B.Boldbaatar retweeted
МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН ДУНД СУУДЛЫН ХУРАЛДААН БОЛЛОО shorturl.at/ajaDb
B.Boldbaatar retweeted
Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүн, хууль зүйн доктор, дэд профессор О.Мөнхсайханы “Үндсэн эрхийн хязгаарлалтад тавигдах шаардлага: тохирсон байх болон бусад зарчим” сэдэвт өгүүллийг дараах холбоосоор унших боломжтой. shorturl.at/umKqP
B.Boldbaatar retweeted
Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн Тамгын газраас албан хаагчдад зориулан “Хиймэл оюуны суурь хэрэглээ” сэдэвт сургалтыг “Тус солюшн” ХХК-тай хамтран зохион байгууллаа. shorturl.at/ghxd2
B.Boldbaatar retweeted
Хамтын бүтээл ашиглах онцгой эрхийн өв залгамжлалын талаарх Цэцийн дүгнэлт (2026, №05)-ийн тойм нийтлэгдлээ. Уг дүгнэлтийн тоймыг бүрэн эхээр нь дараах холбоосоор үзнэ үү: constitutionalcourt.mn/?p=12…
B.Boldbaatar retweeted
Чингис хааны Чан Чунь бомбо хэмээх Цю Чу Зид хүргүүлсэн заллага бичигийг эртний хятад хэлнээс чадан ядан орчуулснаа анх удаа олон түмний мэлмий сонорт хүргэж байгаадаа баяртай байна. Өчигдөр нүүр номын нэг анд нөхөр маань энэ чухал заллага бичгийн тухай дурьдсан нь түүнийг үндсэн эхээс нь орчуулах санаа сэдлийг төрүүлсэн болно. Таалан болгоож унших ажаам уу.
🔥🔥🔥
ЧИНГИС ХААНЫ ЧАН ЧУНЬ БОМБОД ИЛГЭЭСЭН ЗАЛЛАГА БИЧИГ:
Мөнх тэнгэр Дундад орны хэтрэмхий хээнцэр тансаг суртлыг таалдаггүй бол мөхөс би бээр умард зүгийн тал нутагтаа хүслийг тэвчин сэтгэлээ захирсаар өдийг хүрэвэй. Хүн ардадаа ч хээнцэр тансаглалыг цээрлэн хээгүй боргил амьдрахыг сургадаг. Өдөртөө нэг дээлийг өмсөн, өл дарах ганц хоолыг хүртэн явдаг маань үнэндээ адуучин залуу, үхэрчин хөвгүүнээс өөрцгүй шахам болой. Хамаг ардад хайртай ганц үр шигээ хандан, түм буман цэрэг жанжингуудыг төрсөн ах дүүсээс ялгамжаагүй өргөн тэжээсээр өдий хүрэв. Арга бодлогыг тогтоохдоо ая эвийг харгалзан, ачлал энэрлээ хүртээхдээ аль болохуйц өгөөж хүртээмжтэй байх талыг эрхэмлэдэг. Олон цэргүүдийг оройлон удирдаж, харгалдах дайсан лугаа хатгалдан тулалдахдаа халиран няцаж байсан удаа үгүй. Долоон жилийн хугацаанд агуу үйлийг бүтээж, тэнгэрийн дор орших дийлэнх нутаг орныг нэгтгэн захирч чадлаа. Энэ нь мөхөс миний олноос онцгой, түмнээс төгөлдөр эрдэм чадлын хүч гэхээс илүүтэй Алтан улсын засаг төрийн бодлого ашдын ёсонг умартан, уландаа гишгэсний дээр Мөнх тэнгэр аврал таалалдаа багтаасны хүчээр ийнхүү толгойтныг бөхийлгөж тойготныг сөхрүүлж чадсан буюу.
🔥🔥🔥
Өмнө этгээдэд зэрлэг Сүн, умардад Хуйхар, дорно зүгт Тангуд хийгээд өрнөдийн бүдүүлэгүүд бүгд миний сүр хүчийг дагав. Санахуй дор манай Шаньюйгийн улс мянга зуун жилийн өмнө энэ мэт мандал бадралын туйлд хүрч байсан нь лав үгүй буй за. Хэдий тийм боловч алд биенд ахадмаар дэлхий дахиныг засан тохинуулах хүнд хүчир үүрэг оногдсон энэ цаг үед амар төвшин мандсан улс гүрэнд маань алдаа цалгар гарахыг хэн байг гэх билээ. Гол мөрнийг гатлахад завь, сэлбүүр үйлддэг лүгээ адил улсыг засаж төрийг төвхнүүлэхэд ухаант мэргэн сайдуудыг урьж ажиллуулах нь зүйн хэрэг болой. Мөхөс би бээр их суурийг эзлэсэн цагаас хойш алд биеийн алжаалыг умартан аху төрийн төлөө хоёргүй сэтгэлийг барин зүтгэх зуур төрийн баганыг түшилцэн чадах түшигтэй мэргэн сайдыг хараахан олоогүй байсаар өдий хүрэв.
🔥🔥🔥
Эрхэм бомбо та үнэн номын ёсонг чанд сахиж, эрт эдүгээгийн түмэн хэргийг таалалдаа багтаан, тэнгэрийн ёсонг гүнээ ухаад, эрхэм суртал эгэл хүмүүдийн хүрээнээс хальж, зангарга төлөв тань эртний мэргэд лүгээ эн зэрэгцсэний сацуу зан суртхаал тань гэгээн мэргэдийн зэрэгт дэвшсэн болохыг сонсоод олон оныг үджээ. Олон жилийн турш уулын ой, хадан агуйд дияанчлан сууж, сэтгэлийг засаж явдал мөрийг тэгшлэн зассаар ирсэн боловч тэр болгоныг сүр болгон зарладаггүй. Гэгээн багшийн гэтлэхүйн сургаалыг дэлгэрүүлж, газар бүрийн хичнээн олон бомбын суртхаалтан нугуудыг гэгээн ариун зам мөрд залсныг тоочин өгүүлж яахин барах билээ? Дайн дажинтай энэ он жилүүдэд эрхэм бомбо таныг уугуул нутаг Шаньдунгийн газар оронд дияанчлан сууж байгааг дуулаад уулзан золгохыг машид хүсэмжлэн байсан хэдий ч учир завшаан тохиохгүй байсаар өдий хүрснийг яалтай.
🔥🔥🔥
Эртний Жоу улсын Вэнь Ван бээр Вэй нэрт голын сав газар мэргэн сайдын гэрт өөрийн биеэр сурвалжлан очиж байсны сацуу Лю Сюань Дө гурвантаа улалжин овоохойд зочлосон домгийн учир шалтгааныг сануулан өгүүлэхийн хэрэг юун? Газрын холд гацаж, усны уртад уягдаад өөрийн биеэр хүрэлцэн очоод уулзан золгох боломж хомс байгааг ойлгох буй за. Мөхөс би бээр үнэн хүсэл маань үтэр түргэн бүтээсэй гэсэндээ ариун цавыг зооглон рашаан усаар угаал үйлдээд өөрийн шадар дотны сайд Лю Жун Лүг хөнгөн морьт цэргээр хамгаалан бараа болгуулаад, түмэн газрын тэртээд амирлан суугч авгай таныг залж ирүүлэхээр илгээвэй.
🔥🔥🔥
B.Boldbaatar retweeted
БНСУ-ын Сүншил их сургуулийн Хуулийн сургуулийн багш, оюутнуудын төлөөлөл 2026 оны 6 дугаар сарын 23-ны өдөр Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн ордонд хүрэлцэн ирж, Цэцийн үйл ажиллагаатай танилцлаа.
shorturl.at/7kYqR See les
B.Boldbaatar retweeted
Хөнгөрүүлсэн хуулийг буцаан хэрэглэх заалт Үндсэн хууль зөрчөөгүй гэж шийдвэрлэсэн Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдааны дүгнэлт (2026.04.01, №03) нийтлэгдлээ: shorturl.at/NpoWO
B.Boldbaatar retweeted
Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаан 2026 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр болно. shorturl.at/luXXR
B.Boldbaatar retweeted
Должингийн Дэмбэрэл 1971 онд Английн Йорк хотод болсон Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс алтан медаль хүртэж, Монгол улсаас төрсөн спортын салбарын анхны дэлхийн аварга, Алдар спорт хорооны тамирчин
B.Boldbaatar retweeted
Үндсэн хуулийн цэцийн 2026.02.27-ны өдрийн дунд суудлын хуралдаанаар Мэргэжлийн нэгдсэн холбооны эрх зүйн байдлын тухай хуулийн зарим зохицуулалт Монгол Улсын Үндсэн хуульд нийцээгүй гэж шийдвэрлэв. shorturl.at/cJP6x
B.Boldbaatar retweeted
Үндсэн хуулийн цэц нь өөрийн үйл ажиллагааны талаарх мэдээ, мэдээллийг олон нийтэд ил тод, нээлттэй хүргэх зорилгоор “Үйл ажиллагааны тойм” товхимлыг онол, арга зүйн болон мэдээллийн агуулгаар баяжуулан жил тутам хэвлэн гаргаж байна. shorturl.at/wyXGm
B.Boldbaatar retweeted
Өмгөөлөгч авахаас татгалзсан яллагдагчид өмгөөлөгч томилж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулах заалтаар маргаан үүсгэлээ. shorturl.at/1YDdb
B.Boldbaatar retweeted
China's airborne megawatt class wind power system
xitter.gq/fluxfolio_/status/2020…
B.Boldbaatar retweeted
Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулах заалтаар маргаан үүсгэлээ. shorturl.at/0RK1e
B.Boldbaatar retweeted
Ерөнхий сайдыг огцруулах, итгэл хүлээлгэх заалт Үндсэн хууль зөрчсөн тухай Цэцийн дүгнэлт (2025, №12) нийтлэгдлээ. shorturl.at/a26qd
B.Boldbaatar retweeted
Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 14 дүгээр зүйл Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан хэлэлцлээ. shorturl.at/QbfS3
B.Boldbaatar retweeted
ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧ ӨӨР ШАТНЫ ХУРАЛД ТӨЛӨӨЛӨГЧӨӨР ДАВХАР АЖИЛЛАХЫГ ХОРИГЛОСОН ЗААЛТ ҮНДСЭН ХУУЛЬД НИЙЦСЭН ТУХАЙ ЦЭЦИЙН ДҮГНЭЛТ (2025, №11)-ИЙН ТОЙМ shorturl.at/zOSyG

















