Төртүвшин Пүрэв retweeted
ЕРӨНХИЙ САЙД АСАН Г.ЗАНДАНШАТАР, ХЗДХ-ИЙН САИД Б.ЭНХБАЯР HAPAA БАЯЛГИЙН ХУЛГАЙЧ НАРТАЙГАА ТЭМЦЭХГҮЙ ЮМ УУ❓️❓️
youtube.com/watch?v=LcqSTKhV…
Нэг найз маань эхнэр нь гадагшаа явсан, ирэх дөхсөн байж, зурагтын зараар гэрийн тоосыг үнэгүй соруулж өгнө, цэвэрлэж өгнө энэ тэр тоос сорогч сурталчилдаг хүмүүсийн реклам яваад байхаар нь дуудчихаж гэнэ.
Ирээд гэрийг нь цэвэрлээд тоос соруулаад, тоос сорогчоо рекламдаад эхэлсэн гэнэ. Худалдаж авах боломж нь энэ, урьдчилгаа энэ тэр гээд, гэрээ зурахад бэлэн, одоо зуръя ах аа гээд шахаад эхэлж. Яаж ч чадахгүй, гэрээ цэвэрлүүлчихсэн байдаг. Хамгийн аймаар нь тоос сорогч нь мөнгө хатуу үеийн 5 сая төгрөг, жилийн цалинтай тэнцэнэ.
Нөгөө хэд нь үнэхээр ичиж татахаа мэдэхгүй, манай хүнийг шахна. Уг нь манай хүн бас ичдэггүй гар л даа. Гэхдээ нөгөө хэд нь илүү гэнэ.
Хажуу айлынхаа залууг аргаа бараад дуудсан чинь нөгөөх нь харин орж ирээд загнаад цэвэрлэгээний төлбөр гэж мөнгө өгөөд хөөж гаргаж аварчээ.
Хачин, хачин юм их өндөр үнээр худалдаалагддаг байсан. Ус цэвэршүүлэгч гээд 3 сая, тоос сорогч 5 сая гээд л.
Ардчилсан нам, ХҮН намын гишүүд Нямбаатарыг хорлох гээд ус зайлуулах хоолойд хог хийж хорлон сүйтгэсэн гэж дарга хэлж байна.
Та нар нэг хөнжилд хэвтэж байгаа өлсгөлөн пролетариуд шүү дээ. Ха Ха Ха. Нэг тал үнэхээр хийсэн бол больно уу? Хийгээгүй бол нөгөө тал нь бас гүтгэхээ больно уу?
Өнгөрсөн жил драмын эрдмийн театрын урд талбайг хэрүүл уруултай цутгасан, энэ жил дулааны шугамын шинэчлэл хийхээр удахгүй хуулж хаяна. Нийслэлийн төлөвлөлтийн уялдаа гэж энэ билээ.
Орон нутгийн сонгууль дөхөхөөр танай, танай, танай гэрт хотын дарга ороод ирж магадгүй шүү. Та бэлэн байгаарай.
2
9
1,815
Монгол Улс 1950 аад оноос эхэлж чонын хэд, хэдэн том төлөвлөгөөт ан, агнуур явуулж байж чонын тоо толгойг багасгаж мал өсгөх хэмжээнд болсон гэдэг.
Чоно малын өсөлтөд нөлөөлөх хэмжээнд олон тоогоороо сүрэглэдэг, үржлийнхээ үед 50 аас дээш тоогоор сүрэглэн явах нь энгийн үзэгдэл байсан тухай олон бичсэн байдаг.
Хүн бүл муутай цөөхөн малтай айлууд малаа гэртээ байлгаж мэнд авч үлддэг байж.
1950 аад оны үед өвөл цагт орооны үед бололтой цэрэг жолоочтой машинтай офицер Мэнэнгийн талаар явж байгаад машин нь эвдэрч зогсчээ. Тэр даруйд нь чоно хүрээлж бүсэлжээ. Манинаасаа гарахгүй байсан боловч чоно шууд довтолж урд салхины шилийг нь хагалсан байжээ.
Тэр үеийн байлдагч винтов буу 10 сумтай явж байсан бололтой арваад чоно буудаж алсан, дарга нь наган гар буутай мөн 6 чоно буудаж алсан боловч чонын дайралт зогсоогүй, машинаасаа гарч явах замдаа хоёулаа бариулсан золгүй хэрэг явдал гарч байсан гэж Дорнодын настан дурсаж байлаа.
Чоно улсын эдийн засагт нөлөөлөх хэмжээнд олон байжээ.
Нямбаатар даргын хийсэн ажил хоорондоо их зөрчилдөнө. Авилгал хороолол гэж нэрлээд нураах гэхээр нурахгүй, баригдаад дуусна.
Бороо орохоор зам дээгүүр ус гүйх нь битгий хэл оргилж үерлэн мань эрийн яс нь хавталзах боловч нөгөө талаараа ширгэсэн Сэлбэ гол амь орж өөр хэл амыг дарагдаад зоо нь тэнийж зөрчилдөнө.
Нийслэлийн даргаар хэн ч сонгоогүй байхад дарга болоод ороод ирсэн мөртөө, Лайваар хэрүүл хийгээд, дарга биш юм шиг гүйнэ. Дарга биш юм уу гэхээр зүгээр байгаа хүн загнаж даргархаж зарчилдөнө.
Маш их зөрчил дунд ажлаа хийгээд ч байгаа юм шиг, хийхгүй ч байгаа юм шиг зөрчилдөнө. Хүмүүс дэмжээд ч байгаа юм шиг, дэмжихгүй ч байгаа юм шиг.
Зун Усан галав шахуу юм болоод, өвөл мөсөн галав болоод, хавар, намар шороон галав юүлчих гээд.
3
18
1,856
2008 оны 8 дугаар сар гарчихсан, 7 сарын нэгэнд болсон асуудлаар цагдаагийн зарим нэг дарга нарыг хорих асуудал яригдаад л, прокурорын мөрдөх алба хэргийг нь шалгаж байсан цаг юм.
Нэг өдөр ажил дээр бөөн хөдөлгөөн, их олон хүмүүс л нааш цааш хөлхөлдөж байсан, учрыг нь сайн анзаарсангүй, ажил дээр нэлээн том засварын ажил хийгдэж байсан тул бүх юм ундуй, сундуй, хүний өрөөнд сууж байсан санагдана.
Тэгсэн тухайн үеийн улсын ерөнхий прокурорын орлогч эмэгтэйчүүдийг арын хаалгаар гаргаад, гадаа цагдаагийн олон хүмүүс машинтай гадаа ирсэн байна. Эрчүүд нь үлдээрэй гэсэн юм. Цонхоор хартал гадаа олон байдаг машинууд байж л байсан. Дотор нь хүмүүс байгаа эсэх нь харагдахгүй байв.
Тэгээд дарга нар л хуралдаж, хуралдаж асуудал шийдсэний дараа нөгөө машинууд явчихсан байсан. Цагдаа бүсэлсэн юм уу? Үгүй юм уу сайн мэдэхгүй байна. Тэр үед яг сайн анзаардаггүй л байж. Гараад л харчихна биз.
Нэг хүүхэн нөхрөө зодсон хэргээр шалгагдаж байв. Элэгдээд тонгойход нь нүүр рүү нь өлгөж цохисон байв. Мэдээж нэлээд гэмтсэн. Эрчүүд ч бас хүчирхийлэлд байдаг шүү.
Saving a deer from a python
Would you have intervened?
xitter.gq/visualfeastwang/status…
1
1,520
Спикер хууль тэгш үйлчилдэггүй гэдгийг хүлээн зөвшөөрчээ. Энэ нь нийгэмд шударга ёс байхгүй шүү гэдгийг хэлж байгаа нь энэ юм.
Шударга ёс гэдэг нь Философийн ойлголт бөгөөд 3 зарчмаас бүтдэг.
1. Шударгаар хуваарилах
2. Шударгаар засч залруулах
3. Шударгаар хянан шийдвэрлэх зарчим байна.
Эдгээр зарчмууд манайд байхгүй байна. Үйлчлэхгүй байгаа гэдгийг зөвшөөрчихлөө гэсэн үг юм даа. Цааш нь дэлгэрүүлээд энэ зарчмуудыг уншаарай их гоё ойлголт байгаа шүү.
Х. Чойбалсан эрх барьж байх үед Нэг Монгол жолооч согтуугаар машин жолоодож яваад зугаалж явсан Орос эхнэр, нөхөр хоёрыг дайрч амь насыг нь хохироогоод, цааш явж холбооны шонг мөргөж унагасан хэргээр цаазаар авах ял шийтгүүлжээ.
Энэ цаазаар авах ялыг анх удаа олны өмнө гүйцэтгэсэн бөгөөд тухайн үеийн Улаанбаатар хотын бүх жолоочийг цуглуулж харуулж байжээ.
Болгоомжгүй гэмт хэрэгт цаазын ял оногдуулсан нь сонирхолтой юм.
Бас 1960 аад оны үед Завхан аймагт нэг гэр бүлийг бүгдийг нь алсан хүнд цаазаар авах ял өгсөн. Гэхдээ сонин нь тухайн үед Монгол Улс цаазаар авах ялыг халсан, хуулиндаа цаазын ялгүй байж.
Гэвч Ардын Их хурлын тэргүүлэгчдийн тогтоолоор уг хүнд цаазаар авах ял оногдуулжээ.
Ингээд ялыг оногдуулмагцаа амь гуйх уу гэж асуугаад, амь гуйхад нь холбоочин холбооны шонгийн модон дээр гараад амь гуйсан тухай мэдэгдэхэд АИХ тэр дор нь энэ тухай хуралдаад амь өршөөхгүй гэсэн шийдвэр гаргаад, холбоочинд дамжуулж тэр дор нь ялыг гүйцэтгэж байжээ.
Энэ тухай прокурор Лхамсүрэн дурдатгалдаа бичснийг уншиж сийрүүлэв.
1999 онд Харанга хамтлаг тарж байгаагаа мэдэгдээд хамгийн сүүлчийн тоглолтоо бөхийн өргөөнд хийж билээ. Би тэр үед оюутан байсан.
Билетийг нь авч шаглах санаа хэн нэгнээс маань гарснаар ангиараа мөнгө олж, билет авч шаглах бизнес хийв. Харанга хамтлаг хоёр л өдөр тоглоод дахиж хэзээ тоглохгүй гэсэн амандаа хүрэлгүй үзэгчдийн хүсэлтээр дахиж 2 удаа тоглох болсноор бидний бизнес дампуурч бүгдээрээ тоглолтоо үзсэн юм.
Үүнээс хойш 25 жил өнгөрсөн ч "Харанга" Хамтлаг маань байсаар л байна. Энэ жилийн тоглолтыг үзнэ ээ.
Болж буй үйл явдлын талаар маш сайн нийтлэл бичээд ард олонд ойлгуулаад үз дээ. Олон нийтийн нөлөөлөл хэрэглээд үзэх хэрэгтэй дээ.
Монполимет-н 6 салбар компанийн нийт 46 дансыг ямар нэгэн үндэслэлгүйгээр хааснаас өнөөдрийн байдлаар 21 данс битүүмжлэлтэй хэвээр байна. Эрүүгийн хэргийн бүх ажиллагаа хуульд нийцэж, эрх бүхий албан тушаалтны зөвшөөрлөөр явах ёстой байтал Хөгжлийн банкны гэх хэрэгт ямар ч хамааралгүй компаниуд болон гэр бүлийн гишүүдийн бүх хувийн данснуудыг хаасан нь Монгол Улсын Үндсэн хуулиар олгогдсон эрхийг зөрчиж, тэр дундаа хүний эрх эрх чөлөөнд халдсан үйлдэл болж байна.
Бид Авлигатай тэмцэх газар болон Нийслэлийн Прокурорын газарт Үндсэн хуульд заасан хөдөлмөрлөх эрхээ сэргээлгэж, үйл ажиллагаа нээлгэх, бусад хууль бус ажиллагааг таслан зогсоолгох тухай 100 гаруй хүсэлт илгээсэн боловч өнөөдрийг хүртэл тодорхой үндэслэл шалтгаангүйгээр татгалзсаар байна.
Үйл ажиллагаа болон данс хааснаас хойш 76 хоног, Тосон үйлдвэрийг битүүмжилснээс хойш 71 хоног өнгөрч үйл ажиллагаа доголдож, 1000 гаруй инженер техникийн ажилтнуудын маань үндсэн хуулиар хамгаалагдсан хөдөлмөрлөх эрх нь ноцтой зөрчигдөж, өдрөөс өдөрт цаг хугацаа, эдийн засгийн хувьд асар их хохирол үүсч, хагас жилийн тайлангийн байдлаар дампуурлаа зарлах хэмжээнд хүрээд байна.
Хууль хүчний байгууллагын шударга бус үйлдлийн улмаас хувийн аж ахйн нэгж дампуурсан түүх ийнхүү үүслээ.
There's a new version of this post
Улаанбаатар хотыг эрх баригчдын бодлого нь иргэдийг хувийн машингүй болгоно гэнэ. Татвараар зохицуулалтаа хийх юм байна.
Монгол Улс өргөн уудам нутагтай, иргэд нь хувийн машинаараа явж энэ нутагтаа эзэн байж, эзэмшдэг юм. Сингапур, Английн туршлагыг авч байгаа гэнэ. Жижиг газар нутагтай дэд бүтэц нь тултлаа хөгжчихсөн улстай зүйрлэж болох юм болов уу?
Хотод хамгийн ойрхон Төв аймгийн Эрдэнэ сум руу явах хэрэг гарахад л явдаг албан ёсны унаа байхгүй шүү дээ.
Гэрийн цонхоор сэлхийгээд үмхий ороод ирэх юм. Урьд бол өвс ногооны үнэр сэнхийдэг байлаа. Нямбаатар даргадаа баярлахгүй байгаа шүү.







