед Чех, Болгар, Унгар зэрэг соц орнуудын мэргэжилтнүүд манайд ихээр ирж ажилдаг байсан тул тэдний хүүхдүүд нь ч зөвлөлтийн сургууль сурдаг байсан нь мань эрд ихээхэн гүн дурсамжууд үлдээжээ. Монголчуудыг ер нь ихээхэн чийрэг, гадаад хэл сурахдаа хурдан, оюуны потенциал сайтай гэж тодорхойлсон байна. Мөн монголчуудыг тухайн үед ЗХУ-д эсэргүү шахууд тооцогддог байсан маршал Жуковыг ихээхэн хүндэтгэж, музей нь хүртэл байдаг, түүгээр ч зогсохгүй бүр Барон Унгерныг хүртэл сайнаар дурсаж явдаг өнгөрснөө мартдаггүй, улсынх нь түүхэнд хэрэгтэй зүйлс хийсэн хүмүүст талархалтай ханддаг ард түмэн гэж тодорхойлжээ. Төгсгөлд нь Монгол Улс хэнээс ч хараат бус бодлого явуулж, өөрийн замналаар хөгжиж байгааг онцолсон байна. Монголд ирэх мөрөөдөлтэй ба удахгүй ирнэ гэж хэлнэ лээ.
Бидний тухай, манай улсын тухай гэгээлэг сайхан зүйлс ярьж байгаа нь их таалагдав.
Советское влияние в Монголии: от революции до распада СССР // Сергей Асл... youtu.be/4qvWsip4h9A?si=VM82… via @YouTube
Өнөөдөр түгжрэл айхтар байлаа. Шинэ ч юм биш дээ. Өмнө нь ч ийм түгжрэл
зөндөө л байсан. Цаашдаа ч зөндөө л байх байлгүй. Хичнээн улаанбаатарчууд хийх ёстой юмаа хийж чадахгүй, түгжрэлд дэмий цагаа өнгөрөөж, бензины мөнгөө дэмий үрж байгаа бол оо… зохицуулалтгүй явж ирсний үр дүнд угаасаа манай хотын дэд бүтэц даац нь хэдийн хэтэрчихсэн. 20 литрийн бидонд 100 литр ус орохгүй. Шийдэл, зохицуулалт үнэхээр шаардлагатай байгаа. Үлгэрт гардаг юм шиг нэг өдөр түгжрэлгүй болчихгүй. Шийдэл бүхэн тодорхой хугацаа, эрсдэл шаарддаг. Бид адгуу, шүүмжлэх дуртай ард түмэн. Зам барья - болохгүй, номер хязгаарлая - болохгүй, татвар нэмье - болохгүй… Хяналтаа сайн тавиад шийдлүүдийг ажил хэрэг болгох л хэрэгтэй. Эс бөгөөс бид Улаанбаатараараа ингээд л зам дээрээ түгжирсээр л байх болно.
Altai Khangai retweeted
Replying to @swarovski_me
1) Миний нэг ч хамаатан садан хаана ч томилогдож байгаагүй! Шалгаад үзнэ биз ээ!
2) наад хэргийг чинь ХБНГУ-ын шүүхээр шийдсэн бөгөөд тусгай албад нь бүгд шалгасан. Монголын төр ямар нэгэн байдлаар зохион байгуулах оролцоотой байсан бол Германы тусгай байгууллагын шалгалтаар энэ илрэхгүй үлдэх ямар ч боломжгүй. Өөрсдөө бодоод үз!
3) Хувийн сэдлээрээ гэм хийсэн этгээдүүд нь хариуцлагаа ЕХ-ны гишүүн улсын хуулийн дагуу хүлээгээп явж байгаа.
4) Ийм хэргийг таслан зогсоох үүднээс ЭСЯ-дын машинуудад чип тавих, ЕХ-ны улсын Гадаад сайд нар болон холбогдох бусад сайд нартай ярьж, сэжигтэй үйлдлүүдийн талаар харилцан мэдээлэл солилцож, шалгадаг байх санаачилга, тохиролцоонуудыг хийж, тэдгээр сайд нараас дэмжлэг авч ажиллаж байсан
5) Ийм хэрэгт шалгагдсан нэг ажилтан намайг сайд болохоос өмнө бүтэн 360 гаруй хоногийн өмнө томилогдсон бсан (өөрөөр хэлвэл энэ ажиллагаа намайг ирэхээс өмнө аль хэдийн эхэлсэн байсан)
6) Сэтгэцэд нөлөөт бодисыг намайг сайдаар томилогдохоос өмнө томилогдсон 2 хүн тээж яваад баригдсан хэрэг гарч бсан. Тийм учраас Герман дахь хэрэг гарахаас өмнө ТЕГ-аас шалгалт явуулж Европ дахь ЭСЯ-дуудыг хянуулж бсан. Үүнийг тусгай байгууллагаас лавлавал нотлоод өгнө.
7) Энэ асуудлыг таслан зогсооход туслалцаа үзүүлэх асуудлыг би ЕХ, ЕАБХАБ, НҮБ-ын АЗ-ийн түвшинд ил тод тавьж ажиллаж бсан. Энэ бүгдийн үр дүн өнөөдөр гараад явж байгаа.
8) Словакийн олигарх нтр-ийг мэдэх ч үгүй юм бна. Гэхдээ ЕХ-ны бизнесүүд Монголд ирж мөнгө угаана гээд бодоод үздээ?! ЕХ-ны санхүүгийн хяналт шалгалтын систем бол харин энэ дэлхийд хамгийн хатуудаа орно. Хэдэн мянган санкц хэрэгжүүлж буй холбооны хараа хяналтын гадуур словакууд тийм юм хийх юу л бол. Манай холбогдох байгууллагууд ч зүгээр сууж бна гэж юу байхав дээ!
Altai Khangai retweeted
100 жилийн өмнө Европт сурч байсан монголчууд. Үнэн ганган, S&I байжээ. Эхний зурагт буй жентелмэн бол Ардыг Гэгээрүүлэх Яамны сайд Эрдэнэбатхан 1925 онд, хоёр дахь зураг дээр С.Лувсандамдин, Р.Аюурзана, Ц.Баатарсэнгэ (янжуур бариад сууж буй нь) нар 1928 онд, гурав дахь зураг дээр буй нь Ж.Дүгэрсүрэн, Л.Уртнасан, Т.Аюурзана, хойд талд зогсож буй нь Л.Намсрай нар 1927 онд Парис хотод ийн патиараа татуулж байжээ.
🇲🇳 🇲🇳 🇲🇳 ӨНӨӨДӨР МАНАЙ УЛСЫН ТҮҮХЭН ӨДӨР
81 жилийн өмнө энэ өдөр буюу 1945 оны 10 дугаар сарын 20-нд БНМАУ-ын тусгаар тогтнолын төлөө бүх нийтийн санал асуулга болсон. Уг санал асуулгад санал өгөх насны бүртгэлтэй 494960 иргэнээс 487409 хүн саналаа өгч, санал хураалтанд оролцсон бүх хүн БНМАУ-ын тусгаар тогтнолын төлөө саналаа өгчээ. Хүчингүй болсон, татгалзсан санал нэг ч байхгүй. Ийнхүү бидний өвөг дээдэс нэгэн дуугаар тусгаар тогтнолоо илэрхийлэн баталгаажуулжээ. ✅
Тус санал хураалтанд Улаанбаатар хотын 5 дугаар хорооны 3 дугаар хорины ард Ганжуурын Лувсандандар, Баяндэлгэрийн Намсрай (миний өвөө, эмээ хоёр) нарын өгсөн саналын хуудас.
Монгол Улс мандан бадраг ээ! 🇲🇳 🇲🇳 🇲🇳
Ковидын өмнө Киргиз, Тажик 2-ын ДНБ нийлээд манайхад хүрдэггүй байв. Эдүгээ Киргиз манайхыг гүйцэхэд их ойртож ээ. Үнэндээ бид Казахстанаас дутахгүй их боломжтой. Гэвч бид маш олон боломжуудаа алдсаар ирсэн…
Altai Khangai retweeted
6,000 years of world history on a single timeline. Zoom in. You could spend 30 minutes exploring this.
Манайхыг аль ч төрөл дээр гавихгүй мөртлөө аймаар онгироо гэсэн байна шт. Арай ч дээ. 28 онд нэг алт авна байгаа?
2
564
Altai Khangai retweeted
Үүнийг нийтлэл гэж үзвэл Монголын түүхэнд байгаагүй том нийтлэл болсон байх. Монголын 330+ сумыг хооронд нь харьцуулан, Авто машин, компани, газар, хадгаламж, зээл гээд гээд үзүүлэлтүүдээр задалж харсан, олон зуун хуудастай анализ goybiz.com/stories/sum-hugji…
Altai Khangai retweeted
baabar.mn/bayarkhuu/erh-chol…
ЭРХ ЧӨЛӨӨНИЙ СОЛИОРОЛ
Ядуу амьдралын буруутнаа хайж байгаа бол дараахи эрх чөлөөнүүд чинь хэтэрснийх шүү:
- ажил хийхгүй хэрнээ аз жаргалтай амьдрахыг мөрөөдөх,асар их мөнгө хүсэх эрх чөлөө
- ажлын байрны төлөө тэмцэхгүй байх эрх чөлөө
- ажил хийсэн дүр эсгэхээ зөвтгөх эрх чөлөө,
- ямарваа бүтээн байгуулалтыг гацаах нураах эрх чөлөө
- бүтээхгүй хэрнээ бүтээснээс ихийг шаардах эрх чөлөө
- оросоос бусад гадаад улсын хөрөнгө оруулалт, хамтын ажиллагаа, төслүүдийг дайсагнах, гацаах, нураах эрх чөлөө
- тэмцэх нэрээр оройгүй тэнэгтэх увайгүйтэх эрх чөлөө
- шударга ёсны нэрээр нийгэмд дур зоргоороо тонгочих, хэнд ч захирагдахгүй байх эрх чөлөө
- архинд живэх эрх чөлөө
- шударга ёсны нэрээр барьцах мөчөөрхөх эрх чөлөө
- байгаль экологоо сүйтгэж бузарлах эрх чөлөө
- нийгэм, эргэн тойрноо тас хар өнгөөр харж, ямагт муу амлах эрх чөлөө
Мөрөн хотын төлөвлөлт, гэр хорооллын зохион байгуулалтын үндсийг тавьсан хүн бол Д.Төмөр гуай. Тэрээр 1972-1990 онд Мөрөн хотын (сумын) дарга байв. Тухайн үед хотын захиргаа 3 хүний орон тоотой, төсөв бараг үгүй байж. Д.Төмөр гуай гудамж, хашаа, ногоон байгууламжийг цэгцлэх ажлыг өөрөө гардаж хийсэн. Бүх хашаа тэгш, дугаартай, хаалга нь нэг зүг рүү харсан, гудамж нь нэртэй байх ёстой гэх 3 үндсэн шаардлага тавьдаг байсан гэх. 1987 онд Мөрөн хот тохижилт, ариун цэвэр, соёлжилтоороо улсдаа I байр эзэлснийг би бээр сурвалжлан МОНЦАМЭ-д мэдээ, MONGOLIA сэтгүүлд сурвалжлагаа нийтэлж байв.
Altai Khangai retweeted
ОУХМ К.Ёолк Азийн аварга боллоо🇲🇳🥇
Жүдо бөхийн Олон улсын хэмжээний мастер Казирбекийн Ёолк шинэ жиндээ барилдаж, АЗИЙН НААДМЫН АВАРГА ЦОЛ ХҮРТЛЭЭ.
2014 оноос хойш алтан медаль тасраад байсныг зогсоож, Японы тэнгэрт алтан соёмбот төрийн далбаагаа мандуулж, төрийн дууллаа эгшиглүүлэхээр боллоо.



























