dorj enkhbat retweeted
Ороzууд Монголыг Киргиз, Таджикстан, Армян шиг бүрэн хараат улс болгох санаатай. Ямх ямхаар ахиад л байна. Визгүй болгосон. ЕАЭХ гэдэг юмандаа хийгээд авсан. ШХАБ-д ор гэж байнга шахдаг. Хийн хоолой гэж төмөр цаламаар цаламдах гэж хичээж байгаа. ТЗ байна. Дээр нь бас бензин клонк
dorj enkhbat retweeted
Бас ингэж шоглож. Хойд зүгийн цас мөсний орны ойн иргэд өөрсдийгөө 100% түрэг гэж. Мартаснаас тэдий 30% үг нь монголтой таардаг гэсэн.
dorj enkhbat retweeted
"Монголыг Хятадад заръя" гэж байсан шатрын хаан Гарри Каспаров хэрхэн үзэл бодлоо өөрчилсөн бэ?
Хэлсэн үг (1989 он): Дэлхийн шатрын 13 дахь аварга Гарри Каспаров 1989 оны 11 дүгээр сард "Playboy" сэтгүүлд өгсөн ярилцлагадаа ЗХУ-ыг эдийн засгийн хямралаас гаргахын тулд "Монголыг Хятадад худалдах хэрэгтэй" гэсэн утгатай маш ноцтой, бүдүүлэг мэдэгдэл хийж байв. Тухайн үед дөнгөж 26 настай байсан тэрээр олон улсын харилцаа, сая сая хүний хувь заяаг шатрын хөлөг дээрх золиосны хүү мэтээр капиталист логикоор сэтгэсэн нь монголчуудын асар их эсэргүүцэлтэй тулгарсан юм.
Алдаагаа ухаарсан нь: Шатараас улс төрд шилжиж, бодит амьдрал дээрх дарангуйлал, хавчлагыг биеэрээ туулсан Каспаров өнөөдөр залуу насны хэт туйлширсан, өрөөсгөл үзэл бодлоо бүрэн өөрчилжээ. ОХУ-аас дүрвэж, хүний эрхийн төлөө тэмцэх болсон тэрээр өдгөө жижиг үндэстэн, улс орнуудын тусгаар тогтнол, газар нутгийн бүрэн бүтэн байдлыг дэлхийн хамгийн гол, халдашгүй үнэт зүйл гэж тууштай хамгаалах болсон юм.
1989 онд улс орнуудыг "худалдаж, зарж болдог бараа" мэтээр ярьж байсан Каспаров өнөөдөр бусдын тусгаар тогтнолд халдахыг хамгийн том гэмт хэрэг гэж үзэж байгаа нь түүний залуу насны бүдүүлэг алдаагаа бүрэн ухаарсны бодит илрэл билээ.
📖 Түүхэн эх сурвалж болон архивын мэдээллүүд унших:
• 1989 оны дуулианы тухай олон улсын архив: washingtonpost.com
• Дэлхийн 13 дахь аваргын бүрэн намтар (Монгол хэлээр): wikipedia.org
#Шатар #Каспаров #Монгол #Түүх #Ухаарал
dorj enkhbat retweeted
Монгол Улс шатахуунаа дотооддоо өөрсдийн газрын тосоо боловсруулж 100% үйлдвэрлэх ёстой. Үхсэн элэнцэг балдуушны чинь Орос колонк! Орос колонк оруулж ир нтэр гэж солиорч бгаа золбин улны тахал оркууд бол эх орноосоо урвагчид. Монгол бол газрын тосны боломжит потенциалаараа хүн ам, газар нутагтайгаа харьцуулахад Оросоос ч хамаагүй их нөөцтэй байх боломжтой улс орон. Ганц асуудал нь Оросын тагнуулын систем Монголд ажиллаад хайгуулыг нь ерөөсөө хийлгэдэггүй, нөөцөө тогтоож чаддаггүй л цор ганц зовлонтой. Мөн яг газрын тосны том бассейнууд дээр маань зөвлөлтийн үеэс дарамталж бгаад дандаа дархан цаазтай газар болгочихсон. Монгол улс газрын тосны хайгуулаа тагнуулын хяналт хамгаалалтдаа авч асар хурдацтай урагшлуулах ёстой! Мөн газрын тос боловсруулах үйлдвэрээ ч амиараа хамгаалах ёстой. Учир нь хорлон сүйтгэж гацааж нураахаар харийн тагнуул 24/7 ажиллаж бгаа.
dorj enkhbat retweeted
Бактерийг барьж ир гээд тусгай албад ажиллаад нойрсуулах эм тарьж, хулгайлах юм гэнэ. Тэрийгээ хулгайлагдах гэж буй хүн нь мэдчихсэн тэ. Данх, бактери хоёр яг ийм байдлаар иргэдийг зохиомол мэдээ сенсаациар бужигнуулж, залж ирсэн. Улс уруудан доройтсоны эхийг энэ 2 тавьсан!
dorj enkhbat retweeted
Энэ ёстой зөвшөөрч болохгүй, төгс хараат болох вий
Элчин сайд Алексей Евсиков: Монголын тал нааштай ханддаггүй ч ОХУ-ын шатахуун борлуулагч компаниудыг Монголын зах зээлд оруулж болно. Ядаж Улаанбаатар, Дарханаас Оросын хил хүртэл, Ховдоос Алтайн чиглэлд ШТС-ууд ажиллуулах боломжтой
@NyamUchral @Daimka07
dorj enkhbat retweeted
Өнөөдөр Коммунизмын хохирогчдыг дурсах үндэсний өдөр.
20-р зуунд коммунист дэглэмүүд 100 сая гаруй хүний амийг авч одсон гэж тооцдог. Прага хот дахь Коммунизмын хохирогчдод зориулсан энэхүү дурсгалын цогцолбор коммунист дэглэм хүний амьдрал, эрх чөлөө, хувь заяаг хэрхэн сүйтгэдгийг илэрхийлжээ.
dorj enkhbat retweeted
5. Тан улс мөхөх үед Хойд Хятадад ноёрхож байгаад Кидануудаас тусламж гуйж, хариуд нь Хятадын зүүн хойд 16 мужийг өгсөн Шатонууд ч түрэгүүд байжээ. (Хятадын түүхэнд хамгийн том урвалт буулт гэдэг энэ наймаа нь Киданы дараа зүрчин, Монголчууд Хятадыг эзлэх замыг нээсэн гэдэг)
dorj enkhbat retweeted
Шөнө болгон ороzын бөмбөгдөлтөд өртөж амь насаа алдаж байгаа арав хорин Украйн хүүхдүүдийн тухай нэг ч үг дуугардаггүй мөртлөө үхэж байгаа ороz ооркуудыг тоолоод шогшроод суудаг босоо ороолон энэ дэлхий дээр ганц хоёр байгаа байгаа. Трамп, Вэнс нтр гээд.
🇪🇺 Зеленський:
Тэд Европт аюулгүй байдлын шинэ тогтолцоог бий болгохоос ажлаа эхлүүлэхийг хүсэж байна. Гэхдээ энэ нь аюултай. Бүр биднээс илүү Европын Холбоонд аюул учруулж болзошгүй. Учир нь бид Европын Холбооны гишүүн биш.
🇺🇦 Зеленський:
Манай нутаг дэвсгэрт нэвтэрч, ард иргэдийг маань хөнөөж байгаа Оросын цэргүүд амь үрэгдэхэд би уйлдаггүй.
Энэ бол тэдний өөрсдийнх нь сонголт. Гэхдээ үнэн хэрэгтээ энэ шийдвэрийг ганцхан хүн гаргасан. Цэргүүд өөрсдөө эрх чөлөөтэй сонголт хийх боломжгүй байж болох ч тэдэнд үйлдэх, эс үйлдэх сонголт бий. Тэднийг бусдын нутаг дэвсгэрт түрэмгийлэн оруулж байгаа нь Путиний шийдвэр.
dorj enkhbat retweeted
Хараад авцгаа! Зуд болоход ноход зоолно гэгчээр шатахууны хомсдолыг санаатайгаар өрдөж бухимдал төрүүлдэг бүлэглэл байдаг юм байна. Бүр нэг чөтгөрлөг санаатай. Тагнуулаас ийм мэдээлэл ирүүлснийг Ерөнхийлөгч зарлачихлаа. Ганц муу Дамдиннямыг л ноолоод байдаг харин ард нь хорлон сүйтгэгчид нуугдаж байж
dorj enkhbat retweeted
Конгрессийн Төлөөлөгчдийн танхимын 435 суудал хуваарьлагдаж дуусчээ. АН 259, БНН 179 конгрессментэй болсон юм байна. Хуралдаанд оролцож байгаа гишүдийн 2/3-ын саналаар Ерөнхийлөгчийн хоригийг хүчингүй болгох, түүнийг импичдэх асуудал шийдэгддэг гэсэн.
dorj enkhbat retweeted
Эхнэр нь нөхөрлүүгээ мсж бичиж байна.
Гэр гийгүүлэгч, гэрлэн бүрхүүл сайжруулагч, бариа заслаар бэлгийн дур хүсэл төрүүлэгч, тайчих урлагийн ХАТАН ХААН нь байнаа.
Санхүүгээр дэмжигч сексийн ноён нуруу та ирэхдээ гэрт байгаа бүтээнэ сөнөөнө хамтлагийнхандаа амттай юм авчираарай😅
dorj enkhbat retweeted
Өнөөдөр 11 сарын 8-ны 17.10 цагаас Стар ТВ сувгаар давтана. Даян хаан цол ямар учиртай вэ? N156 ГОЙД СУРГАМЖТАЙ ХОЙД ЮАНИЙ ТҮҮХ youtu.be/ZWZaOKnHo7c?si=g_4E… via @YouTube
АВТОМАШИН • ТЕХНОЛОГИ • ХУВИЙН БОДОЛ
Цахилгаан машин авах гэж яарах хэрэг байна уу? Миний хувьд дахиад 6–12 сар хүлээнэ
Сүүлийн үед манайхан цахилгаан машин руу нэлээд хүчтэй хошуурч байна. BYD, ROX зэрэг Хятадын шинэ үеийн автомашинууд гудамжинд олширч, цэвэр цахилгаан машин (EV), залгадаг гибрид (PHEV), бензин генератортой цахилгаан машин (EREV) авах тухай яриа найз нөхдийн хүрээнд ч их боллоо.
Би хувьдаа энэ өөрчлөлтийг зөв чиглэл гэж харж байгаа. Бензин хөдөлгүүртэй автомашинаас цахилгаан хөдөлгүүртэй машин руу шилжих нь ердөө цаг хугацааны асуудал болов уу.
Гэхдээ нэг асуулт байна. Цахилгаан машин авах нь зөв байж болно. Харин яг одоо авах нь эдийн засгийн хувьд зөв шийдвэр мөн үү?
Миний одоо унаж байгаа машин бол 2015 оны Toyota Camry 50 Series Hybrid. Энгийн гибрид буюу HEV технологитой, гаднаас цэнэглэх шаардлагагүй, бензин болон цахилгаан хөдөлгүүрийг хослуулан ашигладаг машин.
Өнөөдрийг хүртэл энэ машиндаа сэтгэл хангалуун явж ирсэн. Зуны улиралд хот дотор 100 км-т ойролцоогоор 6–7 литр, өвөл 8–10 литр бензин хэрэглэдэг. Бензиний сав нь 64 орчим литрийн багтаамжтай учраас нэг удаа дүүргээд нэлээд хол явна
Гэхдээ сүүлийн үеийн бензиний хомсдол миний бодлыг өөрчилж эхэллээ.
Жилийн өмнө би цахилгаан технологитой машин авахын тулд хоёр жил хүлээе гэж шийдсэн юм. Тэр үед технологи нь улам сайжирч, үнэ нь буурна гэж тооцож байв. Харин одоо бензиний олдоц, шатахуун түгээх станц дээр дугаарлах эрсдэл зэргийг бодоход энэ шийдвэрээ арай наашлуулах хэрэгтэй юм шиг санагдах болсон.
Гэсэн ч би өнөө маргаашгүй машин авах гэж яарахгүй. Одоогийн байдлаар дахин 6 сараас 1 жил хүлээх бодолтой байна.
Яагаад хүлээх гэж?
Гол шалтгаан нь Хятадын автомашины технологийн өөрчлөлтийн хурд.
Саяхан л PHEV машинуудын цахилгаанаар явах зай 80–100 км байхад хангалттай үзүүлэлт мэт санагддаг байлаа. Харин одоо 150–200 км, бүр түүнээс дээш цахилгаан явалттай загварууд зах зээлд гарч байна.
Жишээлбэл, BYD-ийн Fangchengbao Bao 5 буюу Leopard 5 загварын 2026 оны хувилбар 47.8 кВт.ц батерейтай, CLTC стандартаар 210 км, WLTC стандартаар 160 км цахилгаан явалттай гэж бүртгэгджээ.
Нөгөө талд ROX 01 гэхэд 56.01 кВт.ц батерейтай, WLTC стандартаар 235 км цахилгаанаар явах үзүүлэлттэй EREV машин байна.
Эндээс нэг зүйл тодорхой харагдаж байна. Үйлдвэрлэгчид зөвхөн машины дэлгэц, интерьер, тоноглолыг сайжруулаад зогсохгүй батерейны багтаамж, цахилгаанаар явах зайг эрчимтэй нэмэгдүүлж байна.
Гэхдээ энэ нь ирэх жил бүх PHEV машин 300 км явдаг болно гэсэн үг биш. Загвар, үнэ, батерейны багтаамж, технологийн сонголтоос шалтгаалан ялгаа их хэвээр байх болно.
Миний хувьд өнөөдөр CLTC 100 км үзүүлэлттэй машиныг өндөр үнээр авснаас хагас жил эсвэл нэг жил хүлээгээд 200 км-ээс дээш үзүүлэлттэй шинэ загварыг боломжийн үнээр авах нь илүү ашигтай байж мэднэ.
CLTC гэсэн тоонд хэт итгэж болохгүй
Шинэ машин сонирхож байгаа хүн бүрийн анхаарах ёстой нэг зүйл бол CLTC.
CLTC гэдэг нь Хятадад автомашины цахилгаан явалт, эрчим хүч болон түлшний хэрэглээг лабораторийн нөхцөлд хэмждэг стандарт юм. Европын WLTP стандарттай харьцуулахад ихэнх тохиолдолд илүү өндөр явалт заадаг.
Өөрөөр хэлбэл, каталог дээр 200 км гэж бичсэн байлаа гээд Улаанбаатарын өвөл заавал 200 км явна гэсэн баталгаа биш.
Ялангуяа манайх шиг өвөлдөө -25, -30 хэм хүрдэг, өглөө машин халаадаг, түгжрэлтэй хотод батарейны бодит хэрэглээ өөр байна.
АНУ-ын Argonne National Laboratory-ийн туршилтаар цэвэр цахилгаан машинуудын явалт -18°C орчимд хэвийн дулаан нөхцөлөөс дунджаар 41%, -18°C-аас ч хүйтэн -18°C орчмын буюу 0°F (-17.8°C) нөхцөлд 54% хүртэл буурсан үр дүн гарсан. Тодруулбал, тус судалгааны 20°F (-6.7°C) нөхцөлд дунджаар 41%, 0°F (-17.8°C) нөхцөлд 54% буурсан байна.
Тиймээс би машин сонгохдоо CLTC тоог дангаар нь харахгүй. Өвлийн бодит явалт, батерейны халаалт, цэнэглэх боломж, эрчим хүчний хэрэглээг хамтад нь тооцно.
Жишээ нь CLTC 200 км гэсэн машин өвлийн нөхцөлд 100–140 км орчим явах тохиолдол байж болно. Энэ бол тодорхой загварын баталгаатай үзүүлэлт биш, харин болгоомжтой төлөвлөхөд ашиглаж болох жишиг тооцоо.
PHEV, EREV, EV гурвын алийг нь сонгох вэ?
Энэ гурван технологи тус бүрдээ давуу талтай.
Цэвэр цахилгаан машин буюу EV нь бензин огт хэрэглэхгүй. Гэртээ эсвэл ажил дээрээ найдвартай цэнэглэх боломжтой бол өдөр тутмын хэрэглээний зардал багатай байх давуу талтай.
EREV нь үндсэндээ цахилгаан мотороор явж, бензин хөдөлгүүрээ цахилгаан үйлдвэрлэх генератор болгон ашигладаг. ROX 01 бол ийм төрлийн машин.
PHEV нь цахилгаан болон бензин хөдөлгүүрийг хослуулдаг. Зарим нөхцөлд зөвхөн цахилгаанаар явж, хол замд бензин хөдөлгүүрийг шууд хөтлөгч болгон ашиглах боломжтой.
Миний хувьд одоохондоо PHEV илүү тохиромжтой санагдаж байна.
Учир нь өдөр тутмын хотын хөдөлгөөндөө цахилгаанаар яваад, хөдөө орон нутагт хол замд гарахдаа бензин хөдөлгүүрээ ашиглаж болно. Ингэснээр бензиний хэрэглээг бууруулахын зэрэгцээ цэнэглэх дэд бүтцээс бүрэн хамааралтай болохгүй.
Гэхдээ нэг зүйлийг ойлгох хэрэгтэй. PHEV машин худалдаж авлаа гээд автоматаар бензин хэмнэнэ гэсэн үг биш. Тогтмол цэнэглэхгүй бол том батерей, нэмэлт хөдөлгүүрийн жингээ чирсэн, бензин их хэрэглэдэг машин болох эрсдэлтэй.
Хамгийн чухал нь эдийн засгийн үр ашиг
Би машиныг зөвхөн шинэ загвар, гоё дизайн, олон дэлгэц, өндөр үзүүлэлтээр нь сонгохыг хүсэхгүй байна.
Миний хувьд хамгийн чухал асуулт бол энэ машинд зарцуулсан мөнгөө хэдий хугацаанд, ямар хэмжээгээр нөхөх вэ? гэдэг асуудал.
Жишээ нь, миний одоогийн Camry 100 км-т дунджаар 7 литр бензин хэрэглэдэг гэж үзье. Нэг дүүргэчихэд 800 км гэж заадаг ба яг бодитоор нэг банк дүүргээд 650-700 км яваад байгаа. Хэрэв жилд 15,000 км явдаг бол 1,050 литр бензин хэрэглэнэ.
Бензиний үнийг жишээ болгон литр тутамд 2,600 төгрөг гэж авбал жилд 2.73 сая төгрөгийн шатахуун зарцуулна. Одоо Euro 92 бол хоёр дахин төлнө.
Харин PHEV машин авч, жилийн нийт явалтынхаа 80 хувийг цахилгаанаар туулдаг бол түлшний зардлаа мэдэгдэхүйц бууруулах боломжтой. Гэхдээ үүн дээр цахилгаан цэнэглэлтийн зардал нэмэгдэнэ.
Гол нь жилд хэдэн сая төгрөг хэмнэхийн тулд одоогийн машинаасаа хэдэн арван сая төгрөг нэмж төлөх гэж байгаагаа бодох хэрэгтэй.
Хэрэв шинэ машин авахын тулд 40 сая төгрөг нэмж төлөөд жилд цэвэр 2 сая төгрөг хэмнэнэ гэвэл зөвхөн ашиглалтын зардлын хэмнэлтээр зөрүүгээ нөхөхөд 20 жил шаардагдана. Мэдээж хуучин болон шинэ машины үлдэх үнэ цэнэ, засвар үйлчилгээ, даатгал зэрэг нь энэ тооцоог өөрчилнө.
Гэхдээ энэ энгийн жишээ нэг зүйлийг харуулж байна.
Бензин бага хэрэглэдэг машин болгон эдийн засгийн хувьд ашигтай худалдан авалт байдаггүй.
Ялангуяа аль хэдийн төлбөрөө төлчихсөн, хэвийн ажиллаж байгаа, шатахуун бага хэрэглэдэг гибрид машинтай хүнд энэ тооцоо бүр ч чухал.
Тэгвэл яагаад дахиад 6–12 сар хүлээх вэ?
Миний төлөвлөгөө маш энгийн. Хоёр боломжийн аль ашигтайг нь сонгоно.
Нэгдүгээр хувилбар: Ирэх 6–12 сарын хугацаанд 200–250 км, түүнээс дээш CLTC үзүүлэлттэй PHEV машинуудын сонголт нэмэгдэж, үнэ нь боломжийн түвшинд хүрвэл шинэ технологитой загварыг нь авна.
Хоёрдугаар хувилбар: Харин одоо Монголын зах зээлд олноор орж ирж байгаа CLTC 80–120 км цахилгаан явалттай PHEV машинуудын үнэ мэдэгдэхүйц буурвал хуучин технологитой гэж голохгүй, эдийн засгийн хувьд ашигтай үнээр нь худалдаж авна.
Өөрөөр хэлбэл, би заавал хамгийн сүүлийн үеийн технологи авах гэж байгаа юм биш. Харин төлсөн мөнгөндөө хамгийн их үнэ цэнэ авахыг хүсэж байна.
Энд нэг сонирхолтой зүйл бий. Шинэ загваруудын батерей томорч, цахилгаан явалт нэмэгдэх тусам өмнөх үеийн машинуудын өрсөлдөх чадвар суларч магадгүй. Үүнээс үүдэн хуучин загваруудын үнэ буурах боломжтой.
Гэхдээ энэ бол баталгаатай үнийн таамаг биш. Монголд импортын үнэ, валютын ханш, татвар, тээврийн зардал, эрэлт нийлүүлэлтээс шалтгаалаад өөр үр дүн гарч болно.
Тиймээс хүлээх хугацаандаа үнэ ханш, шинэ загваруудын үзүүлэлт, Монголын өвлийн бодит хэрэглээ, баталгаат засвар үйлчилгээг харьцуулж ажиглах нь миний хувьд зөв алхам.
Найзууддаа өгөх миний зөвлөгөө
Хэрэв одоо машин авах зайлшгүй шаардлагагүй, хэвийн сайн машинтай бол цахилгаан машин авах гэж яарах хэрэггүй болов уу.
Ялангуяа BYD, ROX болон бусад Хятадын шинэ эрчим хүчний автомашинуудыг сонирхож байгаа бол хэдэн зүйлд анхаараарай.
Каталогийн CLTC үзүүлэлтээр бус, Монголын өвөл бодитоор хэдэн км явахыг нь судлаарай. Гэртээ цэнэглэх боломж байгаа эсэхээ бодоорой. Батерейны багтаамж, засвар үйлчилгээ, сэлбэгийн олдоц, баталгааны нөхцөлийг харьцуулаарай.
Хамгийн гол нь машины анхны үнэ, ашиглалтын зардал, хэдэн жилийн дараах дахин борлуулах үнийг хамтад нь тооцоорой.
Мэдээж бензиний хомсдол, өнөөдөр унаж буй машины эвдрэл, өдөр тутмын хэрэгцээ зэргээс шалтгаалаад хүлээх боломжгүй хүмүүс бий. Тийм хүмүүст одоо PHEV эсвэл EV авах нь зөв шийдвэр байж болно.
Харин над шиг яаралтай солих шаардлагагүй, түлш бага хэрэглэдэг гибрид машинтай хүний хувьд түр хүлээх нь илүү оновчтой санагдаж байна.
Цахилгаан машин руу шилжих нь бараг тодорхой. Би ч гэсэн шилжинэ.
Гэхдээ хэзээ шилжих вэ гэдэг нь чухал.
Миний зорилго хамгийн түрүүнд цахилгаан машинтай болох биш. Харин хамгийн зөв цагт, хамгийн боломжийн үнээр, өөрийн хэрэглээнд тохирсон машин авах юм.
Тиймээс одоохондоо Camry-гаа унаад, Хятадын автомашины зах зээлийн өөрчлөлтийг дахиад 6 сараас 1 жил ажиглахаар шийдлээ.
Магадгүй энэ хугацаанд шинэ загварын илүү хол явдаг PHEV авна. Эсвэл өнөөдрийн 100 км CLTC үзүүлэлттэй машин маш боломжийн үнэд хүрвэл түүнийг нь сонгоно.
Аль ч тохиолдолд шийдвэрийг сэтгэл хөөрлөөр бус, тооцоогоор гаргана.
Эцэст нь, машин бол хөрөнгө оруулалт гэхээсээ илүү хэрэглээ. Тиймээс хамгийн шинэ машиныг бус, хамгийн ашигтай сонголтыг хийх нь чухал гэж боддог.
dorj enkhbat retweeted
Конгрессийн Төлөөлөгчдийн танхим дахь АН ба БНН-ын суудлын тооны зөрүү улам л их болж байна. Одоогийн байдлаар АН 252 суудалтай болоод байгаа бол БНН-д 163 суудал оногдож байна. 20 орчим суудал одоогоор эзэн нь тодроогүй байна.
dorj enkhbat retweeted
Худал хуурмаг хурдан шаламгай хэдий ч хэзээ нэгэн цагт үнэнд гүйцэгддэг гэдэг чинь энэ шүү дээ!
АН бүлэг дээр орж ирээд гишүүдийн асуултад хариулахдаа инээж маасайгаад том том дуутай “ингэдэг юм, тэгдэг юм” гэж сургасан пээдгэр байсан сан. Өнөөдөр хүний өмнөөс хараад ганц хоёр үг хэлэх нь бүү хэл сүү долойсон гөлөг шиг дальдчаад хүний нүүр харах чадалгүй нэгэнд хувирчээ!
dorj enkhbat retweeted
Тгвл ҮБХ чинь ямар хэрэгтэйм бээ 😝🤪😜🤣 тараагаач, ажилгүймнуудыг .
Үеэ өнгөрөөсөн бридж, АНАТХ-Батцогт, АК-Үүрийнтуяа гээл дандаа улс төрийн амьд үхдлүүд юм бишүү...эднүүс тгд хамаг юмыг чинь шийджаагаамуу 🤥🤥🤥😮💨🤧🥵


























