Degi 🎃🎈 retweeted
Ирэх 7 хоногт гараашны татвар тэглэхийг дэмжсэн олон нийтийн өргөдлийг Ерөнхий сайдад албан ёсоор хүлээлгэн өгнө.
Ингэснээр уг асуудлыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэх нөхцөл бүрдэх юм.
🇲🇳 Үндсэн хуульд “Монгол Улсад засгийн бүх эрх ард түмний мэдэлд байна. Монголын ард түмэн төрийн үйл хэрэгт шууд оролцож, мөн сонгож байгуулсан төрийн эрх барих төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан энэхүү эрхээ эдэлнэ” гэж заасан байдаг.
Нэгэнт эхлүүлсэн ажлаа үр дүнд хүртэл нь араас нь явна.
🙏 Дэмжиж гарын үсэг зурсан бүх хүнд талархлаа!
Degi 🎃🎈 retweeted
Гэснээс троллчид яг хүний сэтгэл хөдлөлийг ашиглах гэж аймаар оролдхымаа 😆😆😆 Шударга бусын эсрэг юм шиг пост, нээх гоё уянгын халилтай пост, эсвэл хүн муулсан пост гм 😆😝 Аанхаа маань харин яалт бхгүй шаал өөрөөр сэтгэсэн ориг пост оруулдаг юм бн
Degi 🎃🎈 retweeted
Та нарын албан тушаал мөнх биш, хүний суурь эрхийг баталгаажуулсан тогтолцоо, практик, зохицуулалтыг нураахаа боль, а/т-аас буугаад өөрсдөө чирүүлнэ шүү гж олон ч хүн чадлаараа үглэсэн, эсэргүүцсэн. Л.О, Х.Н г.м хүмүүс их тохуурхсан даа. Одоо өөрсдөө үгээ барж бх шиг. Илжигнүүд.
Degi 🎃🎈 retweeted
Манай зарим жолооч нарын нийтлэг дутагдал байх. Тэр нь яг уг хүний хандлага, соёлыг харуулдаг. Суудлын бүсээ огт зүүхгүй. Зүүвэл зөвхөн замын цагдаад зориулж зүүдэг. Хүн суугаагүй байхад дохиогоо дуугарахгүй гээд бүсээ байнга хоосон холбоотой байлгана. Зарим бүр зориуд задалж суудал доорх мэдрэгчийг нь салгадаг гэж байгаа юм. Тэгдэггүй нэг нь бүсээ холбосон чигээр нь татаад ёстой дуртай дургүй гүзээн дээгүүрээ шууд тохох юм. Яг зүүн гараараа баруун чихээ давуулан мааждаг сармагчин шиг. Зүгээр л суудлын бүсээ суухдаа бүслээд, буухдаа тайлахад яг юу нь болдоггүй, хэцүү байдаг юм бол оо? Өөрийнх нь эрүүл мэнд, аюулгүй байдлын төлөө гэдгийг огт ойлгодоггүйг огт ойлгохгүй юм...
Degi 🎃🎈 retweeted
Яамаар ч юм бэ дээ. Хууль санаачлагч, ЗГ гишүүн хүн ингээд энэ хэвлэлийн асуултанд хариулна, хариулахгүй гх нь хэвийн мэт болчихсон ч бх шиг. ХМХ-н тодорхой мэдээ/бүтээлд асуудалтай бвал иргэний шүүхэд өгч бно. Тэрнээс ийм бдлаар асуултаас бултаж болохгүй.
Degi 🎃🎈 retweeted
Ц.Даваасүрэн гишүүн ҮХЦ аймшгийн шийдвэр гаргаж УИХ-ын гишүүдийн бүрэн эрхэнд халдлаа гэж ярилаа. Тэр “аймшгийн” шийдвэр нь юу болохыг тайлбарлая.
🚙 Жирийн иргэд бид согтуугаар жолоо баривал 400 мянган төгрөгөөр торгуулж, жолоодох эрхээ хасуулах буюу 7–30 хоног баривчлагдах хуультай.
Гэтэл УИХ-ын гишүүд согтуугаар жолоо барьсан ч шүүхээс Зөрчлийн тухай хуулиар шийтгэл оногдуулж болохгүй гэж хуульчилсан байгаа.
👊 Жирийн иргэд бид олон нийтийн газар агсам согтуу тавьж, бусдын амгалан тайван байдлыг алдагдуулбал торгуулна, эвгүйтвэл баривчлагдана. Харин УИХ-ын гишүүдэд шүүхийн журмаар ийм шийтгэл оногдуулахыг хуулиар хориглосон.
🏠 Гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй, эрүүгийн хэрэгт тооцогдохгүй зөрчил гаргасан гээд олон хүн баривчлагдаж байгаа. Харин УИХ-ын гишүүдэд шүүхээр ийм шийтгэл оногдуулахыг хориглосон.
💊 Хар тамхи, мансууруулах бодистой холбоотой эрүүгийн гэмт хэрэгт тооцогдохгүй үйлдлийг Зөрчлийн хуулиар шийдвэрлэдэг. Гэтэл гишүүд ийм зөрчил үйлдсэн бол шүүхээр шийтгэл оногдуулж болохгүй гэсэн хамгаалалт бий.
🦠 Өвчин, тахал дэгдэхэд жирийн иргэд бид гэртээ хоригдож, хорио цээрийн дэглэм зөрчвөл торгуулна. Харин гишүүд ийм үйлдэл хийсэн бол шүүхийн журмаар шийтгэл оногдуулахыг хориглосон.
Энэ бүхэн зохиомол зүйл ерөөсөө биш. УИХ-ын тухай хуулийн 41.7 дахь заалтыг үзвэл эрхэм гишүүд маань өөрсдөдөө ийм онцгой хамгаалалт бий болгосон. Үүнийгээ халдашгүй дархан эрх гэдэг.
УИХ-ын гишүүний халдашгүй байдал бол төрийн ажлаа хараат бусаар хийх баталгаа болохоос согтуу машин барьж, танхайрч, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хар тамхи, мансууруулах бодистой холбоотой зөрчил гаргачхаад шүүхийн шийтгэлээс хамгаалагдах эрх биш байлтай.
Харин 2026 оны 10 сарын 26-нд ҮХЦ энэ заалтыг Үндсэн хууль зөрчсөн гэж үзэн 07 дугаар дүгнэлт гаргасан.
Хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна гэж заасан. Энэ шийдвэрийн яг юу нь тийм “аймшигтай” байгаа юм бол?
Degi 🎃🎈 retweeted
Тэр бага тэнгэрт бгаа хаусны эзэн олдохгүй бгаа бол над дээр биччихээ (гэрчилгээг нь) өнөөдөртөө нүүгээд орчихъё🤭

























