Purevsuren Lundeg (@PurevsurenL) header
Purevsuren Lundeg (@PurevsurenL) profile picture

former Foreign Minister of Mongolia

Joined June 2012
Photo by Purevsuren Lundeg (@PurevsurenL)Photo by Purevsuren Lundeg (@PurevsurenL)Photo by Purevsuren Lundeg (@PurevsurenL)Photo by Purevsuren Lundeg (@PurevsurenL)Photo by Purevsuren Lundeg (@PurevsurenL)Photo by Purevsuren Lundeg (@PurevsurenL)Photo by Purevsuren Lundeg (@PurevsurenL)Photo by Purevsuren Lundeg (@PurevsurenL)Photo by Purevsuren Lundeg (@PurevsurenL)Photo by Purevsuren Lundeg (@PurevsurenL)
Purevsuren Lundeg retweeted
Кино шиг 1 цагийн лайв үзлээ. Их олон зүйл ярьж бна. Миний анхаарч сонссон нь: Цаашид юу болох вэ? гэдэг хэсэг байв. Одоо хэд хэдэн УИХ-ын гишүүнийг эргүүлэн татна. Удахгүй проркурор УИХ-д оруулж ирнэ. Жагсаалтынхнаас ч хэдийг татна. Улмаар УИХ-ыг бүр базаж, шахаж эхэлнэ. Тэгээд 1,2 сард сонгуулийн сурталчилгаа хийх боломж олгохгүй байж байгаад 4 сард Ерөнхийлөгчийн сонгууль хийнэ. Ингээд У.Хүрэлсүх гэдэг хүний захиалгын нэр дэвшигчид өрсөлдөж, өөрийнх нь кандитат Ерөнхийлөгч болох ийм зүйлийг зорьж байна гэв. Өө, тэгээд олон ноцтой зүйл ярилаа. Нүүрсний 1 тонн тутмаас 1-2$, зэсийн тонн тутмаас 200-300$ авлига нэр бүхий улстөрчид авдаг л гэнэ. Бүр үе үеийн Ерөнхийлөгч нар зэс, молебидений экспортоос цавчаа хийж ирсэн. Тэрийг дээр үеэс улс төрчид мэддэг гэх мэт... Энэ бүхнийг Хууль хяналтын байгууллага яагаад шалгадаггүй зөвхөн улс төрчид хоорондоо ярьсаар ирсэн юм бол? Гэхдээ аягүй сонин нь Х.Нямбаатар өөрөө Хууль зүйн сайд хийж бсан хүн. Тэр үедээ энийг мэдэж байсан нь тодорхой. Ингэж яриад, шалгаад тогтоочихгүй яав даа. Хожимдсон ч гэсэн одоо ганцаараа дуугарч байгаа нь Х.Нямбаатар юм даа. Дүгнэлт: Улс төрчдийн өөрийнх асуудал хөндөгдвөл л дуугардаг болно. Бараг бүгд байх.
3
42
1
82
6,898
Who's the most famous person in your contacts?🤔 If you're a diplomat, it could be a prime minister or chancellor, says ambassador @ischinger! Want to know what @netflix's The Diplomat gets right or wrong about real diplomacy? Watch the full video👇 youtu.be/ytRtJg3Yu-4?si=SBsj…
1
12
2,231
Монгол Улс төрийн засаглалын тогтолцоогоо институцийн зарчим, урт хугацааны бодлого, үндэсний эрх ашгийн үүднээс бус, тухайн цаг үеийн улс төрийн нөхцөл байдал, эрх мэдэлтэй хүмүүсийн хүсэл сонирхолд нийцүүлэн өөрчилж ирсний гор өнөөдөр ийнхүү илэрч байна. Ер нь төрийн засаглалын тогтолцоо гэдэг нэг хүний эрх мэдлийг нэмэгдүүлэх, хасах, эсвэл тодорхой улс төрийн хүчний байр суурийг бэхжүүлэх хэрэгсэл байж болохгүй. Харин хэн төр барьж байгаагаас үл хамааран тогтвортой ажилладаг, эрх мэдлийг хуваарилж, харилцан хяналт тавьдаг, хариуцлагыг тодорхой болгосон институцийн тогтолцоо байх ёстой. Монгол Улсад Ерөнхийлөгч, УИХ, Засгийн газрын эрх мэдлийн зааг ялгаа, харилцан хамаарлыг олон жилийн турш оновчтой шийдэж чадалгүй, улс төрийн нөхцөл байдал бүрд өөр өөрийнхөөрөө тайлбарлаж, заримдаа өөрчилж ирсэн нь нууц биш. Парламентын засаглалтай атлаа Ерөнхийлөгчийг бүх ард түмнээс шууд сонгодог. Ингэснээр Ерөнхийлөгч, парламент хоёр тус тусдаа ард түмний шууд мандаттай болж, улс төрийн эрх мэдлийн давхар төв бий болох нөхцөл бүрддэг. Харин Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хүрээ, Засгийн газар болон парламенттай харилцах харилцаа нь улс төрийн маргааны сэдэв болсоор ирлээ. Өнөөдөр Ерөнхийлөгч У.Хүрэлсүх бүрэн эрхийн хугацаагаа дуусгахаас өмнө ажлаа хүлээлгэн өгөх хүсэлт гаргаж, УИХ-аар хэлэлцүүлэх нөхцөл байдал үүссэн нь Монголын төрийн институцийн тогтвортой байдал, хариуцлагын тогтолцоог дахин нэг удаа сөхөж тавьж байна. Энэ үйл явдлыг зөвхөн нэг хүний асуудал гэж хараад өнгөрч болохгүй. Хэн нэгнийг өмөөрөх, буруутгахын өмнө төрийн тэргүүний албан тушаал, төрийн институцийн нэр хүнд, хууль ёсны хариуцлагын тогтолцооны талаар нухацтай ярилцах цаг болжээ. Бидэнд хамгийн их дутагдаж байгаа зүйл бол хүнээс хамааралгүй ажилладаг төрийн институц юм. Тиймээс Монгол Улс Ерөнхийлөгчөө бүх ард түмнээс шууд сонгодог өнөөгийн тогтолцоогоо үргэлжлүүлэх үү, эсвэл Герман, Эстони зэрэг парламентын бүгд найрамдах улсын жишгээр парламентаас сонгодог тогтолцоонд шилжих үү гэдгийг бодлогын түвшинд нухацтай хэлэлцэх шаардлагатай. Гэхдээ сонгох аргыг өөрчлөх төдийд асуудал шийдэгдэхгүй. Ерөнхийлөгч, УИХ, Засгийн газрын эрх мэдлийн зааг, хариуцлага, хяналт-тэнцлийг цогцоор нь тодорхойлох ёстой. Төрийн тогтолцоо гэдэг тухайн үеийн эрх баригчдад зориулж өөрчилдөг хувцас биш. Харин үе үеийн төр, засаг тогтвортой ажиллах үндсэн механизм юм. Харамсалтай нь бид тогтолцоогоо хүнээс дээгүүр тавьж чадаагүйнхээ үр дагаврыг дахин дахин амссаар байна!
1
225
“ширээнд хамт суугаагүй бол меню-д нь орсон байх магадлал их” утгаар энэ 3 нөхрийн уулзалтын гадна үлдсэн бүгдээрээ л анхааран харж байна даа. Хөршүүд нь дэлхийн геополитикоор тоглож байхад бид дотоодын зодоондоо живээд эргэн тойрноо харах завгүй!!!
101
Purevsuren Lundeg retweeted
JC finds Mike for the FLUSH 💪 💻 NBA.com / NBA App
6
61
6
194
8,966
Purevsuren Lundeg retweeted
Mike Sharavjamts makes the slick pass to Au’Diese Toney who knocks down his fourth triple of the night 🎉 @FLBlue
17
113
4
361
11,653
Purevsuren Lundeg retweeted
Mike Sharavjamts was gettin’ ACTIVE 👏 The 6’8” @OsceolaMagic guard makes history as he the first Mongolian player to ever play in the G League. He finishes the first half with 11 PTS 😎🇲🇳 📺 Tune in NOW on ESPN+
32
278
29
943
39,956
Purevsuren Lundeg retweeted
Г.Дамдинням: Гаднын хэн нэгний хэлсэн үгнээс болж бид бие биенээ мэрж идэж болохгүй. Их түүхтэй улсын иргэд санааныхаа мухарт Монгол хүндээ итгэдэг байх аа
3
14
5
24
5,485
Purevsuren Lundeg retweeted
🔴УИХ-ын гишүүн Б.Уянга: Оюутолгойн ногдол ашиг орж ирсэн тохиолдолд дэд бүтцийн бүтээн байгуулалтдаа зарцуулах нь зөв @uyangabold
1
226
Purevsuren Lundeg retweeted
А.Ариунзаяа: Өмнө нь бэлэн мөнгө тараагаад иргэдийн амьдрал яаж өөрчлөгдсөн юм бэ. Поп улстөрчид нь бэлэн мөнгө тараахыг ярьж, төрийн хүмүүс нь улс орны ирээдүйг бодож байна
2
4
6
10
2,040
Purevsuren Lundeg retweeted
Nach den Midterm-Wahlen wirbt Wolfgang @ischinger dafür, möglichst viele der neuen US-Senatoren für einen Besuch in Europa, in Deutschland und in der Ukraine zu gewinnen. Warum 🇪🇺 zudem eine PR-Offensive in 🇺🇸 starten sollte, erklärt er bei @welt ⬇️ welt.de/politik/ausland/vide…
1
4
17
1,916
Purevsuren Lundeg retweeted
УИХ-ын гишүүн П.Сайнзориг: Оюутолгойн ногдол ашгийг бэлэн тараах гэж байгаа юм шиг нийгэмд хүлээлт үүсгэсэн нь улс төрчдийн буруу
5
1
9
554
Purevsuren Lundeg retweeted
Т.Доржханд: "Иргэдэд одоо л бэлнээр олгох ёстой" гэсэн популизмыг бид хаах хэрэгтэй. Аливаа популист амлалтууд нь эргээд маш их хохирлыг дагуулдаг‼️ @dorjkhand_t @UKhurelsukh @NyamUchral @Mendsaikhan29
4
15
5
19
1,799
Purevsuren Lundeg retweeted
Гүйцэтгэх засаглалын асуудалд симбол ерөнхийлөгч ингэж оролцоод байж болохгүй. Цаашдаа засаглалын хямрал руу орно доо
ЕРӨНХИЙЛӨГЧ: Байгалийн баялгийнхаа эхний хишгийг ард иргэдийнхээ дансанд шилжүүлэх нь чухал‼️ Дэлхий даяар бий болсон бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт, бензин шатахууны хомсдол, тээвэр ложистикийн саад бэрхшээл нь улс орнуудын эдийн засагт цохилт өгч байна. Энэ нөхцөл байдал нь манай улсын эдийн засаг, ард иргэдийн амьдралд шууд нөлөөлж, өрхийн худалдан авах чадвар буурч, томоохон сорилттой бид нүүр тулж байна‼️ Иймд Монгол Улсын Ерөнхийлөгчийн хувьд баялгийн өгөөжийг иргэн бүрд хүртээх нь цаг үеийн шаардлагад нийцсэн шийдвэр болно гэж үзэж, өөрийн байр сууриа Монгол Улсын Ерөнхий сайдад илэрхийллээ @UKhurelsukh @NyamUchral @Mendsaikhan29 @Daimka07 @BatKhulan @Tsogtgerel_O @btuvshin21 @gantumurLU @dorjkhand_t @Naidalaa @Nomt7 @SBayar12
9
35
2
103
2,418
Purevsuren Lundeg retweeted
Нэг хүний шийдвэрээр улсаа удирдахгүй гэсэндээ парламентийн засаглалыг сонгосон гэдгээ бид мартаагүй ээ
2
40
1
51
1,902
Purevsuren Lundeg retweeted
Шадар сайд Т.Доржханд: Оюутолгойн ногдол ашгийг бэлэн мөнгөөр тараахгүй. Тийм популизм байж болохгүй @dorjkhand_t
7
12
3
24
2,473
норвегийн баялгийн санг Pension fund буюу ирээдүйд зарцуулахаар Тэтгэврийн сан гэж нэрлэсэн нь учиртай
Баялгийн сан үүсгэж удирдана гэдэг нь мөнгө удирдах тухай ойлголт огт биш. Энэ бол хүмүүсийн итгэл, цаг хугацаа, мөрөөдлийг удирдах тухай асуудал юм. Монгол Улс санхүүгийн сахилга бат, төсвийн ил тод байдал, алсын хараагаа зөв хослуулж чадахгүй бол эрдэс баялгаа тулхтай хөгжилийн хөдөлгүүр болгох ямар ч боломжгүй. Уул уурхайн төслийн амжилтын түлхүүр нь өмчлөл бус засаглалдаа байдаг. Баялгийн сан бол хүсэл биелүүдэг ид шидийн хайрцаг биш энэ бол санхүүгийн институц. Энэ байгууллагын амжилттай ажиллах эсэх нь санхүү болон төсвийн сахилга батаас шууд хамаардаг. Сан үйл ажиллагаагаа бие даан хараат бусаар удирдан явуулж байж хариуцлагатай, ил тод, нээлттэй тунгалаг институт болж хөгждөг. Хамгийн том эрсдэл бол улс төрийн нөлөөлөл. Улс төр оролцох тусам сангийн зүй бус зарцуулалт нэмэгдэж, нээлттэй, тунгалаг байдал алдагдан булингартай болж, олон жилийн түүх, амжилт, хүмүүсийн итгэлийг нэг шөнийн дотор үгүй хийдэг. Олны итгэлийг худалдаж авдаггүй. Итгэл сэргээх нь зээлийн оноогоо сэргээхтэй яг адил зүйл. Үүний тулд цаг хугацаа, ил тод байдал шаардагдана. baabar.mn/ganzorigv/bayalgii…
97
Purevsuren Lundeg retweeted
The MongolZ are back in big event playoffs after defeating HEROIC 👏🇲🇳
8
316
19,946
ПАРЛАМЕНТЫН ЗАСАГЛАЛТАЙ УЛС УУ, ЭСВЭЛ ХОЁР ТОЛГОЙТОЙ ГҮЙЦЭТГЭХ ЭРХ МЭДЭЛ ҮҮ? Ерөнхийлөгч Засгийн газарт шууд чиглэл өгч, төрийн бодлогын шийдвэрт нь нөлөөлдөг өнөөгийн улс төрийн практик бол манай засаглалын тогтолцооны хамгийн анхаарал татахуйц гажуудлын нэг мөн. Монгол Улс парламентын засаглалтай. Үндсэн хуулиар Засгийн газар бол төрийн гүйцэтгэх дээд байгууллага, Ерөнхий сайд Засгийн газрыг удирдаж, үйл ажиллагааныхаа төлөө УИХ-ын өмнө хариуцлага хүлээдэг. Гэтэл бодит улс төрийн амьдрал дээр Ерөнхийлөгч Засгийн газрын бодлого, шийдвэрт оролцох, чиглэл өгөх, зарим асуудлаар улс төрийн байр сууриа төрийн шийдвэр мэт ойлгуулах явдал түгээмэл болбол парламентын засаглалын үндсэн зарчим алдагдах эрсдэлтэй. Энд хамгийн том асуудал нь эрх мэдэл ба хариуцлагын зааг бүдгэрч байгаад оршино. Засгийн газар шийдвэр гаргаж, түүний үр дагаврыг хариуцах ёстой. Харин Ерөнхийлөгч улс төрийн байр сууриа илэрхийлж, өөрийн Үндсэн хуулиар олгогдсон бүрэн эрхээ хэрэгжүүлэх учиртай. Гэтэл Ерөнхийлөгч бодлогын чиглэл өгч, Засгийн газар түүнийг хэрэгжүүлдэг жишиг тогтвол алдаа гарсан үед хэн хариуцлага хүлээх вэ? Ерөнхий сайд уу, Засгийн газар уу, эсвэл чиглэл өгсөн Ерөнхийлөгч үү? Хамгийн аюултай нь Ерөнхийлөгч улс төрийн шийдвэрт нөлөөлөх атлаа түүний хэрэгжилт, эдийн засгийн үр дагавар, төсвийн эрсдэлийн төлөө Засгийн газартай адил хэмжээнд хариуцлага хүлээдэггүй явдал. Ингэснээр Ерөнхий сайдын институцийн бие даасан байдал суларч, Засгийн газрын бодлого улс төрийн өөр төвөөс хамааралтай болох эрсдэл үүснэ. Харин УИХ-ын хяналт, Засгийн газрын хариуцлага ч бодит утгаа алдаж мэднэ. Энэ бол хувь хүний асуудал биш. Аль намын, хэн гэдэг хүн Ерөнхийлөгч байхаас үл хамаарах институцийн асуудал. Парламентын засаглалтай улс оронд гүйцэтгэх эрх мэдэл нэг төвтэй, шийдвэр гаргах болон хариуцлага хүлээх тогтолцоо тодорхой байх ёстой. Хоёр өөр улс төрийн төвөөс төрийн бодлого тодорхойлогддог тогтолцоо руу аажмаар шилжих нь засаглалын тогтвортой байдалд эрсдэлтэй. Монгол Улсад хүчтэй Ерөнхийлөгч биш, харин Үндсэн хуулийнхаа хүрээнд ажилладаг хүчтэй институцүүд хэрэгтэй байна. Төрийн эрх мэдэл хуваарилагдсан байж болно. Харин төрийн хариуцлага хуваагдаж, эзэнгүйдэж болохгүй!
3
4
4
376
Purevsuren Lundeg retweeted
Баруун шиг хөгжихийг март Монголчуудаа. Венесуэл шиг ирээдүй л үлдлээ. Нээрээ яах вэ?
Шинэ жил, Цагаан сарын өмнө ОТ-н ногдол ашгийг иргэдэд дансанд нь хувааж өг гэж хэллээ.
5
25
45
914