Pinned Tweet
Монгол улсын иргэн, төрийн өндөр албан тушаалтан үйлдэл, эс үйлдлүүдээр санаатай монгол улсын эрх ашгийг хохироож гадны улс орны эрх ашигт илт үйлчилсэн бол яг ямар ял шийтгэлтэй вэ.
Enkhbold retweeted
Оросод 92 нь нэг л стандарт - АИ-92, ГОСТ-оор октан 92 гэж заачихсан. Тиймээс ихэнх колонк дээр зүгээр л "92" гэж нэг л төрөл байдаг.
Ялгаа нь зөвхөн брэндийн нэмэлттэй нэрс - Лукойл ECTO 92, Газпром G-Drive 92 гэх мэт, чанарын хувьд бараг ижил, маркетинг нь л өөр. Манайх тэгээд юуг
АИ-92 гээд зарсан байх уу
@Daimka07 @UKhurelsukh ⁉️
иргэдээ монжосон уу? тайлбар шийдэл алээээ
Enkhbold retweeted
🇪🇺 Зеленський:
Тэд Европт аюулгүй байдлын шинэ тогтолцоог бий болгохоос ажлаа эхлүүлэхийг хүсэж байна. Гэхдээ энэ нь аюултай. Бүр биднээс илүү Европын Холбоонд аюул учруулж болзошгүй. Учир нь бид Европын Холбооны гишүүн биш.
🇺🇦 Зеленський:
Манай нутаг дэвсгэрт нэвтэрч, ард иргэдийг маань хөнөөж байгаа Оросын цэргүүд амь үрэгдэхэд би уйлдаггүй.
Энэ бол тэдний өөрсдийнх нь сонголт. Гэхдээ үнэн хэрэгтээ энэ шийдвэрийг ганцхан хүн гаргасан. Цэргүүд өөрсдөө эрх чөлөөтэй сонголт хийх боломжгүй байж болох ч тэдэнд үйлдэх, эс үйлдэх сонголт бий. Тэднийг бусдын нутаг дэвсгэрт түрэмгийлэн оруулж байгаа нь Путиний шийдвэр.
Enkhbold retweeted
Мандуулыг худал магтаж, энэ хүнийг муу хэлэхийн тулд 100 сая төгрөг зарцуулдаг малан бомбоо дэлхий дэээрррр байхгүй 🤣🤣😂😂
З.Төмөртөмөө: Англи хэлтэй байлаа гээд дүүргийн ажлыг хийдэггүй. Би "Дэнжийн 1000"-ын гэр хороололд өссөн. Намайг гэр хороололд өссөн, СУИС-ийг төгссөн" гэж баалж байна лээ. Надад ичих зүйл байхгүй, би 2008 оноос хойш намд ажилласан‼️
Н.Мандуул зугтаж яваад тамгаа өгөөгүй. Би тамгаа орлогчоосоо авсан
@manduuln
Enkhbold retweeted
Өнөөдрийн монголчууд чингис хааны хөрөг зурагт дуртайн үнэн боловч, Чингтисын зориг сагааг залгамжлан хөгжүүлж байгаа нь өдрийн одон мэт чөөхөн харагднанаа. Харин эдүгээгээс 124 жилийн өмнө Нэгэн засаг ноён Чингис хааны зориг санааг жинхэнэ утгаар бадруулхийг чин үнэнээр хичээж байсан, тэр нь Чингисийн өрлөг жанжин - дөрвөн нохойн нэг болох Зэлмийн удамын ноён В. Гүнсанноров (1872-1931) юм. Тэрээр 1902 оний 10 сарийн 30-ны хошуундаа шинээр байгуулсан сургуулийн нээлтийн ёслолд үг хэлэх дээ:
"Би ван хүний хувьд албаны хамгийн өндөр суудалд сууж, элбэг хангалуун амьдарч ирсэн билээ. Тиймээс хувийн амьдралдаа дутах гачигдах зүйл надад огт байхгүй.
Гэвч миний амьдралд өнөөдрийнх шиг ийм их баярласан өдөр хэзээ ч байсангүй.
Учир нь манай хошууны үр хүүхдүүд энэхүү шинэ сургуульд элсэн орж, эрдэм ном суран, ирээдүйд хүн бүр 'Чингис хааны агуу үйл хэргийг дахин сэргээх үүрэг хариуцлагыг үүрч явах тэрхүү дүр төрхийг би өөрийн нүдээр харж байгаа учраас тэр юм."
Гэсэн ба мөн Бүх Монголоо нэгтгээж, орчин үеийн шинэ монгол улс байгуулах хүслээ дараах үгээр илэрхийлсэн байна.
"Урьд цагт Чингис хаан нэгэн жижиг аймгаас мандан бадарч, эцэст нь бүх Монголыг нэгтгэн, сүр хүчээ дэлхий дахинд цуурайтуулсан билээ. Өдгөө манай Монгол аймгийн сэргэн мандалт, ганцхан манай Харачин хошуунаас эхэлж яагаад болохгүй гэж?"
В.Гүнсанноров дараа нь цэргийн сургуул, бас охидын сургууль балгуулсан ба тэндээс төгсөн залуус хожим нь ар өвөр монголын тусгаар тогтнолын их үйлсэд гарамгай тэмцэж, үнэтэй хувь нэмэр үзүүлсэн байдаг.
Enkhbold retweeted
Replying to @bilguunin
Манай ШТС-уудын гацаа нь Роснефтийн ШТСыг оруулах гсн хэдэн сарын өмнөөс бэлтгэл ажиллагаа бсан бн шдэ. Ийм ард түмэн дэ, эх ороноо хэдэн хоногийн бензинд өгөхөд бэлэн!!!!!
Enkhbold retweeted
Replying to @bilguunin @DelgerMy
Энэ бүхнээс Украинчууд ВСУ л аварна. Өөр гарц алга. СЛАВА УКРАIНI
Enkhbold retweeted
Оросууд ил, далд хор хутгаж янз бүр болж гүйсээр бгаад манай засгийн газрыг Роснефтийг шууд оруулж монополь болгохоор шантаажилж бгаа нь маш тодорхой харагдаж бна. Роснефть бол зөвхөн шатахуун станц биш. Дэргэдээ хувийн цэргийн армитай террорист байгууллага шахуу, мөнгө угаалт, гэмт хэргийн үүр уурхай гэж хардаг. Хэрвээ манайд Роснефть ороод ирвэл 1937 дахин ирнэ. Монгол Улсын ерөнхий сайдууд Москвад дуудагдаж эхлэнэ. Монгол Улс, үндэстний эрх ашгаа хамгаалахаар зогссон улстөрчид цонхоор унаж эхлэнэ гэж харж бгаа. Роснефть=Орос ахын манкурт дүү буюу боолын тавилан.
Танр тиймл их нөөцийн савтай юмол ягаад тэр олн вогонуудыг зам дээр зогсоогод, колонкуудн бензин бхгүй гж түмнийг бухимдууладаган. Худл яриха боль. Албаар хомосдл үүсгж ард түмэн , засгийг хооронд нь хэрслдүүлж үнэ нэмхл та нарын шуналын зорилго. Түүндэ хүрсн бмар. Бас блоогүй юу
Питровис бүх безин түгээгүрийн ченжүүдийг удирддг гдгнь үнэн юм шг бн. МАН намын угшилтай блхоор засагтай тохиролцдог бх. Саяын жишээн дээр хархд Питровис шалангаа эвххд бусднь дагж эвхээл түгээхээрнь дагж түгээгээл элгийн. Зорилго нь үнэ нэмэх түүндээч хүрлэ.
Бензин түгээдг компаниудынха эрхшэлд ордг төр гж хааша харсн юм бдийн. Төр төмөр нүүрэ харуулах цаг блоогүйму. Одо харуулахгүймол хэзэ харуулхын. Петовисын эрхийг цуцлаад бүх колонкуудыг нь төрийн мдлд мөнгийн чулуудчхад авхадл нам дарншдэ. Энэ бүхни ард детровис л бга.
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хэн хаана шатахуунаар зохиомол хомсдол үүсгэж иргэдийг бухимдуулж байгааг олж тогтоох чиглэл хууль, хяналтын байгууллагад өгөв.
Шатахууны хомстол, ард иргэдийн зовлонгоор хэн ч ашиг хонжоо хөөж болохгүй.
Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам, шуурхай штаб түлш, шатахууны хомстол арилгахаар хойд, урд хөрш, улс орнууд, хувийн хэвшлүүдтэй хамтарч ажилласаар байна.
Enkhbold retweeted
Уугуул эмэгтэй АНУ-ын New Mexico мужийн амбан захирагчаар тодорч байнаа анхны тохиолдол.
66 настай АН-ын гишүүн Деб Хааланд уугуул ээж, норвег гаралтай америк эцгийн охин.
Ээжийнхээ Лагуна Пуабло омгийн албан ёсны гишүүн Хааланд 1 охинтой. Уугуул омгийнхон нь бөөн баярт
Replying to @Wikibilig
Россуудын үйлдэл зориуд зохион байгуулалттай байна даа. Бүх вагондоо дизель хийж явуулаад хахааж зогсоогоод ЗГ иргэдийн дунд бeнзин хангалттай өгсөн буулгаж түгээгүүрийн байна гэж яс хаяж байна. Үймээн самуун руу түлхэх санаатай үйлдэл шиг харагдаж байна.
Enkhbold retweeted
Монголын бензинийг хааж бгаад өөрийнхөө клонкийг оруулж ирье гэсэн шахалт үзүүлэх гээд бсын бн. Зүгээр л тэр чигээр нь болиулаад Petrochina, BP, Shell, Chevron, Mobil-г оруулаад Казахстаны , Tengiz шиг олон улсын хамтарсан компани бгуулчих. Тэд дор нь Монголоос нефть илрүүлнэ.
Enkhbold retweeted
СЭЛЭНГЭ АЙМАГТ ЭРЧИМ ХҮЧ, ХИЙМЭЛ ОЮУН УХААНЫ ДАТА ТӨВИЙН НЭГДСЭН ЦОГЦОЛБОР БАЙГУУЛАХ ТӨСЛИЙН ХАМТЫН АЖИЛЛАГАА АЛБАН ЁСООР ЭХЭЛЛЭЭ 🇲🇳
Сэлэнгэ аймгийн Мандал суманд эрчим хүч, дижитал дэд бүтцийн нэгдсэн цогцолбор байгуулах томоохон төслийг хэрэгжүүлэх эхний алхам хийгдлээ.
Өнөөдөр олон улсын NOVVA Group компанийн үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал Стивен Лиу болон Сэлэнгэ аймгийн Засаг дарга Н.Лхагвадорж нар Төсөл хөгжүүлэх гэрээнд гарын үсэг зурж, хамтын ажиллагаагаа албан ёсоор эхлүүлж байна.
Энэхүү төслийн хүрээнд:
🔹 150 МВт хүчин чадалтай дулаан, цахилгаан хослон үйлдвэрлэх станц
🔹 80 МВт хүртэлх IT ачаалал бүхий хиймэл оюун ухааны дата төв
🔹 100 МВт хүчин чадалтай нарны цахилгаан станц
🔹 60 МВт чадал, 200 МВт·ц багтаамжтай эрчим хүч хуримтлуулах батарейн систем байгуулахаар төлөвлөж байна.
Сэлэнгэчүүдийн дулаан, цахилгааны найдвартай хангамжийг сайжруулж, агаарын бохирдлыг бууруулах, улмаар орчин үеийн дижитал дэд бүтцийг хөгжүүлэхэд чиглэж байна.
Мөн орон нутагт шинэ ажлын байр бий болгох, залуучуудыг өндөр технологийн салбарт мэргэшүүлэх, бүс нутгийн эдийн засгийн хөгжлийг дэмжих чухал ач холбогдолтой.
Сэлэнгэ аймаг хөдөө аж ахуйн түшиц бүс төдийгүй эрчим хүч, технологи, инновацын хөгжлийн шинэ төв болох өргөн боломжтой.
Enkhbold retweeted
Replying to @Ade1206mn
1. Тэнд очвол эзэнгүй хонь болно гэдгээ мэдээд очихгүй байгаа юм.
2. Оросууд тэднийг монголд зүгээр л могойд барьдаг мод болгож байгаа юм.
3. Тэднийг Орост очиход ямар ч амьтан танихгүй. Зүгээр л нэг муу Ази, онигор нүдэт гэж харна.
4. Манай оркууд Оросыг мэдэхгүй.
Enkhbold retweeted
Сонин шүү. Нөгөө Ояа Мояа Хулиб Трампист Ооркууд маань хайрт оросруугаа явахгүй л байгаа юм даа. Уг нь хамгийн түрүүнд агуу оросдоо л очиж ажил хийж өндөр цалин авч, аялж зугаалж, бизнес худалдаа буцалж, шилдэг их дээд сургуульд нь очер үүсгэн суралцмаар юм. Очоод онигороороо доромжлуулж дээрэмдүүлж хэн ч биш хоёрдугаар сорт болно гэдгээ эрхбиш мэддэг юм шиг байгаан.
Enkhbold retweeted
Ийм нэгэн хүчирхэг бүсгүй бидний дунд байлаа💙
2016 он. Ардчилсан намын даргын сунгаа эхэлж байсан үе. Лу.Гантөмөр өрсөлдөхөөр болоод би чадахаа хийж өгье гээд оффист нь байрлаж байлаа. Мөрийн хөтөлбөр, зураг хөрөг, ганц нэг бичвэр юм бэлдээд Чинзоо маань дизайн хийж өрөөд алганд багтсан жижигхээн сэтгүүлхэн хэвлүүлчихээд тэр өдөр нэг их сүрхий их ажлын ард гарсан хүн шиг тамхиа кофегоор даруулаад жаргаж суув. Нэр дэвшигчийн өрөөнд хүн дүүрэн, инээд хөөртэй. Нэг нь л хөгжилтэй юм ярьж байгаа бололтой янз янзын хоолойтой эрчүүд хоороороо инээхтэй зэрэг тэдний өрөөнөөс УИХ-ын гишүүн асан М.Батчимэг өнөө сэтгүүлхэний маань хэдэн хуудсыг тэмдэглэж байгаа бололтой нэг хуруугаа хавчуулаад барьчихсан гарч ирээд,
- Энийг хэн бичсэн бэ? гэж хэлээд өнөө хуруугаараа тогтоосон хуудсаа эргүүлж үзүүллээ.
Өмнө нь зурагт, фэйсбүүкээр хаа нэг харахад үг яриа нь нухацтай агаад цэгцтэй, харц цэх, ихэмсэг байрын эгч харагддаг нь амьдрал дээр ч зөрөхгүй аж. Чих давсан тайрмал үсээ өөгүй янзалчихсан, цагаан пиджакны зах дагуулаад усан хөх ороолт унжуулжээ. Байнга зүүдэг цагаан холбоостой нүдний шил нь түүний нэг хэсэг мэт нүдэнд хэзээний дасал болсон ч цаана нь харагдах нумарч аргадсан харцыг улам тодотгоно. Харваас муу үг хэлэх гээгүй нь ойлгомжтой тул итгэлтэйгээр хариуллаа.
- Сайн уу? Би бичсэн.. гэж хэлээд үг нэхсэн харцаар тогтож харлаа.
- Аан тиймүү.., Уншихад тээргүй бичсэн байна. Цаадах чинь/Ганаагаа хэлж байгаа бололтой/ бас шаггүй биччихдэг болохоор асуусан чинь “Би биш” гэнэ. Тэгээд л сонирхсон юм. Чи Лодой.. тийм ээ? гээд хариулт хүлээсэн янзгүй асуугаад сэтгүүлээ эргүүллээ.
- Ммхм..
- Надаас асуусан бол Мөрийн хөтөлбөр дээр ганц нэг санаа нэмэх байж. За яах вэ.. Амжилт гэж хэлээд эргэлээ.
Тэр сунгаанд Лу.Гантөмөрийн Ерөнхий менежерээр ажиллаж байсныг нь тэгэхэд л мэдэж авлаа. Бас танилцлаа. Маргааш өглөө нь бид хөдөө аймгуудаа бүтэн тойрохоор гарч штабын хэд үлдсэн болохоор дахиж уулзсангүй. Сарын дараах сонгуулийн дүн ялалт байгаагүй. Дүнгээ сонсч дуусангуут штабынхан нэг өрөөнд цуглаад Ерөнхий менежер үг хэллээ. Бид мундаг байсаан.. гэх мэт эхний хоёр өгүүлбэрээ ёсчилж хэлээд тэр уйлчихлаа. Хүчтэй хүний нулимсыг түлхэх хүч сэтгэлдээ бат цайз шиг босгосон итгэлд л байдаг. Тэр энэ сунгаанд ялна гэж үнэн сэтгэлээсээ итгэж зүтгэжээ. "...Ялагдсан намаа одоо л босгохгүй бол Ардчилалд аюул учирна" гэж хэлэхдээ хоолой нь дахиад л зангирахад би их гайхаж билээ. Өмнө нь хэн нэгний ийм шалтгаанаар уйлж байхыг үнэндээ хараагүй юм. Хожим бодохнээ жинхэнэ төрийн хүний уг чанар тэгэж л тодордог байх нь. Уйлах баясах шалтгаан нь албан тушаал биш түүгээр дамжин хамгаалах эсвэл түүнд алдах үнэт зүйл, итгэл үнэмшил, зарчим нь байдаг хүнийг улс төрч гэдэг юм байна.. Түүнээс хойш талийгчтай олон таараагүй дээ. Цөөнгүй шалтгаанаар улам сайн танилцмаар байсан учир хамгийн сүүлд таарахдаа би,
- Дүү нь “Улаан бал” гээд нэг юм хийх санаатай байгаа. Ярилцлага, бас бус юм байх юм. Хоёулаа таны санаачилсан Монгол хэлний тухай, Хэвлэлийн эрх чөлөөний тухай хуулиудаар нэг ярилцана шүү гэж хэлээд нүд рүү нь тогтож хартал харц нь хуучных шигээ асахгүй ч тод дуугаар,
- Эгч нь бие жаахан ядруухан байгаа. Байдлыг харж байгаад ярилцъя. Чи сайн судалж бай. Ганц чанартай ярилцлага хийх бодол уг нь байна. Ярьж байгаад болох уу? гэж хэлээд гар бариад саллаа.
Төд удалгүй тархины хавдартай, эмчилгээнд явах гэж байгаа, эмчилгээ амжилттай болсон, одоо овоо тэнхэрч байна, бие нь эргээд муудлаа гэх зэрэг мэдээллүүд ойр орчмоосоо авсаар саяхныг хүрчээ.
Өнөө өглөө энэ эрхэм хүнийг сүүлчийн замд нь үдэх ёслолд зорьж очлоо. Хэдий их дотно биш ч сэтгэл нэг л хөндүүртэй. Энэ улс, бид нар бүгд нэг том зүйлээ алдах шиг л.. Богинохон хугацаанд тэр хатуу улс төрд тод чимэг болж байсныг нь Монголчууд мэднэ. Бид ч мэдэрсэн. Бүгд харсан.
Танилцахад таатай байлаа М.Батчимэг гишүүнээ. Алдахаас айхдаа хамгаалж байсан үнэт зүйл, үзэл санаа чинь залуусын зүрхэнд итгэл үнэмшил, луужин болж суусан болохоор та амар тайван нойрсоорой. Ум сайн амгалан болтугай.
2020 он.
Enkhbold retweeted
Replying to @AmidralSaixan
Хяналттай байж шашных нь илрэл гарвал шууд нутаг буцаана шүү, тэрчлэн үр цацаж алаг хүүхэд бий болгочих вий




























