Batsugar retweeted
Чингэлтэй дүүргийн Засаг даргаар З.Төмөртөмөө томилогдлоо
Чингэлтэй дүүргийн Засаг дарга Н.Мандуул, СХД-ийн Засаг дарга Ц.Баттөр нарыг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн. Тэгвэл өнөөдөр Намын хорооны тэргүүлэгчид болон бүлэг хуралдан З.Төмөртөмөөг Чингэлтэй дүүргийн засаг даргаар томиллоо.
Тэрбээр, 2020 оноос НИТХ-ын төлөөлөгчөөр ажиллаж байсан бөгөөд 2024 онд НИТХ-ын төлөөлөгчөөр дахин сонгогдсон. Мөн 2025 оноос “Улаанбаатар орон сууцжуулалт” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар тус тус ажиллаж байсан юм.
RT @MonMpress: ⭕️Т.Болдын хүү Б.Жавхлан “Premier Tailor”-ын Т.Зоригтын хамт хар тамхи хэрэглэж байгаад саатуулагдсан уу?
🟡"Premier Tailor"…
Batsugar retweeted
⭕️ТАНИЛЦ | Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн холбоод
🟡 "Монголын Зүүний хүчний холбоо"
Нийгэмд уламжлалт өв соёлоо дээдлэх, эх оронч үзлийг төвөлшүүлэх, Монгол Улсын язгуур эрх, тусгаар тогтнол, шударга ёс, хүмүүнлэг иргэний ардчилсан нийгмийг цогцлуулан хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилготой хоёр холбоо үйл ажиллагаа явуулдаг аж. “Нэгдсэн монгол хөдөлгөөн”, “Зүүний хүчний холбоо” гэсэн тус хоёр төрийн бус байгууллага нь Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилгаар үүсгэн байгуулагдсан. Зүүний хүчний холбооны тэргүүнээр У.Хүрэлсүх 2007 онд сонгогдож өнөөдрийг хүртэл Удирдах зөвлөлийн даргаар ажиллаж байгаа талаар нээлттэй мэдээлэлд дурджээ. Уг холбоо нь Монгол Улсад зүүний үзэл баримтлалтай иргэдийн сайн дурын нийгэмлэг хэлбэрээр байгуулсан улс төр, нийгмийн үйл ажиллагаа явуулах байгууллага. Харин албан ёсоор тѳрийн бус байгууллагын статустай бөгөөд улс төрийн нам биш, харин иргэдийн үзэл санаа, мэргэжил сонирхолын хүрээнд үйл ажиллагаа явуулдаг гэж олон нийтэд мэдээлж байв. Холбооны гишүүнчлэлийн тоог анх төв аймгийн салбар нь 2023 онд 15,000 гаруй гишүүд, дэмжигчидтэй болсон тухай дурдсан байдаг. Үүнээс харахад ердөө нэг аймгийн дэмжигч 15 мянга гэвэл улс даяар дор хаяж 100 мянга гаруй гишүүд дэмжигчтэй гэж тооцоолж болохоор байна.
🟡"Нэгдсэн Монгол хөдөлгөөн"
Харин “Нэгдсэн монгол хөдөлгөөн” холбоо нь мөн л Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилгаар 2019 оны гуравдугаар сарын 15-нд үүсгэн байгуулагдсан. Холбооны удирдах зөвлөлийн даргаар О. Түвшиндэмбэрэл гэж хүн ажилладаг талаар нээлттэй мэдээллийн санд бичигджээ. Гэвч ил гарч буй удирдагч буюу тэргүүн нь Батлан хамгаалахын сайд Д.Батлут. Өнгөрөгч амралтын өдрөөр тус холбооны цугларалт болсон бөгөөд нээлтийн үйл ажиллагааг Д.Батлут сайд нээж үг хэлсэн байдаг байна. Мөн нэг мянгатын даргаар жүжигчин Н.Онон байх ба тус цугларалтын үеэр итгэл хүртэл тавьжээ. Холбооны үйл ажиллагаа нь мөн л сонирхолтой. Тус хөдөлгөөний гол зорилго нь төр, Засгийн түвшинд эхлүүлсэн үндэсний томоохон уриалга, хөтөлбөрүүд жишээ нь “Тэрбум мод” мод тарих хөдөлгөөн болон үндэсний эв нэгдлийг дэмжиж ажиллах явдал. 2026 оны зургадугаар сарын байдлаар уг хөдөлгөөн 500 гаруй гишүүнтэй, тэдгээрийн ихэнх нь сайн дурын идэвхтнүүд болон бизнесийн төлөөлөл багтдаг хэмээн мэдээлсэн байна.
“Нэгдсэн монгол хөдөлгөөн” анх үүсгэн байгуулагдсан түүхээс эргэн харвал 2018 оны есдүгээр сарын дундуур Гачуурт дахь Монгол шилтгээнд “Нэгдсэн Монгол” нэртэй урлаг, спорт, соёлын арга хэмжээ зохион байгуулагджээ. Тухайн үеийн Ерөнхий сайд, МАН-ын дарга У.Хүрэлсүх уг арга хэмжээнд оролцсон бөгөөд тэрбээр “Би мянган найзтай болохыг зорьж энэ өдөрлөгийг зохион байгуулж байна. Бидний удирдлагын систем бол Чингисийн мянгат, зуут, аравтын систем байх болно. Өнөөдөр мянган найзтай боллоо” хэмээн хэлж энэхүү холбоо үүсгэн байгуулагдаж байсан түүхтэй аж. Ийн мянган найзыг нь удирдан авч явдаг хүн нь Д.Батлут. Харин Д.Батлут 2025 оноос хоёр засаг дамнан сайдаар ажиллаж байгаа. Түүгээр ч барахгүй хөдөлгөөний тэргүүнээр ажиллаж буй хүн Засгийн газрын гишүүний албан тушаал хашиж байгааг анхаарах нь зүйн хэрэг биз. Мөн уг холбоод нь улс даяар салбар зөвлөл байгуулж 21 аймаг, нийслэлийн 9 дүүрэг тус бүрт төлөөлөлтэй. Нэгдсэн зохион байгуулалтад оршдог бөгөөд Удирдах зөвлөл болон бусад ажиллах хэсгүүдийн тусламжтай үйл ажиллагаа явуулдаг байж болзошгүй юм. Түүнээс гадна тус хоёр холбооны санхүүгийн эх үүсвэр тодорхойгүй. Аливаа гадаад, дотоод донор, төсөл хөтөлбөрөөс санхүүжиж байгаагүй. Ерөнхийдөө төслийн явцад болон аймаг, дүүргийн чуулганы үеэр гишүүдийн бие даан цуглуулсан хандив, ашгийн бус үйл ажиллагаанаас олсон сан болон гишүүнчлэлийн хураамжаар санхүүждэг гэх. Гишүүдийн хандив тусламж гэвэл улс төрийн этгээдүүдийн хандив гэсэн үг.
Мөн “Нэгдсэн Монгол хөдөлгөөн” ТББ-ын үйл ажиллагаа нь ихэвчлэн Ерөнхийлөгчийн санаачилсан бүхий л үндэсний хөдөлгөөнүүдтэй уялддаг төдийгүй тусдаа сэдэвчилсэн ажилд анхаарч ажилладаг нь илэрхий. Жишээ нь, 2026 оны 5 дугаар сард дээр дурдсанчлан “Тэрбум мод” аяны хүрээнд Засгийн газрын Ойн газартай хамтран цэцэрлэгжүүлэлтийн үйл ажиллагаа зохион байгуулсан. Энэ үеэр ерөнхий боловсролын сургууль, аж ахуйн нэгжийн 500 гаруй гишүүн хамтран “Цагаан даваа” хогийн цэгийн ойролцоо нийт 4,000 ширхэг мод тарьжээ. Уг арга хэмжээнд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх болон Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Ц.Сандаг-Очир нар оролцсон бөгөөд Нэгдсэн Монгол хөдөлгөөний тэргүүн Д.Батлутыг хамтдаа гардуулан дэмжсэн байна. Энэ мэтээр байгаль хамгаалал, ургамалжуулал, мод тарих зэрэг экологийн төсөл хөтөлбөр, мөн үндэсний эв нэгдлийг бэхжүүлэх гадаад, дотоод бодлого чиглэлтэй олон нийтийн арга хэмжээг дэмждэг. Нэмж хэлэхэд тус хөдөлгөөн нь бизнес эрхлэгч болон салбар бүрийн төлөөллийг нэгтгэсэн уулзалт, семинар зохион байгуулсан байдаг. Жишээ нь, залуучууд, эмэгтэйчүүд, ахмадууд зэрэг олон бүлгийн төлөөлөлтэй хамтран “VIP-2026” уулзалт, форум зохион байгуулж байжээ.
Гол төлөв байгаль орчин, батлан хамгаалах салбарын байгууллагууд, цэргийн холбоо, засаг захиргаа тус хөдөлгөөнтэй тодорхой хэмжээгээр хамтарч ажилладаг аж. Батлан хамгаалах салбарын бүхэл бүтэн сайд нь тэргүүн нь учраас төрийн мөнгөөр холбоо бойжуулж, Чингис хааны цэргийн үзэл баримтлал зуут мянгатаар ангилан нэгдсэн удирдлагад оруулдаг байх нь.
🟡 “Монгол цэргийн нэгдсэн холбоо”
“Монгол цэргийн нэгдсэн холбоо” нэртэй энэхүү байгууллага нь 2019 оны 3 дугаар сарын 14-нд бүртгэгджээ. Ингэхээр өмнөх "Нэгдсэн Монгол хөдөлгөөн" холбоотой нэг өдрийн зайтай үүсгэн байгуулагдсан байна. 2019 оны 4 дүгээр сарын 4-ний өдөр Улаанбаатар хотноо Эх оронч үзэл, үндэсний бахархлыг түгээн дэлгэрүүлэх зорилготой анхдугаар Их хурал, үүнд Ерөнхийлөгч асан Х.Баттулга, Ерөнхий сайд асан У .Хүрэлсүх болон бусад улстөрчид, ахмад дайчид оролцон зохион байгуулж байв. Хуулийн этгээдийн улсын бүртгэлээс үзвэл тэр үед холбоог баталгаажуулан байгуулагч этгээдээр Б. Энх-Амгалан нэрээр бүртгэгдсэн байна. Уг байгууллага нь 900 орчим төлөөлөгчтэй, холбооны тэргүүнээр мөн л У.Хүрэлсүх ажиллаж байсан. Харин 2020 онд чөлөөлөгдөж, Б.Энх-Амгаланд шилжүүлжээ. Уг холбоонд Монгол Улсын Зэвсэгт хүчин болон хууль сахиулах байгууллагад алба хаасан ахмад алба хаагчид, тэдний байгуулсан ахмадын холбоод багтдаг. Үүнд бэлтгэл болон чөлөөнд гарсан хошууч, дэслэгч генерал, ахлагч нар ордог аж. Гишүүдийн тоог албан ёсоор мэдээлээгүй ч холбоо нь ойролцоогоор 20 гаруй цэргийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуй нэгж, төрийн бус байгууллагыг нэгтгэсэн гэж дурдсан байдаг байна.
🟡 "Монголын чопперчин ахан дүүс"
“Монголын чопперчин ахан дүүс” нь 2012 онд хуулийн этгээдээр бүртгэгдсэн, “Талын салхи” олон улсын мото наадмыг зохион байгуулах чиглэлээр олон нийтэд танигдсан. Мөн уг холбоог Ерөнхийлөгч У.Хүрэлсүх нээлттэйгээр дэмждэг бөгөөд тэдний зохион байгуулдаг “Талын салхи” арга хэмжээнд оройлон оролцдог гэдгийг бүгд мэднэ. Тус байгууллагын үйл ажиллагаа аялал жуулчлал, мото спорт, олон улсын мото клубүүдийн хамтын ажиллагаа болон нийгмийн сайн үйлстэй холбогддог аж.
Batsugar retweeted
📷#SpeakOut | Сурагч: Цахим хэрэглээний талаарх хуулиа зөөлөн аргаар явуулсан нь зөв гэж бодож байна
Хатуу хууль гаргавал сурагчид яаж ийгээд хэрэглэх аргаа олчих л байх...
Batsugar retweeted
Д.Сумъяабазар: Ийм ноцтой зүйл үнэхээр болсон гэж үзэж байгаа бол эх сурвалж, баримтаа ил тод дэлгэх хэрэгтэй. Харин баримтгүй бол бусдын нэр төрд халдсан ийм мэдээллийг үнэн мэт түгээх нь хариуцлагагүй үйлдэл шүү.
Batsugar retweeted
⭕️ ТОЙМ | Төр хариуцлагаас зугтах эрхгүй долоо хоног
Өнгөрсөн долоо хоногт Монголын улс төрд Ерөнхийлөгчийн бага тэнгэр дэх хаусын мэдэгдэл, Засгийн газрын төсвийн хариуцлагын асуудал, хүүхдийн цахим орчныг зохицуулах хуулийн төсөл анхаарлын төвд байлаа. Харин нийгмийн амьдралд шатахуун түгээлтийн зөрчил, Дарханы дулааны цахилгаан станцын гэнэтийн зогсолт, Нөмрөгийн дархан цаазат газрын түймрийн хохирол, ахмад настнуудын тэтгэврийн нэмэгдэл зэрэг үйл явдал өрнөлөө.
Төр иргэдийн орлогыг нэмэгдүүлэх шийдвэр гаргаж, нөгөө талд эрчим хүч, шатахуун, нийтийн хөрөнгийн хяналт зэрэг суурь асуудлаа шийдвэрлэх сорилттой нүүр тулсан долоо хоног байв.
mpress.mn/p/1009348
Batsugar retweeted
Ёооё🙄😏
"Ховд аймагт улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 3000 хүний суудалтай Спорт Арена баригдахаар болжээ. УИХ-ын дарга С.Бямбацогт, Сангийн сайд З.Мэндсайхан, УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдорж, УИХ-ын гишүүддээ баярлалаа"
#гэж Ховд лиг пост оруулжээ.
Улсын төсвийн хөрөнгийг өөрийн тойрогтоо үргүй зарцуулахаа болиочээ. Нэг хэсэг Хэнтийрүү явдаг байсан одоо Ховд?
Уул уурхайг жадлан эсэргүүцэгч, өөрсдөө баялаг бүтээдэггүй аймаг?
Batsugar retweeted
Өргөсөн тангаргаасаа няцаж, хөрөнгөө нууж, хууль зөрчсөн, ард түмнээ дарангуйлсан Ерөнхийлөгч огцор-1
Batsugar retweeted
Н.Номтойбаяр: Оюутолгойн гүний уурхайд мэргэжлийн алба хаагчид ажиллуулах үүрэг өгсөн
mpress.mn/p/1009334
Batsugar retweeted
Нүүрсний экспорт 40 хувиар УНАЛАА
Монгол Улсын нүүрсний экспортын гол гарц болох Гашуунсухайт–Ганцмод боомтын тээвэрлэлт 2026 оны наймдугаар сараас хойш 40 орчим хувиар буурсан талаар Сангийн сайд З.Мэндсайхан мэдээллээ.
Түүний тайлбарласнаар БНХАУ-ын тал Ганцмод боомтын авто замд урсгал засварын ажил эхлүүлсэн нь нүүрсний тээвэрлэлтийг удаашруулах гол шалтгаан болжээ. Анх уг засварыг нэг сарын хугацаанд дуусгахаар мэдэгдсэн боловч ажлын хугацааг сунгаж, 2026 оны арванхоёрдугаар сарын 31-нд дуусгахаар төлөвлөж байгаагаа Монголын талд мэдэгдсэн байна.
Гашуунсухайт боомтоор ердийн үед өдөрт жолоочтой болон автомат жолоодлоготой нийлсэн 1,300 орчим тээврийн хэрэгсэл хил нэвтэрдэг байсан бол сүүлийн өдрүүдэд жолоочтой автомашины нэвтрэлт өдөрт 600 орчим болж буурчээ.
Үүнээс гадна Ганцмод боомтоос Гашуунсухайт чиглэлд буцаж нэвтрэх хөдөлгөөнд хязгаарлалт тогтоосноор Оюутолгойн зэсийн баяжмалын экспорт ч саатаж, өдөрт хил нэвтрэх цувааны тоо 13 байснаас 4 болж буурсан байна.
Сангийн сайд З.Мэндсайхан энэ асуудлаар БНХАУ-ын боомтын захиргаа, Өвөр Монголын Өөртөө Засах Орны холбогдох албан тушаалтнууд болон Гадаад худалдааны яамтай дипломат шугамаар холбогдон ажиллаж байгааг мэдэгджээ.
Тэрбээр мөн 2026 оны улсын төсөвт тусгасан 90 сая тонн нүүрс экспортлох зорилтдоо хэдийнэ хүрсэн боловч оны эцэс хүртэл уул уурхайн бүтээгдэхүүний экспортыг тасалдуулахгүй байх шаардлагатайг онцолсон байна.
Ийнхүү БНХАУ-ын талд хэрэгжүүлж буй авто зам, боомтын засварын ажил Монгол Улсын нүүрс, зэсийн экспортод зэрэг нөлөөлж эхэллээ.
Batsugar retweeted
“Улаанбаатарын үдэш” дууны ая зохиогч,
Хөгжмийн зохиолч Г.Пүрэвдорж:
Миний бие нь одоогоос 40 жилийн өмнө яруу найрагч, МУСГЗ П.Сандуйжавын шүлгээр “Улаанбаатарын үдэш” дууг зохиосон нь ард түмний маань сэтгэл зүрхэнд хүрч, өнөөг хүртэл дуулагдаж байдагт уран бүтээлч, Улаанбаатар хотын унаган иргэний хувьд баярлаж явдаг юм.
Ахмад уран бүтээлч миний орон сууц хүссэн хүсэлтийг хүлээн авч, Улаанбаатар хотын 387 жилийн ойд зориулсан “Улаанбаатарын бахархал” талархал, хүндэтгэлийн арга хэмжээний үеэр Нийслэл хотын зүгээс орон сууцаар шагнасан явдалд Нийслэлийн засаг дарга болон хотын удирдлагад гүн талархлаа илэрхийлье.
📢 PHEV автомашинд НОГООН дугаар олгох саналыг дэмжиж, саналаа өгөөрэй!
🌱 Байгальд ээлтэй, цахилгаан болон хосолсон хөдөлгүүртэй автомашины хэрэглээг дэмжих нь бидний ирээдүйд оруулж буй хувь нэмэр юм.
e-zasag.mn/proposals/987?fbc…


























