Bloomberg TV Mongolia (@BloombergTVM) header
Bloomberg TV Mongolia (@BloombergTVM) profile picture

Шийдвэр гаргахад шаардлагатай мэдээлэл Newsletter уншъя: https://xitter.gq/t.co/jgRRVgrAX9

Mongolia
Joined June 2012
Photo by Bloomberg TV Mongolia (@BloombergTVM)Photo by Bloomberg TV Mongolia (@BloombergTVM)Photo by Bloomberg TV Mongolia (@BloombergTVM)Photo by Bloomberg TV Mongolia (@BloombergTVM)Photo by Bloomberg TV Mongolia (@BloombergTVM)Photo by Bloomberg TV Mongolia (@BloombergTVM)Photo by Bloomberg TV Mongolia (@BloombergTVM)Photo by Bloomberg TV Mongolia (@BloombergTVM)Photo by Bloomberg TV Mongolia (@BloombergTVM)Photo by Bloomberg TV Mongolia (@BloombergTVM)
Монголын ноолуурыг дэлхийн премиум хэрэглэгчдэд хүргэх зорилгоо ахиулж буй “ГОВЬ” ХК БНСУ-д анхны томоохон үнэлгээгээ авлаа. Тус компани Forbes Korea сэтгүүлээс зохион байгуулсан “2026 First Trusted Premium Brands" буюу “Хэрэглэгчдийн итгэлийг хүлээсэн №1 премиум брэнд” шагналыг хүртсэн Монголын анхны брэнд болсон байна. Тус компани 2025 оны наймдугаар сард БНСУ-д охин компаниа байгуулсан нь АНУ, Герман, Их Британи, БНХАУ-ын дараах тав дахь гадаад салбар нь болсон юм. 2026 онд 45 жилийн ойгоо тэмдэглэж буй “ГОВЬ” ХК уг шагналыг нэг удаагийн амжилт бус, БНСУ-ын зах зээлд урт хугацаанд байр сууриа бэхжүүлэх эхлэл гэж үзэж байна. Түүнчлэн Vogue Germany сэтгүүл 2026 оны намар, өвлийн улиралд онцолж танилцуулах гурван ноолууран брэндийн нэгээр ГОВЬ ХК-ийг нэрлэсэн байна. Цаашлаад Японы нэрт дизайнер Наоки Такизаватай хамтран гаргаж буй “CashmereTech by NAOKI TAKIZAWA” коллекц Японд танилцуулагдахаар байгаа юм. Үүнээс гадна "ГОВЬ" ХК Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан “Цагаан алт” үндэсний хөдөлгөөнд нэгдэж, ноолууран эдлэлийг дотооддоо үйлдвэрлэж, нэмүү өртгийг Монголдоо шингээх зорилгод салбарын тэргүүлэгчийн хувьд хувь нэмрээ оруулж байна. Технологийн шинэчлэл, олон улсын стандарт, ажилтнуудын ур чадвар, малчидтай тогтоосон урт хугацааны хамтын ажиллагаа нь энэ зорилгын тулгуур гэдгийг онцоллоо.
1
97
Эль-Ниньо үзэгдэл эрчимжиж буйтай холбоотойгоор томоохон банкнууд харилцагчдынхаа зээлийн нөхцөлийг өөрчилж эхэллээ bloombergtv.mn/news/mvz0cs
1
1
246
Монголбанк: I-IX сард төлбөрийн тэнцлийн ашиг өсөж, $1.69 тэрбум болов bloombergtv.mn/news/mvyze1
131
ОХУ дизель түлш болон хийн түлшний экспортыг үйлдвэрлэгчдээс шууд гаргах зохицуулалтыг 2027 оны нэгдүгээр сарын 31 хүртэл сунгалаа. Харин тодорхой нөхцөл, үл хамаарах зохицуулалттай бүхий бүс нутагт экспорт үргэлжлэх боломжтойг Шадар сайд Александр Новак мэдэгджээ
149
АНУ-ын завсрын сонгуулиар АН ялалт байгуулах нь Дональд Трампын бүрэн эрхийн сүүлийн 2 жилд хэрхэн нөлөөлөх вэ bloombergtv.mn/news/mvyynt
196
“Эрдэнэтийн-Овоо” зэс молибдений порфир ордын ТЭЗҮ-ийн шинэчилсэн тодотголоор геологийн нөөц нь 2.9 тэрбум тонноос 46 тэрбум тонн болж нэмэгдлээ. Энэхүү шинэчилсэн ТЭЗҮ нь “Эрдэнэт үйлдвэр”-ийн 2080 он хүртэлх хөгжлийн үндэс суурийг тодорхойлсон стратегийн чухал баримт бичиг болохыг “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирал Г.Ёндон онцолж байна. Мөн ордын нөөцийг олон улсын "JORC" стандартад нийцүүлж, геологи, олборлолт, боловсруулалт, дэд бүтэц, хөрөнгө оруулалт, эдийн засгийн үр ашиг, байгаль орчин болон уурхайн хаалтын асуудлыг цогцоор нь тусгасан байна. Цаашид үйлдвэрийн дизель түлш болон эрчим хүчний, сэргээгдэх эрчим хүчид суурилсан дэвшилтэт технологи нэвтрүүлэх, нүүрстөрөгчийн ялгарлыг багасгах шаардлага нэмэгдэж байгаа. Иймд энэ чиглэлд технологийн шинэчлэлийн хүрээнд уурхайн тээврийн системийг цахилгаан эрчим хүчээр хангах дэвшилтэт шийдлийг үе шаттай нэвтрүүлэхэр ТЭЗҮ-д тусгажээ. Мөн олон тонны даацтай 40 орчим тээврийн хэрэгсэл ашиглах, 10 МВт-ын сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрийг төлөвлөх зэрэг шийдэл тусгасан байна. Үүний үр дүнд нүүрстөрөгчийн ялгарлыг 40-50 хувь, эрчим хүчний зардлыг 20-25 хувиар бууруулах боломжтой гэж тооцоолжээ. Энэ оны эхний есөн сарын урьдчилсан гүйцэтгэлээр “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ цэвэр ашгийн төлөвлөгөөгөө 170 гаруй хувиар давуулан биелүүлсэн байна. Оны эцэс гэхэд цэвэр ашиг нь 1.7 их наяд төгрөгт хүрэх төлөвтэй байгааг мэдээллээ.
3
2
247
"Өрийн хэрэгслийн зах зээлийн өгөөж 18-20 хувьтай байна. Хувьцааны зах зээлийн хувьд ирээдүйд 20-30 хувиар өсөх орон зай байна" Б.Жүгдэррагчээ, Санхүүгийн шинжээч
1
2
491
Д.Бадрал: Ирэх 3 сонгууль Монгол Улсын эдийн засаг ямар байхыг шийдэх маш чухал сонгууль болно. Сонгуулийн нөлөөг эдийн засагт хохиролгүй байлгах, бизнесийн орчныг тогтвортой байлгах талаас дуу хоолойгоо хүргэх хэрэгтэй Үнэт санхүүгийн нэгдэл ХХК, ТУЗ-ийн дарга Д.Бадрал
5
4
926
“Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХХК: 2026 онд Үндэсний баялгийн санд ₮43.4 тэрбумыг төвлөрүүлэхээр тооцоолсон bloombergtv.mn/news/mvykpx
1
1
272
“Envision” ӨМӨЗО дахь аварга дата төвөө 2028 он гэхэд бүрэн ашиглалтад оруулна bloombergtv.mn/news/mvyitx
1
4
394
"Гашуунсухайтын хилийн боомтод Монголын талаас ямар нэгэн саад байхгүй, зөвхөн БНХАУ-ын талд төлөвлөгөөт ажил хийгдэж байгаатай холбоотойгоор саатаж байна. XII сард дуусна гэсэн мэдээлэл авсан" Сангийн сайд З.Мэндсайхан
2
1
4
1,008
Apple энэ сарын эхээр $2,000-ын үнэтэй iPhone Duo загвараа танилцуулсан. Дэлгүүрүүд дэх нөөц хязгаарлагдмал байсан төдийгүй зарим онлайн захиалгын хүргэлт ирэх оны эхээр хүргэгдэхээр байгаа нь Apple компанийн хамгийн урт хугацааны нийлүүлэлтийн саатал болохоор байна. Гэвч бүтээгдэхүүнтэй холбоотой хэрэглэгчдийн санал, гомдлууд компанийн нэр хүндэд нөлөөлж эхлээд байна.
2
1
6
1,790