Древний калмыцкий танец "Савардинг" #radiobumba #калмыкия youtube.com/shorts/SIhtHzStA… via @YouTubeэнэ Халимаг бүжигчин залуу яг минийй Аавын залуу нас🥰би баярлаж хөөрхөд нь хажууд нь байдаг байсны хувьд бүжиглэж дуулж байх нь миний санаанд тодхон😍10 дахь жилдээ уйдалгүй үзсээр…
3
190
Ээж аавыг 2ланг нь хамт Бөмбөгөр театрт хөгжимчин дуучин бүжигчнээр шалгаад урьж байсан ч бид нараас болоод л яваагүй…
38
7 сартай жирэмсэн хирнээ усанд оруулж өгч мөрөн дээрээ үүрч гарган биеийг минь арчиж өгч бсн хөөрхөн эгчийгээ өнөөдөр дэндүү ихээр хайрлан дурслаа.Баллет дугуйлан,цам Монгол бүжиг ламбада сагсны секц воллейболл хөнгөн атлетик гд гүйж байхад Орос-с тасархай гоёлууд явуулдаг байж
1
69
Дэглий цагаан Хурани retweeted
Алдарт эхийн одонг дүүрэг дүүрэгт нь өгчиж баймаар юм. Бусад одон модонгуудаа болиод Чингис хааны одонгоо л үлдээхэд болно.
Туул гол хядуулсан бургасын зураг барьсан хүмүүстэй арга хэмжээнийхээ утга учирын эсрэг гадныхныг хүлээж авахгүй байлгүй дээ...
83
Дэглий цагаан Хурани retweeted
Replying to @obaatar4 @Bayarsa07020804
Бүрэн эрх? 🤮🤯 Хуулийн хүрээнд л ажилланашдээ. Хууль зөрчвөл авилга албан тушаалын хэрэгт орвол бүрэн эрх нь цуцлагдах ёстой бишүү. Хууль давдаг бүрэн эрх гэж хаана ч бхгүй шүү хулгайчууд минь
Дэглий цагаан Хурани retweeted
Цөлжилтийн талаар яагаад дорвитой арга хэмжээ авдаггүй юм бэ? Байгаль орчныхоон
Дэглий цагаан Хурани retweeted
Жил бүр явган замыг чулуун замаар, бордюрыг гантиган чулуугаар солих ач холбогдолгүй тансаглалын оронд тэр хөрөнгөөр явган зам машин замын дундуур дугуй, мопед, сурроны замыг гаргаж бэлдээсэй.
Дэглий цагаан Хурани retweeted
UNCCD COP17-д төсөв бага зараарай!
УБ хотынхоо ганц голын дээр бетонон баганууд үй олноор нь шаах гэж байгаа хүмүүст хэлж ярих "ИЛТГЭЛ" ч байхгүй биз, нүүр улаймрууд.
Улсынхаа Цөлжилт, Газрын доройтлыг ЗГ, УИХ нь дэмжиж батлаад булшилж байгаа улсууд. 🤬
Дэглий цагаан Хурани retweeted
Ядуу буурай эсвэл хөгжиж буй орнуудад эдийн засгийн үр өгөөж багатай, асар их зардалтай, ихэвчлэн авлига болон нэр төр хөөцөлдсөн шинжтэй төслүүдийг олон улсад дараах нэр томьёогоор нэрлэдэг:
1. White Elephant (Цагаан заан)
Энэ нь хамгийн түгээмэл хэрэглэгддэг хэллэг юм. Засвар үйлчилгээний зардал нь ашиглалтаасаа давсан, асар их хөрөнгө үрсэн боловч нийгэмд хэрэгцээгүй барилга байгууламж, дэд бүтцийг ийнхүү нэрлэдэг.
* Гарал үүсэл: Эртний Тайландын хаад таалагдаагүй түшмэлдээ "цагаан заан" бэлэглэдэг байснаас үүдэлтэй. Цагаан заан нь ариун амьтан тул ажил хийлгэж болохгүй, харин тэжээх зардал нь тухайн түшмэлийг дампууруулдаг байжээ.
2. Vanity Project (Нэр төр хөөцөлдсөн төсөл)
Улс орны бодит хэрэгцээнд бус, улс төрчдийн өөрийнхөө нэр төрийг тахлах, "хүчирхэг" харагдах гэсэн хүсэл дээр суурилсан төслүүд. Үүнд ихэвчлэн хэт том хөшөө дурсгал, шаардлагагүй өндөр цамхаг, ашиглалт багатай тансаг орднууд ордог.
3. Prestige Project (Нэр хүнд өсгөх төсөл)
Дэлхий нийтэд эсвэл бүс нутагтаа "бид ийм мундаг" гэж харагдахын тулд хийдэг, эдийн засгийн хувьд ямар ч тооцоололгүй төслүүд.
4. Bridges to Nowhere (Хаашаа ч хүрдэггүй гүүр)
Энэ хэллэгийг ихэвчлэн улс төрчдийн амлалт эсвэл авлигын сүлжээгээр дамжсан, ямар ч хүн амьдардаггүй эсвэл хэрэгцээгүй газарт барьсан дэд бүтцийн төслүүдэд ашигладаг.
5. Boondoggle (Бүүндоггл)
Засгийн газрын мөнгийг үр ашиггүй, дэмий зүйлд зарцуулахыг хэлдэг хэллэг. Ихэвчлэн улс төрийн зорилгоор хийгдсэн, цаг хугацаа болон хөрөнгө үрсэн төслүүдийг ийнхүү егөөддөг.
Эдгээр төслүүд яагаад "авлигын" шинжтэй байдаг вэ?
Учир нь ийм том, нүсэр төслүүдийн төсөв нь хяналтаас гадуур байх боломж ихтэй бөгөөд "нүглийн нүдийг гурилаар таглах" гэгчээр барилгын материалын үнэ, гүйцэтгэлийн зардлыг хэт өсгөх замаар дундаас нь мөнгө угаах, авлига авах нөхцөл бүрддэг байна.
Монголд сүүлийн жилүүдэд яригдаж буй томоохон мега төслүүдийг олон улсын дээрх нэр томьёонуудтай харьцуулж үзвэл иргэдийн шүүмжлэл болон эдийн засагчдын дүгнэлтээр дараах байдлаар ангилж болохоор байна:
1. "White Elephant" (Цагаан заан) буюу Ашиглалтын зардал нь өндөр төслүүд
* Хөшигийн хөндийн зарим дэд бүтэц: Шинэ нисэх буудал ашиглалтад орсон ч түүнийг тойрсон "Аэросити" буюу дагуул хотын бүтээн байгуулалт удаашралтай байгаа нь нисэх буудлын хүчин чадлыг бүрэн ашиглахад саад болж байна. Хэрэв зорчигч урсгал нэмэгдэхгүй бол асар их талбай бүхий байгууламжийн халаалт, засвар үйлчилгээний зардал нь эдийн засагт дарамт болох эрсдэлтэй.
* Төрөл бүрийн "Авто замын цогцолбор": Хүн ам цөөтэй, эдийн засгийн идэвхжил багатай алслагдсан сумдыг холбосон өндөр өртөгтэй хатуу хучилттай замуудыг зарим судлаачид ашиглалтын хувьд "Цагаан заан" болох вий гэж болгоомжилдог.
2. "Vanity Project" (Нэр төр хөөцөлдсөн төсөл)
* Соёлын төвүүд, цэнгэлдэх хүрээлэн ба томоохон хэмжээний хөшөө дурсгалууд: Орон нутгийн болон улсын төсвөөр баригдсан том хөшөөнүүд, уурхайн музей нь аялал жуулчлалыг татах зорилготой ч, зарцуулсан мөнгө нь сургууль, цэцэрлэгийн хүртээмж гэх мэт суурь асуудлуудад зарцуулсан хөрөнгөөс илүү байсан нь "нэр төрийн" шинжтэй гэх шүүмжлэлд өртдөг.
3. "Prestige Project" (Нэр хүнд өсгөх төсөл)
* Метро болон Хөнгөн галт тэрэг (LRT): Улаанбаатар хотын түгжрэлийг шийдэх хамгийн чухал төсөл мөн боловч олон арван жил зөвхөн "төлөвлөгөө" болон "улс төрийн амлалт" төдий явж ирсэн.
4. "Bridges to Nowhere" (Хаашаа ч хүрдэггүй гүүр/зам)
* Гацаанд орсон төмөр замын төслүүд: Олон жилийн турш овоолсон шороо төдий байсан Тавантолгой-Гашуунсухайтын төмөр зам болон бусад "мухар" төмөр замууд нь энэ ангилалд багтаж байсан. Хөрөнгө оруулалт хийгдсэн ч холболт хийгдээгүй, эдийн засгийн эргэлтэд орохгүй удсан төслүүд үүний тод жишээ юм.
Дэглий цагаан Хурани retweeted
Улаанбаатар усны хямралын ирмэг дээр байна
Улаанбаатар хот усны хомсдолд орно гэдэг нь ирээдүйн таамаг биш болсон, энэ хямрал хэзээ, ямар хэмжээнд хүрэх вэ гэдэг нь л үлдсэн асуудал болоод байна. Олон улсын судалгаануудын дүгнэлтээс харахад нийслэлийн усны систем аль хэдийн эмзэг байдалд орсон бөгөөд бодлогын өөрчлөлт хийхгүй бол ойрын 10–20 жилд ноцтой хомсдол үүсэх өндөр эрсдэлтэй байна (OECD, Water Demand Management in Mongolia, 2021; World Bank, From Scarcity to Innovation, 2026).
Улаанбаатар хотын ундны усны хамгийн онцлог бөгөөд хамгийн том сул тал нь түүний эх үүсвэрийн бүтэц юм. Судалгаагаар нийслэлийн усан хангамж бараг бүхэлдээ гүний усанд тулгуурладаг бөгөөд энэ нь дэлхийн томоохон хотуудтай харьцуулахад ховор, өндөр эрсдэлтэй загвар гэж үзэгддэг (MDPI – Water Journal, Water Supply System and Groundwater Use in Ulaanbaatar, Mongolia, 2018). Өөрөөр хэлбэл, Улаанбаатар хот нэг л төрлийн нөөц дээр тулгуурлан оршин тогтнож байна. Гэтэл гүний ус нь байгалийн нөхөн сэргэлт удаан, хязгаарлагдмал нөөц учраас түүнийг ашиглах хурд нөхөгдөх хурдаас давах үед систем зайлшгүй хямралд ордог. Дэлхийн банкны судалгаанд Улаанбаатарын гүний усны нөөц нөхөгдөхөөсөө илүү хурдтай ашиглагдаж эхэлсэн нь урт хугацаанд тогтвортой бус байдлыг үүсгэж байгааг онцлон дурдсан байдаг (World Bank, From Scarcity to Innovation, 2026).
Энэхүү гүний ус нь өөрөө тусгаарлагдсан нөөц биш бөгөөд Туул голын урсацтай шууд холбоотой гидрологийн системийн нэг хэсэг юм. Голын ус хөрсөнд шингэж байж гүний усны нөөцийг бүрдүүлдэг бөгөөд энэ тэжээл буурах үед газрын доорх усны түвшин дагаад буурдаг. Японы Байгаль орчны судалгааны үндэсний хүрээлэнгийн (NIES) хийсэн судалгаанд Туул голын урсац буурч байгаа нь гүний усны нөөцөд шууд сөргөөр нөлөөлж байгааг тэмдэглэсэн байдаг (NIES – AP-PLAT, Water Resources Vulnerability in Mongolia, 2020). Иймд Туул голын экосистемийн доройтол нь зөвхөн байгаль орчны асуудал биш, харин нийслэлийн ундны усны аюулгүй байдлын үндсэн асуудал юм.
Нөгөө талаас, усны хомсдол зөвхөн нөөцийн хэмжээтэй холбоотой биш бөгөөд чанарын асуудал давхар хурцаар тавигдаж байна. Гэр хорооллын ариун цэврийн дэд бүтэц сул байгаагаас үүдэн хөрсөөр дамжин гүний ус бохирдох үзэгдэл нэмэгдэж, зарим бүсэд нитратын агууламж аюултай түвшинд хүрсэн нь судалгаагаар тогтоогдсон (MDPI – Water Journal, Assessment of Groundwater Contamination in Ulaanbaatar, 2018; PubMed, Groundwater Quality and Nitrate Contamination in Ger Areas of Ulaanbaatar, 2020). Энэ нь ирээдүйд “ус байхгүй” гэхээсээ илүү “ууж болох усгүй” болох эрсдэлийг илэрхийлж байна.
Усны эрэлт нэмэгдэж буй нь энэ нөхцөл байдлыг улам хүндрүүлж байна. Хүн амын өсөлт, хотжилт, үйлдвэрлэлийн тэлэлт зэрэг нь усны хэрэглээг жилээс жилд нэмэгдүүлж байгаа бөгөөд OECD-ийн судалгаагаар 2040 он гэхэд Улаанбаатар хотын усны эрэлт одоогийн нөөцөөс давж болзошгүй гэж дүгнэсэн (OECD, Water Demand Management in Mongolia, 2021). Зарим судалгаанд бүр 2030-аад оноос эхлэн усны хомсдол бодитоор мэдрэгдэж эхэлнэ гэж үзсэн нь энэ асуудал алс ирээдүйн бус, ойрын бодит эрсдэл гэдгийг харуулж байна.
Үүн дээр хотын барилгажилт, замын ажлуудын нөлөө нэмэгдэж байна. Хотын тэлэлт, бетонжилт нь зөвхөн газрын ашиглалтыг өөрчлөхөөс гадна усны байгалийн эргэлтийг алдагдуулдаг. Борооны болон гадаргын ус хөрсөнд шингэх боломж багасахын хэрээр гүний усны нөхөн тэжээл буурч, урт хугацаанд усны нөөц багасах нөхцөл бүрддэг. Ялангуяа Туул голын ай сав, Үндэсний цэцэрлэгт хүрээлэн орчим нь гүний усны хамгийн чухал тэжээлийн бүсүүдийн нэг байсаар байхад эдгээр бүсэд зам, барилга байгууламж барих нь олон га газрын хөрсний шингээлтийг хааж, усны нөөц бүрдэх процессыг тасалдуулах эрсдэлтэй. Энэ нь зөвхөн байгаль орчны доройтол бус, нийслэлийн ундны усны эх үүсвэрийг бууруулах стратегийн алдаа болж болзошгүй юм.
Дэглий цагаан Хурани retweeted
НИТХ тар!!!
Та нар бол идэж уухаас өар шидгүй, иргэдийн төлөөлөл болж ОГТ ЧАДАХГҮЙ бна.
Дэглий цагаан Хурани retweeted
Replying to @UNCCD
@UNCCD @UNCCDcso @UNEP @UNHumanRights ‼️#Mongolia is hosting #COP17 (17-28 August) to combat #desertification. Yet, the authorities allow cutting off trees and bushes of #RiverTuul - the only surviving river in the city - in order to build a highway. This destruction of environment and desertification must STOP‼️
#RestoringLand
#RestoringHope
#SaveTuulGol
Дэглий цагаан Хурани retweeted
Replying to @UNCCD
@UNCCD @UNCCDcso @UNEP @UNHumanRights ‼️#Mongolia is hosting #COP17 (17-28 August) to combat #desertification. Yet, the authorities allow cutting off trees and bushes of #RiverTuul - the only surviving river in the city - in order to build a highway. This destruction of environment and desertification must STOP‼️
#RestoringLand
#RestoringHope
#SaveTuulGol

















