Pinned Tweet
2015-02♾️2023-10
тэр үед дахиж ирнээ гэсэн бодол магадгүй өнөөдрийг хөтөлсөн байх 🤍 баярлалаа энэ амьдралд🖤
“Буян”-гийн Жагаагийн охин Ж.Мандхай Англид ааваасаа илүү алдаршиж, дэлхийн оддыг хувцасладаг гэнэ.
Тэрээр Англид дизайнер мэргэжил эзэмшсэн бөгөөд түүний нэг нөмрөг л гэхэд Англид 11 саяас 13 сая төгрөгөөр зарагддаг. “Vogue” сэтгүүл түүнийг онцолж нүүр хуудсаа чимж, ярилцлага хүртэл аваад амжсан #гэнээ
“Би өөрийгөө их азтай хүн гэдгээ мэднэ. Би хэзээ ч нийлэг материалтай хувцас өмсөхгүй. Би чинь ноолууран дунд л амьдардаг эмэгтэй шүү дээ. Ноолуур бол дэлхий дээрх хамгийн төгс материал” хэмээн ярьжээ.
Зул retweeted
Азийн шилдэг 10н сургуулийн жагсаалтыг танилцуулжээ.
Ази тивдээ боловсрол эзэмших хүсэлтэй шинэхэн оюутан залуус, үр хүүхдээ эрдмийн дөрөөнд мордуулах гэж байгаа эцэг эхчүүд анзаараад аваарай
🥰Дэлхийн 80 гаруй орноор ганцаараа мотоциклтэй аялсан Нидерланд бүсгүй Норали нь Монголоор дайрч яваа юм байна: Бид чинь уулан ийм л сайхан сэтгэлтэй хүмүүс юм байгаашд 🥰Тэд шууд л тусалж эхэлсэн. Мөнгө өгөхөд аваагүй надад идэх юм өгсөн. Гэхдээ хүчээр гарт нь мөнгөө атгуулсан. Хамгийн сайхан нь би инээж байна. Энэ хэлсэн үг маш чухал түүнд тухтай байгаа бололтой.👍 Welcome to 🇲🇳 ❤️❤️❤️
Зул retweeted
Мексик хотын ядуувтар дүүрэгт өссөн Адхара 3 настайдаа #аутизмтай гэж оношлогджээ.
Сургуулийн багш нар нь түүнд анхаарал хандуулдаггүй байснаас гадна үе тэнгийнхэн нь түүнийг маш ихээр дээрэлхдэг байсан тул тэрээр хэд хэдэн удаа сургуулиа солиход хүрчээ. Ээж нь түүнийг авьяаслаг хүүхдүүдийн төвд аваачиж шалгуулахад түүний IQ 162 гэж гарчээ. Энэ нь Альберт Эйнштейн болон Стивен Хокинг нарын үзүүлэлтээс (160) ч өндөр тоо юм.
Тэрээр 5 настайдаа бага сургуулиа, 6 настайдаа дунд болон ахлах сургуулиа төгсөж амжжээ. Одоо тэрээр хоёр бакалаврын зэрэгтэй, математикийн мастерт суралцаж байгаа бөгөөд Мексикийн Сансрын агентлагтай хамтран ажиллаж байна. Түүний хамгийн том мөрөөдөл бол НАСА-д орж, сансрыг судлах юм.
Адхарагийн түүх бидэнд "өөр байх" нь сул тал биш, харин ер бусын хүч чадал байж болдгийг сануулж байна. Хүүхэд бүрийн дотор нээгдээгүй асар том ертөнц нуугдаж байдаг
#УрамЗориг #АдхараПерес #СуутУхаан #Аутизм






















