Зөв санал. Дэмжиж бна
Иргэний Санал: Эрхэм сошиал хэрэглэгч Танд хандан энэ Р.Шинэгэрэл гэдэг залуугийн доорх санаачлагыг дэмжихийг уриалж байна! Би гарын үсгээ зурнаа!
Энэ асуудалтай холбогдуулж нэгэн түүхийг өгүүлэх байна.
2003 онд тухайн үеийн эрх баригч МАХН Газрын тухай багц хуулийг УИХ-аар батлуулсан байдаг.
Ингэхдээ тэр үед Газар өмчлүүлэх тухай хуулинд“ аж ахуйн зориулалтаар өрх бүрд газар өмчлүүлэх” гэсэн заалтыг оруулсан байсан.Гэвч энэ нь Үндсэн хуулийн “Бэлчээр, нийтийн эдэлбэрийн ба улсын тусгай хэрэгцээнийхээс бусад газрыг зөвхөн Монгол Улсын иргэнд өмчлүүлж болно. Иргэд хувийн өмчийнхөө газрыг худалдах, арилжих, бэлэглэх, барьцаалах зэргээр гадаадын иргэн, харьяалалгүй хүний өмчлөлд шилжүүлэх, түүнчлэн төрийн эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр бусдад эзэмшүүлэх, ашиглуулахыг хориглоно. Төр газрын эзэнд газартай нь холбогдсон үүрэг хүлээлгэх, улсын тусгай хэрэгцээг үндэслэн нөхөх олговортойгоор газрыг солих буюу эргүүлэн авах,…” гэсэн заалттай нийцэхгүй байсан. Тодруулбал Үндсэн хуулинд
“өрхөд газрыг өмчлүүлнэ” гэсэн заалт байхгүй нь дээрхээс тодорхой харагдана байх. Иймд 2006 онд журмын нөхдийн хамт Монгол иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн “ аж ахуйн зориулалтаар өрх бүрд газар өмчлүүлэх” гэсэн заалтыг нь “ Монгол улсын иргэнд аж ахуйн зориулалтаар газрыг өмчлүүлнэ” гэж өөрчлөн, дээр нь нийслэлд, аймаг, суманд, түүнчлэн нийслэлийг аймгийн төвтэй холбосон улсын чанартай авто замын дагуух газарт
/сумын төвөөс бусад/ Монгол улсын иргэнд өмчлөх газрын хэмжээг нь тогтоох хуулийг санаачлан 2 жил гаруй хугацаанд УИХ-ын бүтцээр хэлэлцүүлсэнээр 2008 оны 05 сарын 22-нд уг хууль эцэслэн батлагдаж байсан. Түүнчлэн 2008 оноос 2017 он хүртлэх хугацаанд энэ үйлчлэлийг 2 ч удаа сонгосон санагдаж байна. Ер нь бол 2008 оны 2-р хагасаас хойш Монгол улсын иргэд газраа идэвхтэй өмчилж авч байсан. Ингээд 2008 оны 5-6 сард
тэр үеийн АН-ын дарга Ц.Элбэгдорж, мөн З.Энхболд дарга нартай хамт энэ хуулийн талаар хэвлэлийн хурал хийж байсан.
Энэ хэвлэлийн хурлаар бид
“АН 1996-2000 оны хооронд нийт иргэддээ малыг нь, мөн орон сууцыг нь үнэгүй хувьчилж байсан бол, цаашид энэ өдрөөс эхлэн Монгол улсын иргэн бүр Үндсэн хуулинд заасан эрхээ эдэлж тодорхой хэмжээний газрыг тухайлбал нийслэлд 0.07 га хүртлэх газрыг нэг удаа үнэгүй өмчлөх эрхтэй боллоо.
Энэ бол АН-ын олон жилийн мөрөөдөл байсан. Ингэснээр ардчилсан Монгол улсын иргэд өмчилсөн газар дээрээ үл хөдлөх хөрөнгө барих, уг ҮХХөрөнгөө банкинд барьцаалж зээл авч санхүүгийн боломжоо нэмэгдүүлэх,
хойч үедээ өвлүүлэх боломжтой болж байна. Мөн иргэдийн өмчилсөн газрыг төрийн зүгээс хуульд заасан үндэслэлэр нийтийн хэрэгцээнд буцаан авах бол нөхөн олгвор олгох хуультайг тэмдэглэсэн.” гэсэн мэдээлэлийг олон нийтэд хүргэж байсан. 2017 оноос хойш энэ Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулинд хэд хэдэн удаа өөрчлөлт оруулж иргэд газраа өмчилж авахад нилээд хүнд сурталтай заалтуудыг уг хуулинд оруулсан бололтой.
Үүнээс гадна иргэд,байгуулагын газар эзэмших 15 жилийн хугацаатай гэрчилгээтэй газруудад
нийслэлийн зүгээс захиргааны аргаар халдаж хохироох болсон тухай мэдээлэл их гардаг.Мэдээж иргэд, байгууллага газрын төлбөрөө төлнө, дээр нь газрын дуудлага худалдааны босго үнэ гэж их хэмжээний төлбөр авсан мөртлөө, газар дээрээ 2 жилийн хугацаанд юм бариагүй байна хураанаа гэж байнга дарамталдаг гэх.Мөн тухайн шатны ИТХ нь дуудлага худалдааны босго үнэ авсан мөртлөөсөө уг газраа орон нутгийн хэрэгцээнд авах шийдвэр гаргаж луйварддаг гэх мэт.Уг нь энэ дэлхий дээр дуудлагын худалдаагаар хэн нэгэн иргэн эд хөрөнгө авсан бол,тэр эд хөрөнгө тухайн иргэний өмч болдог нийтлэг жишиг үйлчилдэг.
Ийм байдлаар энэ газрын харилцаан дээр иргэд, байгууллага нилээд дарамттай байдаг гэх.
Уг нь УИХГишүүд маань өргөсөн тангарагийнхаа дагуу ийм л асуудлыг шийдэх эрх үүрэгтэй байдаг…
facebook.com/share/p/1DBRti1…
55
Түмэнжаргал МЭНДСАЙХАН retweeted
“Монгол хүн эрх чөлөөтэй учраас томоор мөрөөдөж амьдраарай” гэсээр Архангай аймгийн Цэцэрлэг хотын дунд сургуулийн хүүхдүүдэд, мөн сум, багийн засаг дарга нар, төрийн албан хаагчдад зориулсан “Үндсэн хуульт төр ба хүний эрх” лекцдээ хэлээд зогсож байгаа нь.
#Монгол бахархлын өдөр/ Justice Day
Түмэнжаргал МЭНДСАЙХАН retweeted
Малчид бол жинхэнэ зэрлэг капиталистууд юм бна гэдгийг би Аргентинд очихдоо ойлгосон. Тэнд хагас бэлчээрийн мал аж ахуй хөгжсөн, уламжлалт малчдыг нь Гаучо гэдэг. Гаучо бол Аргентины үндэсний бахархал, эрх чөлөө, баялаг бүтээх соёлын бэлгэдэл, зэрлэг капиталистууд юм. Тэнд мал аж ахуй бол ядуурлын биш, асар том баялаг бүтээдэг бизнесийн салбар, Гаучо нар нь тамтаггүй баян. Аргентины эдийн засаг олон жилийн социалистуудын буруу бодлого, инфляц, төрийн хэт оролцоо, санхүүгийн хямралд сүйрэхэд Гаучо нар чөлөөт зах зээл, хувийн өмч, эдийн засгийн эрх чөлөөг хүчтэй дэмжиж нийгэмдээ нөлөөлж ирсэн. Милей ч тэдний дэмжлэгээр л гарч ирсэн.
Гэтэл Монголын малчид өөрсдийгөө баялаг бүтээгчид, жинхэнэ зэрлэг капиталистууд гэдгээ ухамсарлахгүй бна. Өөрсдийнх нь үйлдвэрлэсэн махны үнийг нөөцийн махаар унаган ядууруулж, экспортын боломжийг нь хязгаарлаж, зах зээлийг нь боомилдог бодлогыг эсэргүүцэхийн оронд 5 мянган төгрөгийн үнэтэй Эрээнд хийгдсэн "Аварга малчин" гэдэг бичигтэй хуванцар тавганд хууртаж, өөрсдийг нь хамгийн их ядууруулдаг жинхэнэ заналт цуст дайсан болох социалистуудыг дахин, дахин сонгож, оюун санааны манкурт боол нь болсоор бна. Малчин хүн бол төрөөс халамж гуйх ёстой ядуу хүн биш. Малчин бол хувийн өмчтэй, үйлдвэрлэлийг бүтээдэг, эрсдэлээ өөрөө үүрдэг, бүтээгдэхүүн үйлдвэрлэж зах зээлд борлуулдаг жинхэнэ капиталист хүн. Малчид баян бол Монгол баян болно. Малчдын орлого өсвөл худалдаа, үйлчилгээ, барилга, тээвэр, бүх бизнесүүдийн орлого дагаад өснө. Монголын малчид өөрсдийгөө халамж хүртэгчид биш, баялаг бүтээгч жинхэнэ зэрлэг капиталистууд гэдгээ ухамсарлаж, эдийн засгийн эрх чөлөөгөө шаардаж эхэлбэл Монголын нийгэм, эдийн засагт маш том өөрчлөлт гарна.
Түмэнжаргал МЭНДСАЙХАН retweeted
ПРОЦЕССЫН ШУДАРГА ЁСНЫ ҮНДЭС: ТАЛУУДЫН ЭРХ ТЭГШ БАЙДАЛ БА МЭТГЭЛЦЭХ ЗАРЧИМ
2026 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн УДШ-ийн 100 жилийн ОУЭШХурлын үндсэн болон салбар танхимын нийт илтгэгчдийн бичлэг
Нийт 21 илтгэл, хэлэлцүүлэг 👇
supremecourt.mn/mn/zuu
Түмэнжаргал МЭНДСАЙХАН retweeted
Ойрын үед Бангладеш улсаас ирж буй ажиллах хүчний талаарх бичлэг, мэдээллүүд цахим орчинд их харагдах боллоо. Хэдийгээр ажилсаг, найрсаг хүмүүс гэх эерэг сэтгэгдлүүд байгаа ч нөгөө талдаа гадаадаас ажиллах хүчин зуучлах агентлагууд идэвхжиж буй нь анхаарал татаж байна.
Тоон баримтаас харвал Бангладеш нь 170 гаруй сая хүн амтай (дэлхийд 8-рт ордог) бөгөөд хүн амынх нь 90 орчим хувь нь Исламын шашинтай. Манайх шиг цөөн хүн амтай улсын хувьд гаднаас орж ирэх шилжилт хөдөлгөөн, хүн амын бүтцийн өөрчлөлтөд нухацтай хандах шаардлагатай санагдана.
Үүний зэрэгцээ манай улсад охид, эмэгтэйчүүд ор сураггүй алга болсон гэх таагүй мэдээллүүд цөөнгүй дуулдах болсон нь нийгэмд багагүй түгшүүр төрүүлж байна. Дэлхийн зарим бүс нутагт цагаачлал, соёлын ялгаанаас үүдэлтэй томоохон өөрчлөлтүүд гарч буй жишээг харахад бид ч бас дотоод аюулгүй байдал, хүн амын бодлогодоо анхаарах цаг болжээ.
Бид ердөө гурван саяуулаа. Тиймээс үндэсний аюулгүй байдал, соёл уламжлал, хүн амын бодлогоо алсын хараатай авч явахгүй бол хожим харамсах вий гэсэн болгоомжлол төрж байна.
Түмэнжаргал МЭНДСАЙХАН retweeted
Гарретт Уилсон: Би Монголд хайртай болохоор дуугүй өнгөрч чадахгүй!!!
Хотын дарга нар нь баяжихын тулд газрын наймаа хийж байгааг монголчууд чимээгүй хараад сууж байдаг нь үнэхээр тэнэг. Энэ бол улаан цайм илт авлига. Уг нь авлигачдыг барихад амархан шүү дээ. Тэр газрын гэрчилгээг нь харъя. Хэн тамга дарсан бэ, хэн зурсан бэ гээд л барьж аваад шууд шоронд хийх ёстой. Ийм амархан. Гэтэл тэрийг хийх зоригтой хүн Монголд байхгүй юм уу.
Шууд хэлэхэд, монголчууд хулчгар гэж хэлж болно. Цагдаа руу салаавч гаргахад яагаад түүнийг шууд хүчээр барьж аваад, гавлаагүй юм бэ. Уг нь тэр цагдаад эрх нь байсан. Айдастай, хулчгар зангаасаа болоод юу ч хийгээгүй.
Номер нэг асуудал бол авлига хээл хахууль. Тухайлбал, улсын тендерт оролцох юм бол 10 хувийн татвар төлөх ёстой гэдэг. Хүмүүс үүнийг мэдсээр байж яагаад талбай дээр гарч бослого хийдэггүй юм бэ. Та нарын төлдөг мөнгөнөөс хэсэг хүмүүс хулгайлаад, дээрэмдээд л авч байна гэсэн үг. Монголчууд үүнд эмзэглэхгүй байгаад үнэхээр гайхдаг.
Хэрэв Монголд мөнгөгүй хүн өвдвөл эмчлүүлж чадаагүйгээсээ амиа алдах зэрэг олон жишээг би өөрийн нүдээр харсан. Дээр нь улсын эмнэлэг маш хүнд сурталтай гэдгийг надаар хэлүүлэлтгүй монголчууд бүгд мэдэж байгаа. Дан ганц эмнэлэг гэлтгүй төрийн байгууллагууд ч ийм байдал харагддаг. Монголчууд аливаа асуудлыг шүүмжлэхдээ гарц гаргалгаа, шийдлийг нь ердөө хэлдэггүй. Зүгээр л нэг гонгинуур хүмүүс.
Цөөхөн шударга хүмүүс байна. Энэ шударга хүмүүс бусад бохир хүмүүстэй нэг танхимд сууж байгааг би ойлгодоггүй. Хэрвээ би УИХ-ын гишүүн байсан бол тэдэнтэй нэг танхимд байж чадахгүй. Мөнгө идсэн хүмүүсийг хараад жихүүдэс төрж, үзэн ядна. “Манай улсыг та хохироож байна. Та удирдагч биш. Та өөрөө гол дээрэмчин” гээд л уурлаж би тэвчихгүй байх байсан.
Би Монголд хайртай болохоор дутагдлын хажуугаар дуугүй өнгөрч чадахгүй.
Garret Wilson
Үнэн. Хаалттай сэдэв...
Хуульчид👇🏻
Нотариатч болохын тулд шалгалт өгч байна. Өмгөөлөгч болохын тулд шалгалт өгч байна. Шүүгч болохын тулд шалгалт өгч, сонгон шалгаруулалтад оролцож байна.
Гэтэл прокурор ямар шалгуураар, хэрхэн томилогддог нь тодорхойгүй, яагаад бүх зүйл нь хаалттай нууц байдаг юм бэ? 😮💨
Прокурор бол зүгээр нэг төрийн албан тушаалтан биш. Мэргэжлийн ур чадвар, ёс зүй, шударга байдал, хараат бус байдал нь хамгийн өндөр түвшинд яригдах ёстой хуульч.
Хүнийг яллагдагчаар татах, эрүүгийн хэрэгт төрийг төлөөлөх, мөрдөн шалгах ажиллагаанд хууль ёсны хяналт тавих асар их эрх мэдэлтэй хүнийг томилохдоо яагаад нээлттэй, хараат бус, ил тод сонгон шалгаруулалтын тогтолцоо байдаггүй юм манай улсад?
Би ганцаараа ингэж шүүмжлээд, асууж тодруулаад байгаа юм биш ээ. НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн тусгай илтгэгчийн 2024 оны Монгол Улсын талаарх тайланд прокурорын томилгоог ил тод, мерит зарчимд суурилсан, нийтэд нээлттэй өрсөлдөөнт сонгон шалгаруулалттай болгохыг шууд зөвлөсөн байдаг. /ОУ-ын тусгай илтгэгч нар энэ талаар олон жилийн турш зөвлөсөөр байгаа/...
Түүнчлэн OECD-ийн 2024 оны тайланд прокурорын сул орон тоог олон нийтэд зарладаггүй, сонгон шалгаруулалтын эцсийн шатанд Улсын ерөнхий прокурор өргөн үзэмжээр шийдвэр гаргадаг, объектив шалгуур хангалтгүй байгааг тэмдэглэсэн байна.
Ямартай ч энэ талаарх асуудлыг ярих цаг нь бодитой болсон байна. Залуу хуульчид, их дээд сургуулийн хуулийн ангийн оюутнууд ч энэ асуудлыг судалж, хөндөж, шаардлага тавьдаг байх хэрэгтэй.
Хуульчид бид прокурорын томилгоо хэрхэн явагддаг талаар мэдээлэл авах, шалгуур шаардлагыг нь мэдэх эрхтэй биш гэж үү? Прокурорын байгууллагад ажилладаггүй хуульчид дундаас яагаад сонгон шалгаруулалтад оролцож прокуророор томилогдох боломж байдаггүй юм! Нэг байгууллага төрийн бусад институцээс тусдаа, олон нийтийн хяналтаас ангид орших ёсгүй. Олон улсын сайн туршлагыг нэвтрүүлье лдээ энэ чинь!!!
Түмэнжаргал МЭНДСАЙХАН retweeted
“Мунхаг хүн эрх мэдэлд хүрмэгцээ хамгийн түрүүнд ухаантай хүмүүсээс салдаг. Дараа нь өөрийгөө өөртэйгөө адил мунхаг хүмүүсээр хүрээлүүлдэг. Эцэст нь өөрийн удирдаж буй нийгмийг сүйрүүлдэг.” гэж Платоны хэлсэн үгний утгыг манай нийгэм анзаарч байна уу?
Үгүй бол Америкийн Венесуэль, Африкийн Зимбабве, Азийн Монгол гэж дуудуулах нь цаг хугацааны асуудал болж хувирна!
🤖 Made with AI
Түмэнжаргал МЭНДСАЙХАН retweeted
Д.Энхтуяа: Та “чөлөөлнө” гэсэн уриатай гарч ирсэн. Төрийн албыг 60 тэрбум төгрөгөөр арилжсан хэрэг, Хөгжлийн банкны 1.8 их наяд төгрөгийн зээл, дандаа дарга нарынх байсан гэх асуудал, 1.5 их наяд төгрөгөөр байгуулсан гурван шахмал түлшний үйлдвэр өнөөдөр хаягдал төмөр болсон гэх асуудал, 44 их наядын нүүрсний хулгай, шинэ гэж зарлаад будаж оруулж ирсэн ногоон автобусны хэрэг, иргэдэд очих ёстой 344 тэрбум төгрөг ТӨК-уудад байршаад алга болсон гэх мэт эдгээр хэргийг, авлигаас нь эхлээд та чөлөөлж чадах уу
@tvenkhee
Түмэнжаргал МЭНДСАЙХАН retweeted
О.Алтангэрэл: Хуульд байхгүй эрх хэмжээ хэрэгжүүлж байгаа шүүгчдээр Монгол улс иргэдээ шүүлгэх үү
@oaltangerel
Түмэнжаргал МЭНДСАЙХАН retweeted
Ванга шиг хэлж байж...
Яг таван жилийн өмнө энэ өдөр Ч. Сайханбилэг тухайн үеийн Хуульзүйн сайд Нямбаатарт ийм захиа бичиж байж:
Хаданд гарсан Нянгар, Ми дөө, өөрийг чинь бодоод, амьхандаа хамгаалаад байр сууриа илэрхийлсэн чинь үг ойлголгүй өрвөлзөхийг чинь хараад ах хүний хувьд хэдэн хатуу үг хэлчихье гэж үнэхээр бодлоо...
Өнөөдөртөө чи Хонгилын түлхүүр атгаад их л маадгар байна. Давхар стандарттай-Махны машиндаа оруулахаар урилга заллага явуулаад овоо байх шив. Маргааш энэ Махны машиндаа өөрөө хэрчүүлэхээ л урьдчилж сайн хар!
Түмэнжаргал МЭНДСАЙХАН retweeted
УИХ-ын гишүүн Б.Түвшин: Эрүүгийн хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах эрх хэмжээг хуулиар хүчингүй болгосон байхад хуулиар олгогдоогүй эрх хэмжээг үргэлжлүүлэн хэрэглэж байгаа асуудлаар 2022 онд Улсын Их Хурлаас баталсан хуулийн хэрэгжилт, үр нөлөөг дүгнэх ерөнхий хяналтын сонсголыг нэн даруй зохион байгуулах шаардлагатай гэж үзэж байна
Дэмжиж бна
10 сарын 30-ны 21.00 цагаас Стар ТВ ба ЮуТүүв сувгаар үзээрэй. Ромын эрх зүй гэдгийн адилаар бид яагаад Чингисийн Монголын эрх зүй гэсэн асуудал боловсруулж болохгүй байна вэ? N155 "ИХ МОНГОЛЫН ТӨРИЙН УЛАМЖЛАЛ" ЛЕКЦ#shorts youtube.com/shorts/vnM1eyqAd… via @YouTube
ХБХ-ыг бүрэн сонсов. Цаг нь болсон доо. Шүүгчийн дур зорго хэтэрч бна. Сонсгол заавал хийх!
ШУУД: Ардчилсан намаас Улсын Дээд шүүх дээр “хуульд захирагдах” Үндсэн хуулийн зарчим ноцтой алдагдаж байгаа асуудлаар мэдээлэл хийж байна
@Tsogtgerel_O @btuvshin21 @Temuujin_Kh @oaltangerel @TemuulenGan
Хэрэг буцаах нь анхан шатны шүүхийн хараат бус, бие даасан байдалд халтай. Дахин дахин яллах боломжийг прокурорт олгох нь шүүх хөндлөнгийн бх зарчимд харш. Өвдөг шороодсон бөхийг босгож дахин барилдуулахтай агаар нэг.
Х.ТЭМҮҮЖИН: Монгол Улсад шүүхээс хэрэг буцаадаг хууль байхгүй. Гэтэл шүүх одоо хүртэл байхгүй хуульд үндэслэж 1700 хэрэг дээр шийдвэр гаргаж, хохироочхоод байна‼️
Монголын шүүх дотор шүүгч биш прокурорууд суудаг болсон байна‼️
@Temuujin_Kh @TemuulenGan
Түмэнжаргал МЭНДСАЙХАН retweeted
АН-ын бүлэг: Дээд шүүхээс эрүүгийн хэргийг үндэслэлгүйгээр анхан шат руу дахин хэлэлцүүлэхээр дахин буцааж буй нь улс төрийн болон бусад зүй бус зорилготой юу гэх эргэлзээг төрүүлж байна‼️
2022 онд батлагдсан хуулийг зөрчиж, хэрэг буцааж буй асуудлаар Ерөнхий хяналтын сонсгол байгуулах нь зүйтэй‼️
@Batuka_UB @Temuujin_Kh @Tsogtgerel_O
Түмэнжаргал МЭНДСАЙХАН retweeted
Казахстан улсын Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев улсдаа баригдах атомын цахилгаан станцуудын (АЦС) ойрын 100 жилийн ирээдүйн хэрэгцээг бүрэн хангах, ураны төрийн стратегийн нөөцийг бүрдүүлэх санал дэвшүүлэв.
zogii.mn/newsm/14/2/216604
Түмэнжаргал МЭНДСАЙХАН retweeted
П.Батчимэг: Хувь хүний нууцыг хуулиар тогтоон хамгаална гэсэн Үндсэн хуулийн заалттай нийцэхгүй байна. Хувь хүний мэдээллийг солилцох, хуваалцах, дамжуулах, дахин дамжуулах, төлбөртэй ашиглуулах бүр цаашлаад хил дамнуулан ашиглуулах гэж заасан байна. Энэ нь яав ч Үндсэн хуультай нийцэхгүй
Хархорум хотыг барих нь олон талын ач холбогдолтой.
Газар зүй, хүн ам, үйлдвэр, улс төр, боловсролын шинэ тулгуур төвүүд үүсэх эхлэл болно. УБ-ын төвлөрөл, түгжрэл арилна, г.м.
Төсвийг нь хангалттай тавьж, ажлыг нь шуурхайлах зөв шүү.
Н.Энхбаяр: Хархорум хотын бэлтгэлд 50 тэрбум битгий хэл хэдэн зуун тэрбум, бүр 1 их наяд хэрэгтэй. Жинхэнэ судалгаа хийх хиймэл оюун ухааны жирийн тоног төхөөрөмж авахад 30 тэрбум төгрөг хэрэгтэй. Аргаа бараад 200-400 мянган ам.долларын өртөгтэй мини компьютер захиалах гээд хөөцөлдөж байна📌
62

























