Хувь хүнээр явсан нь илүү төвөг чирэгдэл бага татвар тайлан нь амар бга юм.
🅰️riun-Erdene.J retweeted
Replying to @ArdiinNam
@ArdiinNam гэж зүгээр л шунал нь дийлдэхгүй бүлэг ноходын эвлэлдэн нэгдсэн бүлэглэл. Үхсэн ацных нь нам, бодлого байхав дээ.
@NyamUchral бол зүгээр л олсны үзүүрт байгаа үхэр. Удахгүй Д.Хаянхярваагийн араас орно.
Долоон жилийн өмнөх МАН-ын 30/32 хагарлын үед Д.Хаянхярваа Хүрэлсүхийн улс төрийн амбиц, хувь хүний чадварын талаар ил тод шүүмжилж байжээ.
Эцэст нэг нь Хүүк эрх мэдлийн оргилд хүрч, Хаянхярваа шүүмжлэлийнхээ төлөөсийг төлсөн байдаг. Энэ бол зүгээр нэг улстөрчдийн хувийн зөрчил биш. Энэ бол эрх мэдлийг шүүмжилсэн хүнийг хэрхэн шахаж, эрх мэдлийг шүтсэн хүмүүсийг хэрхэн шагнадаг улс төрийн тогтолцооны бодит дүр зураг юм.
Өнөөдөр МАН-ын дотор юу болж байна вэ?
Хааны өмнө үнэн үг хэлэх хүн байна уу? Байлаа гэхэд хэлж зүрхлэх үү? Намын дарга, Ерөнхийлөгч, төрийн өндөр албан тушаалтан хэн ч байсан алдаа гаргавал шүүмжлэх ёстой атал өнөөдөр бүгд л толгой дохиж, алга ташиж, ая тал засах уралдаанд оролцож байгаа мэт харагдана.
Нам гэдэг үзэл баримтлал, зарчим, улс төрийн өрсөлдөөний талбар байхаа больж, нэг хүний эрх мэдлийг тойрон эргэлддэг бүтэц болон хувирчээ. Шийдвэр гаргахдаа зарчим биш, хүний аяыг хардаг байр сууриа илэрхийлэхдээ үнэн биш, албан тушаалаа боддог улс төрийн соёл газар авчээ.
Хамгийн эмгэнэлтэй нь, долоон жилийн өмнө ганц хүний дуу хоолойг дарсан улс төрийн соёл өнөөдөр бүхэл бүтэн намыг дуугүй болгож чаджээ.
Мэдээж, Д.Хаянхярваагийн хэлсэн үг бүр зөв байсан эсэх нь тусдаа асуудал. Гэхдээ улс төрийн хамгийн том алдаа бол шүүмжлэлийг няцаахын оронд шүүмжлэгчийг нь зайлуулах явдал. Учир нь шүүмжлэгчээ дарсан эрх мэдэл өөрийнхөө алдааг олж харах нүдгүй болдог. Харин шүүмжлэлээс айдаг нам эцэстээ өөрийгөө засах чадваргүй болдог.
Хаан ширээ бат бөх байж болно. Гэхдээ түүний эргэн тойронд үнэн үг хэлэх хүнгүй бол тэр ширээний дор ялзрал хэдийнэ эхэлсэн гэсэн үг.
Долоон жилийн өмнө нэг хүн дуугарсан. Өнөөдөр тэр дуу хоолойгоор дамжин бид нэг зүйлийг ойлгож байна: эрх мэдэлд хязгаар тавьдаг зүйл нь магтаал биш, шүүмжлэл; улс төрийг авардаг зүйл нь сохор үнэнч байдал биш, зарчим юм.
Газарын ченж намын нөхдүүдээ ДЭЭЛИЙН нөмрүүлэд ир гд явуулсан : “Дунд нь ороод байшин барьцөөн гүйж бдг” ШУДРАГА ЁС ТАНААС ЭХЭЛНЭ📣📣📣🫵🏻🫵🏻🫵🏻@UkhnaaKhurel
Залилан луйвар, садар самуун, шашны элдэв урсгал , хар тамхи гээд болохгүй бүх юм FB-н хэн нь мэдэгдэхгүй хуурамч хаягуудаар л явж бна, TELEGRAM бол тэр чигт нь хаах хэрэгтэй
"Хүн хэдэн хаягтай байх нь хүний эрх, эрх чөлөөний асуудал. Төр үүнд оролцох хэрэггүй" гэх байр суурьтай байв. Хэдэн жилийн өмнө. Гэтэл нийгмийн сэтгэлгээнд гаднаас з/б-тай нөлөөлөх гэсэн оролдлого гаарч буй нөхцөлд төрийн зохицуулалт хэрэгтэй гэж бодох болов. Үнэн бодит мэдээллийн, оюун санааны тусгаар тогтнолоо хамгаалах ёстой. Харин энэ сайдын ярьж буй арга хэмжээ нь хангалттай байх эсэхэд эргэлзэж байна. Дотоодоо зохицууллаа гэхэд, гадна акк нээж орж ирээд байхыг яаж шийдэх юм?
Дээлээ нөмөрч ч магадгүй шдээ гэсэн ч “Хамаагүй шаая” л гэсэн бхдаа😆




























