Ganzorig chuluunbor retweeted
Хууль дабль стандартаар үйлчилнэ гэж ийм байна даа. Ядаж шийдвэр гаргасан албан тушаалтан зүгээр үлдэх зөв үү? МУ-н хууль иргэд ба эрх баригч нам бүлэглэлд гэсэн хоёр өөрөөр үйлчилнэ гэдэг шудрага зарчим мөн үү? Хуулийн салбарын сэхээтэнүүд юу бодож байна даа реформ хэрэгтэй юу?
Санал нийлэхгүй байсан ч бусдын үзэл бодлыг хүндэтгэдэг зан үнэхээр чухал шүү. Ийм зан чанарыг өөртөө суулгаж чадаагүй хүн муухай харагддаг!!
Зарим хүмүүс чамайг эд хөрөнгөөр чинь, зарим нь мэдлэгээр чинь, зарим нь ашгийн төлөө хүндлэх болно. Гэхдээ зөв хүмүүс чамайг зүгээр л байгаагаар чинь үнэлэх болно..
9
704
"Тэнүүн Огоо" ХХК-ийн захирал А.Ганхуяг нь өмнөх шат шатны шүүхээс 6-7 жилийн хорих ял авч байсан юм. Тэгвэл анхан шат руу буцсан шүүхийн шийдвэрээр түүнд ₮40 саяар торгох ял оноолоо. Харин БНСУ-ын иргэн К.Киэбаумыг ₮35 саяар, Л.Жонсобыг ₮30 саяар, Ж.Эрдэнэбатыг ₮20 саяар торгох шийдвэр гаргажээ..
Энэ сард бүх нийтээр хоёр өдөр амарч буй. 11-р сарын 10-нд Их эзэн Чингис хааны мэндэлсэн өдрөөр амарсан бол энэ сарын 26-ны пүрэв гараг буюу Улс тунхагласны баярын өдрөөр бүх нийтээр амарна..
Бусдыг өрөвдөн энэрч гараа сунгасан ч өөрийн эрхэм чанараа бүү алд.
Тэд өөрсдийнхөө түвшинд аваачих гэж доош татвал бүү зөвшөөр, хэзээ ч битгий дундаа ор, чамайг ойлгохгүйг нь орхи, тайлбарлах гэж цагаа бүү үр. Хүн бүрт өөрсдийнх нь сонгосон явах зам гэж бий. Үнэ цэнэ тэнд оршино..
2
483
Ganzorig chuluunbor retweeted
Replying to @GanzooCh
Форд гуай тэгж хэлээгүй бхөө. Тухтай зочид буудалд буухад ядаж л аюулгүйн баталгаа найдвартай бх, хулгайд юмаө алдахгүй. Гэрээ хэлцэлдээ сайн бэлдэж ажлаа сайн явуулдаг шүү.
УЛААНБААТАР ХОТЫН ТҮҮХ
Улаанбаатар хот бол эртнээс Ар Монголын төв бөгөөд Их хүрээ, Да хүрээ, Богдын хүрээ гэдэг байсан. Монголын судар түүхээс харвал хүрээний нэр 1649 оноос гарсан байна. Тэр үеийн хүрээ байн байн нүүдэг гэсэн өвөрмөц сонин хийд хот байсан бөгөөд одоогийн байгаа газартаа ирэхээсээ өмнө 29 удаа нүүдэллэж, 1778 онд нэг газар суурьшсан байна. Түүнээс хойш Их хүрээ, Өргөө, Нийслэл хүрээ, Улаанбаатар зэргээр нэрлэгдсэн.
1911 оны арванхоёрдугаар сард Богд хаант Монгол Улс тунхаглагдаж Нийслэл хүрээ нэртэй болсон. Үүнээс найман жилийн дараа буюу 1919 онд Сю Шү Жаны толгойлсон Хятадын цэргүүдэд хот эзлэгдэж, 1921 оны хоёрдугаар сард Барон Унгерн Хүрээг Хятадын цэргүүдээс чөлөөлсөн. Улмаар 1924 онд анхны үндсэн хуулиа баталсан Монгол Улс нийслэл хотоо Улаанбаатар гэж нэрлэжээ.
Ардын журамт цэрэг 1921 оны 7 дугаар сарын 6-ны өдөр Нийслэл хүрээг чөлөөлж, Монгол Улс тусгаар тогтнолоо дэлхий дахинаа зарлан тунхагласан билээ. Ийнхүү 1921 оны Ардын хувьсгалын ялалтаар Нийслэл хүрээний хөгжлийн нэгэн шинэ түүх эхэлсэн бөгөөд түүний мөчлөгийг эх орны бүтээн байгуулалтын үндсэн үе шатуудтай уялдуулан 1921-1924 он, 1924-1940 он, 1940-1960 он, 1990 оноос хойших гэж таван үе шат болгож хуваан судалж байна.
Улаанбаатар хот нь физик газарзүйн байршлын хувьд Хан Хэнтийн уулархаг нутгийн баруун өмнөд шувтарга үзүүр хэсэгт Богд хан уулын хойд дэнжид Туул голын ай сав голуудын өргөн хөндийд, Баянзүрх, Богд хан уул, Сонгинохайрхан, Чингэлтэй хэмээх эртнээс тахилгат дөрвөн уулын дунд байрладаг. Далайн төвшнөөс дээш 1350 метр дундаж өндөрлөгт нийтдээ 4.704.4 га талбай бүхий нутаг дэвсгэрийг эзлэн оршиж байна.
Жинхэнэ үнэ цэнэтэй зүйлсийг хуурамчаас ялгаж чаддаг байх тухай..
Тэрбумтан ХЕНРИ ФОРД:
“Надад үнэтэй буудалд буух шаардлага байдаггүй. Хэрэггүй юманд илүү мөнгө төлөх нь утгагүй хэрэг. Би хаана ч буусан Форд хэвээр байна. Тэгээд ч зочид буудлуудын хооронд онцын ялгаа байдаггүй юм. Хамгийн энгийн буудалд ч үнэтэй буудалд бууснаас дутахааргүй алжаал тайлж болно шүү дээ.
Энэ пальтоны хувьд гэвэл... тийм ээ, таны зөв... үүнийг аав минь өмсдөг байсан юм.
Аавынхаа хуучин пальтог өмслөө гээд би Форд байхаа больчихгүй шүү дээ.
Хүү маань нас залуу, цус шингэн байна. Тиймдээ ч тэрээр: “Хямд зочид буудалд буувал хүмүүс намайг юу гэх бол” гэж эмзэглэдэг. Харин би бол огт тоодоггүй... учир нь би өөрийнхөө үнэ цэнийг сайн мэднэ.
Миний тэрбумтан болсны нууц гэвэл тооцоо сайн хөтөлж, жинхэнэ үнэ цэнэтэй зүйлсийг хуурамчаас нь ялгаж салгаж чаддагт л байгаа юм” гэжээ!!
ДАРЬГАНГЫН ДОМГУУД
Дарьганга хэмээх нэрийн түүх домог Ганга нууртай салшгүй холбоотой. Дарь гэдэг нь толин цэнхэр нуурын хойно орших дарь мэт хар өнгийн зүрхэн уул. Ганга гэдэг нь Ганга нуур. Эрт цагт Энэтхэг оронд номын мөр хөөж одоод эргэж нутагтаа ирсэн нэгэн эр Ганга мөрний рашааныг бумбанд хийж залаад түүнийгээ элсний хормойд булсанаар төдөлгүй тэндээс нь булаг оргилж ганга нуур үүссэн гэх эртний домог байдаг.
Мөн бухын хүзүү мулт алгаддаг Гангахүү хэмээх ядуу эр овооны наадамд Дарьхүү хэмээх залуу бөхтэй хүч үзэж, хэн хэнийгээ хаяж чадалгүй тэнцсэнээр хошуу ноён нь нэгнийх нь нэрийг овоонд, нөгөөгийнх нь нэрийг зүүн урд орших нууранд өгч, үүний улмаас Дарьганга гэдэг нэр үүссэн гэх домог байдаг.
Үүнээс гадна Даринаа хэмээх хүү, Гангаа хэмээх охин хоёрын тухай туульсын шинжтэй нэгэн домог байдаг бөгөөд энэ нь дарьгангачуудын дунд маш ихээр тархаж, бараг л сүлд дуулал нь болсоор иржээ. Тэрхүү туульсаас товчлон сийрүүлбээс:
“Эеэр засагчийн төрийн сүүлд
Эрт урьдын цагт гэнэ билээ
Энх-Амгалан төрийн эхэнд
Энэ муу цагийн гараанд гэнэ билээ
Алтай Хангайн дэвссэн хормойд
Гурван голын Монгол нутагт
Дарь овооны дүү Орлойд
Дагина Гангын зээ Хурлайд
Нүүрэндээ цогтой шуундаа бяртай Нүдэндээ галтай хуруундаа уртай
Дайчин шинжтэй, баатрын дүртэй
Даринаа алдарт хөвгүүн явжээ
Хотлын газрыг хоромхон туулдаг
Хоногийн газрыг цагаар товчилдог
Хос цагаан хүлэгтэй юмсанж
Хонгор Гангаа хүүхэнтэй юмсанж Аймшиггүй хөвгүүн Даринаа өөрөө
Алдар цуут Галдан бошигтын
Ану цуут хатнаас төрсөн
Алтан зул хөвгүүн баатрын
Ач үр нь мөн юмсанж
Баярын мишээлт Гангаа хүүхэн
Баатрын манлай Лигдэн хааны
Бадамсутай хатнаас төрсөн
Балчир хонгор Эжээ хэмээгчийн
Бариг цусны удам юмсанж...” хэмээсэн уртын урт туульс хөвөрнө.
Эцэст нь Даринаа хөвгүүн Манжийн эсрэг тэмцэхээр босно. Тэгээд Гангаа хүүхэндээ хандаж,
“Буянтай өгөөмөр манай нутгийн
Будгийг хүмүүс хуулж байна
Будаа шиг сүргийн минь өгөөж дээжээс Будааныхаа түрүү шиг зулгааж байна Амбан шарыг арваар нь агдалж
Атан тэмээг зуугаар нь буйллаж
Агтан үрээг мянгаар нь тамгалж
Алцан ирэгийг түмээр нь туухыг
Гэзэг даран ан намнахдаа
Гэнэт би үздэг байна шүү
Гэрийн жаргалыг хээрийнхээр солъё Гэргий минь хоёулаа одоо мордъё
Хавтай нумаа хаалан агсаж
Хатан сумаа бөөлөн шившье
Хамаг буянаа Манжид өгөхгүй
Хатгалдах дайснаар боохой намная” хэмээгээд тэмцэлийн гал дүрэлзүүлсэн тухай өгүүлдэг билээ..
Жадо Ринбүчи:
Өнөө цагт энерги авах гэж их ярьдаг.
Жаргал зовлонг ямар нэг юмны хүчээр авах гэж хичээдэг.
Сайн энерги авбал сайн, муу энерги авбал муу зүйл боллоо хэмээдэг.
Далдын хүчээс их юм шалтгаалдаг юм шиг эндүүрдэг. Үнэн чанартаа тийм зүйл биш юм.
Бид сэтгэл дотроо зөвөөр ойлгоод ёсчлон бүтээх юм бол сайн сайхан ирнэ.
Ямар нэг зүйлийг буруугаар ойлгоод, ёсчлон бус бүтээвэл зовлон ирдэг.
Бурханы шашинд бид өөрөө өөрийнхөө аврал нь юм. Мөн өөрөө өөрийнхөө дайсан нь юм гэдэг энэ билээ..

















